Тулай нь хүн төрөлхтөнд эртнээс мэдэгдэж ирсэн, одоо ч түгээмэл тохиолддог үе мөчний эмгэг юм. Цусанд шээсний хүчлийн хэмжээ ихсэж, үе мөч болон зөөлөн эдэд талст хэлбэрээр хуримтлагдсанаас үүсдэг өвчнийг тулай гэнэ.
Тулай өвчин хэрхэн үүсдэг вэ?
- Идэж буй хоол хүнснээс болон бодисын солилцооны явцад пурин гэдэг бодис үүсдэг. Пурин задарч, эцэстээ шээсний хүчил бий болдог.
- Хэрэв бөөрөөр дамжин шээсний хүчил гадагшлах үйл явц алдагдвал цусанд шээсний хүчил талст хэлбэртэй болж, ялангуяа хөлийн эрхий хурууны үе, шагай, өвдөг зэрэгт хуримтлагдан хүчтэй өвдөлт, улайлт, хавдар үүсгэдэг.
Ямар хүмүүст илүү тохиолддог вэ?
- Мах, загас, шар айраг, архи их хэрэглэдэг хүмүүс
- Илүүдэл жинтэй, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс
- Даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг эмгэгтэй хүмүүс
- Эрэгтэйчүүд, ялангуяа 40-өөс дээш насныхан түлхүү өвчлөх магадлалтай.
Илрэх шинж тэмдгүүд:
- Ихэвчлэн оройн цагаар хүчтэй өвдөнө.
- Нэг үенд төвлөрч улайх, халуун оргих, хавдах, өвдөнө.
- Өвдөлтийн үед хөдөлгөөн эрс хязгаарлагдана.
- Дахин дахин сэдэрч болох ба удаан хугацаанд эмчлүүлэхгүй бол үе гэмтэнэ.
Тулай өвчний нэрийг сонсоход олон хүн “урт хугацааны эмчилгээ шаарддаг, бүрэн эдгэдэггүй” гэж ойлгодог. Энэ нь үнэн ч гэлээ хурц үеийг зөв арга хэмжээ авч чадвал 7 хоногийн дотор өвдөлт, хавдалтыг бууруулж, хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой.
Тулай өвчний эмчилгээ
1. Цочмог үеийн эмчилгээ
- Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах эмүүдийг эмчийн заавраар схемээр ууна.
- Өвдөлт, үрэвслийг бууруулах зорилгоор үрэвслийн эсрэг дааврын бус эм хэрэглэнэ. Ибупрофен, напроксен, индометацин гэх мэт эмийг эмчийн заавраар хэрэглэнэ.
- Өвдөлттэй хэсэгт өвдөлт намдаах тос гель хэрэглэх
2. Дахилтаас урьдчилан сэргийлэх урт хугацааны эмчилгээ
- Шээсний хүчлийг тогтмол бууруулах зорилгоор гаж нөлөөгүй Гутрол эмийг удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай.
- Өвдөлттэй хэсэгт өвдөлт намдаах тос гель хэрэглэх
3. Амьдралын хэв маяг ба хооллолтын зөвлөмж
- Хоолны дэглэм баримтлах
- Уураг ихтэй, пурин ихтэй хүнсийг (дотор мах, улаан мах, загас, далайн бүтээгдэхүүн) багасгах.
- Архийг, ялангуяа шар айраг болон дарсыг хязгаарлах.
- Элсэн чихэр, фруктоз ихтэй ундаа, хүнснээс зайлсхийх.
- Ногоо, жимс, шингэн их хэрэглэх.
- Шингэний хэрэглээг нэмэгдүүлэх
- Өдөрт дунджаар 2–3 литр ус уух нь бөөрөөр уратыг гадагшлуулахад дэмтэй.
- Илүүдэл жинг бууруулах
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Хэрэв та эмийн эмчилгээг хооллолттой хавсруулан хэрэглэж чадвал тулай өвчний хурц үеийг намдаан дахин сэдрээхгүй байх бүрэн боломжтой.