Шилэн уушги ямар аюултай вэ?

 

“Шилэн уушги” гэдэг нь уушгины архаг үрэвсэл, гэмтлийн улмаас уушгины эдүүд сорвижиж, хатууран, шил шиг хатуурсан мэт болснийг хэлдэг. Анагаахын хэллэгээр уушгины фиброз (pulmonary fibrosis) гэж нэрлэгддэг. Уушги сорвижсон үед хүчилтөрөгчийг цусаар дамжуулах чадвар эрс муудаж, амьсгал давчдах, амархан ядрах, ханиалгах, цаашлаад амьсгалын дутагдалд хүрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Шилэн уушги нь эдгэрдэггүй, харин зөвхөн явцыг нь удаашруулах эмчилгээ байдаг тул урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал.

 

Үндсэн шалтгаан

 

Уушги сорвижих олон шалтгаан бий, үүнийг ангилахад:

  • Орчин: Нарийн тоос, тоосонцор, хөгцтэй орчин (уурхай, үйлдвэр гэх мэт)
  • Дархлааны эмгэг: Ревматоид артрит, склеродерми
  • Цацрагийн хордлого
  • Амьсгалын замын халдвар
  • Тамхи
  • Удамшил, нас.
  • Эмийн нөлөө: Зарим эмийн бодисууд нь уушгийг гэмтээх үйлдлийг үзүүлдэг

 

Цахилгаан тамхи буюу вэйп

Сүүлийн жилүүдэд вэйп буюу цахим тамхи хэрэглэгчдийн тоо өсөж байна. Гэвч олон судалгаагаар вэйп нь уушгинд хор нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Тухайлбал:

  • Химийн бодисын нөлөө: Цахилгаан тамхины утаанд никотин, формальдегид, хүнд металл зэрэг олон төрлийн хорт бодис агуулагддаг. Эдгээр нь уушгины эсийг гэмтээж, үрэвсэл үүсгэнэ.
  • Архаг үрэвсэл: Удаан хугацааны үрэвсэл уушгинд давтагдахад тухайн хэсгийн уушги сорвижиж, шилэн уушиг болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Өөрөөр хэлбэл, цахилгаан тамхийг “тамхинаас бага хор хөнөөлтэй” гэж сурталчилдаг ч үнэндээ уушгийг гэмтээж, шилэн уушиг үүсэх шалтгааны нэг болж чадна.

 

Хэрвээ дээрх шалтгаанууд таньд илэрдэг бол уушгины өвчлөлөөс сэргийлж уушгиа цэвэрлэх хэрэгтэй. Эрс тэрс хүйтэн, хуурай цаг агаартай, агаарын бохирдолтой манай улсад уушгины эд амархан гэмтдэг.  

Зөгийн балтай  Кофлет сироп нь уушгины эдийг хамгаалж, цэр ховхлох үйлдэлтэй. Зөгийн балтай тул 2 наснаас дээш хэрэглэнэ.  

Дархлаа дэмжигч Септилин нь биед дархлааг дэмжихээс гадна, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж, дахин уушги үрэвсэхээс сэргийлдэг.