Хүүхдийн дархлааг богино хугацаанд дэмжих аргууд

Яагаад 8 сард хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй вэ? 

Улаанбаатар хотод намрын агаар хуурайшилт, салхиар тоосжилт бага багаар нэмэгддэг. Хүүхдүүд 9 сараас хичээл эхлэхэд, бие дасах хугацаанд дархлаанд нөлөөлж амархан ханиад тусдаг. Тиймээс 8-р сард дархлаа дэмжих 8 аргийг танилцуулъя.  

                        

                   

1. Нойр: “8 цаг хангалтгүй!” 

  • 3–5 настай хүүхэд 24 цагийн дотор 10–13 цаг (өдрийн унталт ороод) унтах хэрэгтэй. 
  • 6–12 нас: 9–12 цаг. 
  • Эдгээр нь АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC) ба Америкийн Нойрны Анагаах Ухааны Академийн (AASM) нэгдсэн зөвлөмж. Хэрэв 5 настай хүүхэд тогтмол 8 цаг унтвал дутуу нойронд тооцогддог байна.  

Хэрхэн эрт унтуулах вэ? 
21:00 цагт хүүхдийг унтуулахаар төлөвлөж байвал унтахаас 1 цагийн өмнөөс зурагт дэлгэцийг унтрааж, унтах өрөөг18–20°C сэрүүхэн, бүдэг гэрэлтэй болвол унтахад тохиромжтой орчин бүрддэг.   

 

2. Идэвхтэй хөдөлгөөн: “Өдөржингөө идэвхтэй + тогтоосон цаг” 

  • 3-5 нас: Хүүхдүүдийн насны онцлогоос шалтгаалан өдрийн турш идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг. 
  • 6–17 нас: Өдөр бүр ≥60 минут дасгал хөдөлгөөн хийх (гүйлт, дугуй, сагс, хөл бөмбөг г.м). 

Улаанбаатар хотод өглөө эрт болон оройн сэрүүнд зуслан, уулын бэл, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт мод ихтэй, тоос багатай газрыг сонгоорой. (Зундаа агаарын тоосонцор, бохирдол бага байдаг ч салхилах үед тоосжилт нэмэгдэж болдог.)  

 

3. Ус: “Бага багаар” 

4–8 настай хүүхдийн хувьд өдрийн турш хоол болон ус зэргийг нийлүүлээд ойролцоогоор 1.7 литр/өдөрт, үүнээс 1.2 литр орчмыг нь цай, ус, сүү зэргээс авах ёстой гэж тооцоолсон байдаг..  

Сэрүүлгийн арга: 

  • Халуун өдөр, хүүхэд идэвхтэй хөдөлгөөнтэй үед цаг тутам 50 мл буюу бага-багаар уулгаж хэвшүүлэх нь (жишээ нь 8–10 удаагийн жижиг балгалт) хүүхдийг цангахыг хүлээлгүйгээр уух зуршлыг бий болгодог. 
  • Илүү идэвхтэй хөдөлгөөнтэй үед (гүйлт, дугуй болон бусад спорт): сургуулийн насны хүүхдэд 20 минут тутам 3–8 балгалтаар (~90–240 мл) ус уухыг зөвлөдөг. 
  • Газтай ундаа, сахартай ундаа нь хүүхдэд амархан цадсан мэдрэмж төрүүлдэг ч, шим тэжээлгүй тул шүд цоорох, таргалалт, чихрийн шижин зэрэг өвчний үндэс болдог тул аль болох хязгаарлах хэрэгтэй.  

 

4. Шим тэжээл: “Дархлааны цэс” 

  • Жимс, ногоо: чацаргана, аньс, алим, лууван, брокколи— зэрэг нь витамин C, A, E агуулдаг. . 
  • Уураг: өндөг, шош, буурцаг, загас, мах зэрэг нь дархлааны эсүүдийг дэмждэг.  
  • Сүүн бүтээгдэхүүн, пробиотик: тараг, йогурт зэрэг пробиотикийг тогтмол уух нь амьсгалын замын халдварын тохиолдлыг бууруулах үйлдэлтэй байдаг. 

                                      

5. Дархлаа дэмжих Септилин 

Септилин нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж халдварт өртөхөөс сэргийлдэг. Мөн ханиад болон томуу туссан үед үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул, өвчний хүндрэлээс сэргийлж, эдгэрэлтийг түргэсгэдэг.  Эмийн ургамлыг нийлүүлэн шахмал болон сироп хэлбэрт оруулсан тул нярай үеэс эхлэн уух боломжтой.  

 

6. Гараа угаах ба халдвар хамгаалал 

Цэцэрлэг, сургууль дээр гараа тогтмол угаахад  амьсгалын замын  халдварын давтамж, үргэлжлэх хугацааг буурдаг. Тиймээс хүүхдэдээ гараа угаах, ариутгах зэрэг аргуудыг гэрт орж ирээд, хоолны өмнө болон дараа, найтаасныхаа дараа гэх мэт  мөчүүдэд гараа угаах дадлыг суулгаарай.  

 

7.  Вакцин 

ДЭМБ, НҮБ-ийн мэдээллээр вакцинжуулалт нь жил бүр сая сая хүний амь насыг авардгийг нотолдог. Манай улсад хийгддэг товлолтот вакцинжуулалтаас гадна жил бүр томуугийн улирлаас өмнө томуугийн вакцинжуулалтыг хийлгэхийг зөвлөдөг.  

 

8. Урьдчилан сэргийлэлт  

Өглөө, оройдоо хүүхэд шүдээ угаасны дараа содтой ус эсвэл давстай усаар хоолойгоо зайлснаар, хоолой залгиурын орчинг халдваргүйжүүлж, ханиад томуунаас сэргийлэх энгийн боловч маш үр дүнтэй аргын нэг. 

                             

 

Эх сурвалж:

  • Hirshkowitz M, Whiton K, Albert SM, et al. The National Sleep Foundation's sleep time duration recommendations: methodology and results summary. Sleep Health. 2015;1(1):40–43.  https://www.cdc.gov/sleep/about/index.html?utm_source=chatgpt.com 
  • Zhao, Y; Dong, BR; Hao, Q","Probiotics for preventing acute upper respiratory tract infections","Cochrane Database of Systematic Reviews","2022",,"8 https://www.cochranelibrary.com/cdsr/doi/10.1002/14651858.CD006895.pub4/full?utm_source=chatgpt.com 
  • Azor-Martinez E, Yui-Hifume R, Muñoz-Vico FJ, Jimenez-Noguera E, Strizzi JM, Martinez-Martinez I, Garcia-Fernandez L, Seijas-Vazquez ML, Torres-Alegre P, Fernández-Campos MA, Gimenez-Sanchez F. Effectiveness of a Hand Hygiene Program at Child Care Centers: A Cluster Randomized Trial. Pediatrics. 2018 Nov;142(5):e20181245. doi: 10.1542/peds.2018-1245. Epub 2018 Oct 8. PMID: 30297500. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/30297500/