Хүүхэд жин нэмэхгүй байх үед яах вэ?

Эцэг эхчүүдийн хамгийн их санаа зовдог зүйлсийн нэг бол хүүхэд нь жин нэмэхгүй байх. “Надад л буруу байгаа юм болов уу?” гэж бодож эхэлдэг нь ч хэвийн. Гэхдээ энэ тохиолдолд өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин учрыг нь олж, шаардлагатай бол эмчид хандах нь хамгийн зөв алхам юм. 


Хэзээ санаа зовох хэрэгтэй вэ? 

  • Хүүхэд саяхан өвдөж жин хассан бол удалгүй эргээд нэмнэ. 
  • Хэрэв жин нэмэх хурд удааширсан бол энэ нь хэвийн өсөлтийн үеийн өөрчлөлт байж болно. 
  • Гэхдээ хүүхэд өсөлтийн график дээрээ хоёр шугамаар доош буух эсвэл тогтмол өндөр хувьтай явж байснаа гэнэт доошоо унавал эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. 

 

Эмч юу хийх вэ? 

Эмч хүүхдийг үзэж, асуумж авч, шаардлагатай шинжилгээ хийнэ. Хүүхэд хөгжил, харилцаа, ерөнхий эрүүл мэндээрээ сайн байвал ихэнхдээ санаа зовох зүйлгүй. Харин жин огцом буурч, өсөлт удааширвал эмч “жин нэмэхгүй байх” эсвэл “өсөлт удаашрах” гэж оношлох магадлалтай. 


Яагаад жин нэмэхгүй байна вэ? 

Шалтгаан олон янз байж болно: 

  • Хангалттай хоол идэхгүй байх 
  • Өвчний дараа илүү их илчлэг хэрэгтэй болох 
  • Хоолны дуршил буурах 
  • Гэдэсний асуудлууд (суулгалт, рефлюкс, сүүний үл тэвчих гэх мэт) 
  • Ховор тохиолдолд уушги, зүрх, мэдрэл, бодисын солилцооны өвчин 

 

Яаж туслах вэ? 

Шалтгааныг олсны дараа эмчилгээ нь хоёр хэсэгтэй байдаг: 

  1. Өвчнийг эмчлэх 
  2. Илчлэг нэмэгдүүлэх 

Илчлэг өндөр, эрүүл хоолны зарим жишээ: 

  • Cүүн бүтээгдэхүүн: сүү, бяслаг, тараг, зайрмаг 
  • Өндөг 
  • Авокадо 
  • Бүхэл үрийн талх, гоймон 
  • Нухсан төмс, шарвин 
  • Самрын тос 
  • Овьёосны зутан

Ирээдүйд яах вэ? 

Хамгийн гол нь та өөрийгөө буруутгах хэрэггүй. Хүүхдийн өсөлт, жин нэмэлт бол зөвхөн хоолноос бус, олон хүчин зүйлээс хамаардаг. Харин асуудлыг эрт илрүүлж, эмчийн зөвлөгөө авах нь хүүхдийн эрүүл өсөлтөд хамгийн чухал юм. 


7 хоногийн цэс (1–5 насны хүүхдэд) 

1дэх өдөр 

Өглөөний цай: Чанасан өндөг + бүхэл үрийн жигнэмэг + тараг 

Өдөр: Махтай нухсан төмс + бага зэрэг ногоо 

Зууш: Банана + бяслаг 

Орой: Сүүтэй будаа + бага зэрэг самрын тос 

 

2дох өдөр 

Өглөөний цай: Овьёосны зутан + жижигхэн авокадо 

Өдөр: Тахианы мах, ногоо, бор будаатай шөл 

Зууш: Жимсний нухаш (алим, лийр) 

Орой: Бяслагтай гоймон (жижиг хэмжээтэй) 

 

3дахь өдөр 

Өглөөний цай: Шарвин + тараг 

Өдөр: Загасны махтай нухсан төмс + луувантай агшаасан будаа 

Зууш: Авокадо + бүхэл үрийн талх 

Орой: Сүүтэй будаа

 

4дэх өдөр 

Өглөөний цай: Өндөгний омлет + жижиг талх 

Өдөр: Үхрийн мах, ногоо, тасалсан гурилтай шөл 

Зууш: Жимсний тараг (жимсийг жижиглэж холино) 

Орой: Хулууны зутан 

 

5дахь өдөр 

Өглөөний цай: Сүүтэй овьёос + жижигхэн самрын тос 

Өдөр: Тахианы махтай будаа + бага зэрэг ногоо 

Зууш: Банана эсвэл авокадо нухаш 

Орой: Бяслагтай гоймон эсвэл чанасан төмс 

 

6дахь өдөр 

Өглөөний цай: Чанасан өндөг + тараг 

Өдөр: Махтай нухсан төмс + агшаасан будаа 

Зууш: Алим, лийрийн нухаш

Орой: Сүүтэй шар будаа 

 

7дох өдөр 

Өглөөний цай: Шарвин + бяслаг 

Өдөр: Тахианы мах, гоймонтой хуурга 

Зууш: Авокадо эсвэл банана

Орой: Хулууны зутан сүүтэй


 

Нэмэлт зөвлөгөө 

Хүүхдэдээ бага хэмжээгээр ойр ойрхон хоол өгвөл илүү сайн идэж, шингээнэ. Өндөг, сүү, мах зэрэг өндөр илчлэгтэй, шим тэжээлтэй хүнсийг тогтмол хэрэглүүлээрэй. Мөн хоол тэжээлийн шимт бодисыг илүү сайн шимэгдүүлэхэд туслах зорилгоор Боннисан дусаалга, сиропыг эмчийн зааврын дагуу хүүхдийн насанд тохируулан уулгаарай.

Эх сурвалж:

  • https://www.babycenter.com/health
  • https://researchpapers.himalayawellness.in/bonnisan.htm