Яагаад хүүхэд хичээл хийх дургүй болдог вэ?

Хүүхэд хичээл хийх дургүй болох нь залхуурал гэхээсээ илүүтэйгээр сонирхол бага байх, тухайн үеийн сэтгэл зүйн байдал, хичээллэх орчин, урамшуулал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

 

1. Хичээл сонирхол татахгүй үед

Хүүхэд тоглоом, зураг, хөдөлгөөн хийх зэрэг сонирхолтой зүйлд дуртай байдаг. Харин онол, нэг хэвийн тоог цээжлэх зэрэг нь тэднийг уйдааж, “хичээл хийхэд дургүй” болох гол шалтгаан болдог.

Шийдэл:

  • Хичээлийг тоглоом, дүрслэлтэй холбох (жишээ нь: тоо бодохдоо жимс тоолох, үсэг сурахад дуугаар тоглох).
  • Хүүхдийн сонирхлыг ашиглан даалгавар холбох (жишээ нь: машин сонирхдог бол тооны бодлогыг машинтай холбоотой жишээтэй өгөх).

 

2. Хэт өндөр хүлээлт тавих, дарамтлах

“Гоё бичих”, “онц дүн авах” зэрэг шаардлага хүүхдийг сандрааж, сурахаас илүү айдсыг төрүүлдэг.

Шийдэл:

  • Амжилтыг зөвхөн дүнгээр хэмжихээс зайлсхийж, хичээлд хичээж байгааг үнэлэх.
  • Алдаа гаргасан ч урам өгч, “алдаа бол сурах нэг хэсэг” гэдгийг ойлгуулах.

 

3. Ядаргаа

Өдөржин хичээл, дээрээс нь олон нэмэлт сургалт, даалгавар бол хүүхдийг ядрааж, хичээлээс зугтаах сэдэл төрүүлдэг.

Шийдэл:

  • Хүүхдэд тоглох, гүйх, бүтээлчээр өөрийгөө илэрхийлэх цагийг хангалттай өгөх.
  • Зөв хэмнэлтэй байж амралт,хичээлийг зохицуулан, тогтмол 9 цагийн нойр авхуулах

 

4. Өөртөө итгэх итгэл сулрах

Хүүхэд хэдэн удаа оролдсон ч амжилтгүй бол “би чадахгүй” гэсэн бодолтой болж, хичээлээс зайлсхийдэг.

Шийдэл:

  • Том зорилгоо жижиг алхам болгон хувааж, алхам бүрийг хийсэнд нь магтах.
  • “Чи чадна” гэхээс илүүтэй “чи одоо өмнөхөөсөө илүү сайн хийж байна” гэж бодит ахицыг нь үнэлэх.

5. Орчны хүчин зүйл

Дуу чимээтэй, гэрэл муутай, эсвэл тоглоом, дэлгэц ойрхон байвал хүүхэд төвлөрч чаддаггүй.

Шийдэл:

  • Хүүхдэд зориулсан “хичээл хийх булан” бий болгох.

  • Тоглоом, зурагт, утсаа хичээл хийх орчноос хол байлгах.

  • Өрөөний гэрэлтүүлэг, агаарыг тохируулах.

 

Тархи тэтгэгч - Ментат 

Ментат нь анхаарал төвлөрөл, ой санамжийг дэмжих үйлдэлтэй эмийн ургамлаас бүрддэг. Мөн нойрыг илүү гүн болгож, сэтгэл санааг тайвшруулах үйлдэлтэй.

Хэрэглэх заалт:

  • Анхаарал төвлөрөх чадвар сулрал.
  • Хэт хөдөлгөөнтэй эсвэл тайван бус байдал.
  • Суралцах идэвхийг нэмэгдүүлэх
  • Нойрыг дэмжих