Дижитал Аутизм гэдэг нэр томьёо нь сүүлийн жилүүдэд хэрэглэгдэж байгаа боловч эмнэлзүйн (албан ёсны) өвчний онош биш юм. Энэ нэрийг хүмүүс дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдэлтэй хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг нэрлэдэг. Хэтэрхий их дэлгэц (гар утас, таблет, зурагт, YouTube гэх мэт) хэрэглэж буй хүүхдүүдийн хэл яриа, анхаарал төвлөрөл, нийгмийн харилцаанд үүсч байгаа хоцрогдол, төстэй шинж тэмдгүүдийг тайлбарлахдаа хэрэглэдэг.
Хүмүүс үүнийг жинхэнэ аутизмтай андуурах тохиолдол их байдаг.
Аутизм ба Дижитал Аутизмын ялгаа
1. Өвчний тодорхойлолт
- Аутизм (ASD)
ДЭМБ (ICD-11), DSM-5-д албан ёсоор орсон мэдрэлийн хөгжлийн эмгэг. Шинж тэмдэг нь амьдралын эхний жилүүдээс тогтвортой ажиглагддаг. Генетик, жирэмсний үеийн нөлөөлөл, тархины хөгжлийн онцлог зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой.
- Дижитал Аутизм
Албан ёсны онош биш, зөвхөн хэт их дэлгэцийн хэрэглээнээс үүдэлтэй хэл яриа, харилцааны хоцрогдол-ыг тайлбарласан нэршил. Дэлгэцийн хэрэглээг багасгахад ихэнх тохиолдолд шинж тэмдэг арилж, хүүхэд нөхөн хөгждөг.
2. Гол шинж тэмдгийн ялгаа
Аутизм (ASD) | Дижитал аутизм | |
Эхлэх нас | 12–24 сартайгаас эхлэн ажиглагдана | Ихэвчлэн 1–4 насны үед, дэлгэцийн хэрэглээ ихэссэнтэй давхцана |
Шалтгаан | Генетик + тархины хөгжлийн онцлог, жирэмсний үеийн эрсдэлт хүчин зүйл | Дэлгэцийн хэрэглээ ихэсч, харилцаа багассанаас түр зуурын хоцрогдол |
Хэл яриа | Үг хэллэг удаан хөгжих, заримдаа огт ярихгүй байх | Хэл яриа удааширч болох ч дэлгэцийн хэрэглээг хязгаарлавал хурдан нөхөгдөнө |
Нийгмийн харилцаа | Нүдний харц барихгүй, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгохгүй | Дэлгэцээс болж нүдний харц багасч болох ч бодит харилцаа нэмэгдэхэд сайжирна |
Шинж тэмдэгийн тогтвортой байдал | Нас ахих тусам тогтвортой илэрнэ, эмчилгээ/хөгжлийн тусламж шаарддаг | Түр зуурын, орчныг өөрчлөхөд хурдан сайжирна |
Онош | Сэтгэцийн эмч нарын үнэлгээ, стандарт шалгуураар тогтоогдоно |
Албан ёсны онош биш, зөвхөн шинж тэмдгийг тайлбарласан нэр томьёо |
Дэлгэцийн хэрэглээ ба тархины хөгжил
Хүүхдийн тархи 6 нас хүртэл хамгийн идэвхтэй хөгждөг. Энэ үед:
- Нийгмийн харилцаа (харц, нүүрний илэрхийлэл, дуурайлт)
- Хэл ярианы туршлага (хоёр талын яриа, дуу авиа)
- Хөдөлгөөний идэвх (тоглох, гүйх, барих)
зэрэг өдөөлт нь тархины холбоосыг бэхжүүлж, тархины үйл ажиллагааг дэмждэг. Харин дэлгэц нь (нэг төрлийн зураг, дуу чимээ) эдгээрийг орлож чаддаггүй тул дэлгэцийн хэрэглээ ихсэх тусам тархины авах ёстой “бодит өдөөлт” багасаж, тархи нь дэлгэцийн хэрэглээ багатай хүүхдээс удаанаар хөгждөг.
Дижитал аутизмын гол шинжүүд
Судалгаанаас харахад (Christakis, 2019; Heffler & Oestreicher, 2022) дурдсанаар дэлгэцийн хэт хэрэглээтэй бага насны хүүхдүүдэд дараах шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг:
- Хэл ярианы хөгжил удаашрах
- Нүдний харц барих чадвар муудах
- Тоглоомоор бие даан тоглох дургүй болох
- Өөртөө анхаарал татах, уйламтгай болох
- Анхаарал төвлөрөл сулрах, хөдөлгөөний хэт идэвхжил
Эдгээр нь аутизмын зарим шинжүүдтэй төстэй тул Дижитал аутизм гэж нэрлэдэг.
- Судалгаанаас харахад:
- Японд 2020 онд хийгдсэн судалгаа: Өдөрт 2 цагаас дээш дэлгэц үздэг 1–3 настай хүүхдүүдийн хэл ярианы хөгжил удааширсан нь 3 дахин өндөр байв..
- АНУ-ын Хүүхдийн Академи (AAP): 2 наснаас доош хүүхдэд дэлгэц хэрэглэхгүй, 2–5 насанд өдөрт 1 цагаас илүүгүй, эцэг эхийн хамт чанартай контент үзэхийг зөвлөдөг.
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
- 0–2 нас: Дэлгэцээс бүрэн зайлсхийх. Харин нүүр тулсан яриа, ном уншиж өгөх.
- 2–5 нас: Дэлгэцийг өдөрт 1 цагаас илүүгүй, заавал эцэг эхийн хамт үзүүлэх.
Дэлгэцийн оронд нь юу хийх вэ?
- Тоглоомоор бүтээлч тоглуулах (LEGO, зурах, шавар)
- Байгальд гарч хөдөлгөөн хийх
- Хүүхэдтэй өдөр бүр ярилцах, асуулт асуух
- Өөрөө үлгэрлэх: Эцэг эх дэлгэцээ байнга ширтдэг бол хүүхэд дуурайна.
- Тархи дэмжигч Ментат нь мэдрэлийн холбоос хоорондын үйл ажиллагааг сайжруулдаг. Ингэснээр хүүхдийн тархины ой тогтоолт, сурах чадварыг түргэсгэж, удаан хугацааны ой санамжийг сайжруулж, нойрыг гүн болгодог ургамлын эм. Ургамлаас гарган авдаг Ментат шахмалыг 12-с бага насны хүүхдэд өдөрт 1 шахмалаар 2 удаа уулгаарай. Хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулах курс нь 1-3 сар байдаг.