Цэвэршилт буюу менопауз нь эмэгтэй хүний амьдралын нэгэн үе шат юм. Энэ үед өндгөвчнөөс эстроген гэх эмэгтэйчүүдийн дааврын ялгаралт багасаж, сарын тэмдгийн мөчлөг эхлээд тогтмол бус болж улмаар бүрмөсөн зогсдог. Ихэвчлэн 45–55 насны хооронд тохиолддог бөгөөд өвчин бус харин бие махбодын байгалийн физиологийн өөрчлөлт юм. Гэвч дааврын хэлбэлзлээс шалтгаалан зарим таагүй шинж тэмдгүүд илэрч болдог.
Цэвэршилтийн үеийн халуу шатах зовуурь
Цэвэршилтийн үеийн хамгийн нийтлэг шинж нь халуу шатах буюу “hot flash” юм. Энэ нь гэнэт нүүр, цээж, хүзүү, гарын алга, хөлийн ул зэрэг хэсгээр халуу шатаж, арьс улайх, хөлрөх байдлаар илэрдэг. Шинж тэмдэг хэдхэн секундээс хэдэн минут үргэлжилж, өдөрт олон удаа давтагдаж болно. Зарим эмэгтэйчүүдэд шөнөдөө илүү хүчтэй илэрч, нойрыг алдагдуулдаг.
Шалтгаан: Эстроген дааврын түвшин буурахад тархины дулаан зохицуулах төв мэдрэмтгий болж, багахан өөрчлөлтийг ч “хэт халуун” гэж ойлгон судас тэлэх, хөлс ихээр ялгарах шинж илэрдэг.
Бусад түгээмэл шинж тэмдэг
- Сарын тэмдэг алдагдах, улмаар бүрмөсөн зогсох
- Нойргүйдэх, ядрах
- Сэтгэл санаа тогтворгүй болох, ууртай болох
- Арьс хуурайших, хөхөнд өөрчлөлт гарах
- Үтрээ хуурайших, бэлгийн дуршил буурах
- Ясны сийрэгжилт эхлэх эрсдэл нэмэгдэх
Эдгээр шинж тэмдэг нь хүн бүрд харилцан адилгүй байдлаар илэрдэг. Зарим эмэгтэйд маш зовиуртай байхад, заримд нь хөнгөн хэлбэрээр өнгөрдөг.
Эдгээр шинж тэмдгийг яаж багасгах вэ?
1. Амьдралын хэв маягаа өөрчлөх
- Кофе, халуун ногоо, архи зэргийн хэрэглээг багасгах
- Тамхи татахаа болих
- Хөнгөн, байнга дасгал хөдөлгөөн хийх
- Нойрны дэглэмийг баримтлах
2. Эмийн эмчилгээ
- Эмчийн заавраар даавар орлуулах эмчилгээ (HRT) хийлгэх боломжтой. Гэвч энэ эмчилгээ нь гаж нөлөө ихтэйн дээр удаан хугацаанд даавар орлуулах эм хэрэглэсэн тохиолдолд зарим төрлийн хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг.
- Байгалийн гаралтай бэлдмэл, жишээ нь меносан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөг.
Меносан нь фитоэстроген агуулсан 100% ургамлын найрлагатай, аюулгүй бүтээгдэхүүн юм.
- Халуу шатах, хөлрөх зэрэг зовуурийг намдаана.
- Нойргүйдлийг багасгаж, сэтгэл санааг тогтворжуулна.
- Эстроген дааврыг нөхнө.
- Эрт цэвэршилтээс сэргийлнэ.
Хэрэглэх заавар : 1 ширхгээр өдөрт 2 удаа шинж тэмдэг арилтал 12 - 18 сар хэрэглэнэ.
Үнэ: 34'890₮
Агар фарм болон бусад бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна