Үтрээний үрэвсэл гэдэг нь үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж салст үрэвсэж үтрээнээс өнгөтэй, үнэртэй шүүрэл гарах, загатнах зэрэг шинжээр илэрдэг өвчнийг хэлнэ. Энэ нь эмэгтэйчүүдийн дунд маш түгээмэл тохиолддог.
Үтрээний үрэвсэл үүсэх шалтгаан:
- Нянгийн халдвар
- Мөөгөнцрийн халдвар
- Шимэгч (Трихомониаз, хламид зэрэг бэлгийн замаар дамжих халдвар авах)
- Антибиотик удаан хугацаанд хэрэглэх
- Зарим эмэгтэйчүүдийн саван, анхилуун үнэртэн зэрэг химийн нөлөөтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэх
- Цэвэршилтийн дараа эстроген дааврын хэмжээ багасах нэх мэт олон шалтгааны улмаас үүсэж болно.
Үтрээний үрэвслийн үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд:
1. Хэвийн бус ялгадас гарах
- Өнгө: шар, ногоон, саарал зэрэг болж өөрчлөгдөх
- Үнэр: эвгүй загасны үнэр, хүчиллэг үнэртэй өтгөн хөөсөрхөг болох
2. Загатнах, хорсох
- Үтрээ болон гадна бэлэг эрхтэн орчим загатнах, хорсох шинж илэрнэ
3. Хавдах, улайж өвдөх
- Үтрээ, гадна бэлэг эрхтэн хавдаж, улайн хүрэхэд өвдөнө
- Шээх үед хорсох, өвдөх
4. Бэлгийн харьцааны үед өвдөх
- Бэлгийн харьцааны үед өвдөлт мэдрэгдэх нь үтрээний салст гэмтэж, эмзэгшсэнтэй холбоотой.
5. Бага зэрэг цусархаг ялгадас сарын тэмдгийн бус үед гарах
- Ялангуяа үрэвсэл хүчтэй үед салст гэмтэж цус гарах шинж илэрнэ.
Яагаад эрт эмчид үзүүлэх хэрэгтэй вэ?
- Эмчлэхгүй удаавал халдвар дээш дамжин умайн хүзүү, умай, өндгөвч рүү тархах эрсдэлтэй. Цаашлаад архаг үрэвсэл, үргүйдэл зэрэг ноцтой хүндрэл үүсгэж болно.
- Шинж тэмдгийг зөв оношлохын тулд эмчийн үзлэг болон лабораторийн шинжилгээ хийлгэх шаардлагатай