Сарын тэмдэг ирэх үед базалж өвдөх, нуруугаар хатгуулах, ядарч сульдах зэрэг шинжүүд олон эмэгтэйд тохиолддог. Зарим бүсгүйчүүдийн хувьд энэ нь зүгээр л таагүй мэдрэмж байдаг бол зарим эмэгтэйд өдөр тутмын амьдралд нь саад болохуйц өвдөлт болдог. Тэгвэл сарын тэмдгийн үеийн өвдөлт үнэхээр “хэвийн” зүйл мөн үү?
Яагаад сарын тэмдгийн үед өвддөг вэ?
Сарын тэмдгийн үед үр тогтоогүй тохиолдолд умайн булчин агшиж, умайн салст бүрхэвч гадагшилдаг. Энэ агшилт нь простагландин хэмээх даавраас болох бөгөөд заримдаа өвдөлтийг үүсгэдэг. Үүнийг дисменорея гэж нэрлэдэг.
Дисменорея 2 төрөлд хуваана.
1. Анхдагч дисменорея
- Эрүүл мэндийн ноцтой шалтгаангүй, ердийн физиологийн өөрчлөлтөөс үүдэлтэй өвдөлт
- Ихэвчлэн өсвөр насны охидод илэрч, нас ахих тусам багасах хандлагатай
2. Хоёрдогч дисменорея
- Үндсэн шалтгаан нь эндометриоз, фибройд, халдвар, үрэвсэл зэрэг эмгэгээс үүдэлтэй байна.
- Ихэвчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд тохиолддог.
Ямар тохиолдолд өвдөлт "хэвийн" биш гэж үзэх вэ?
- Өвдөлт нь тэвчихийн аргагүй, өдөр тутмын амьдралд саад учруулахуйц байх
- Өвчин намдаах эм үр дүнгүй, өдөр бүр хэрэглэх
- Сарын тэмдэг 7 хоногоос удаан үргэлжилж, их хэмжээний цус гарах
- Бэлгийн харьцааны үед эсвэл дараа нь өвдөх
- Сарын тэмдэг ирэх бүрд улам хүчтэй өвдөх зэрэг шинжүүд илэрч байвал хэвийн бус өвдөлт бөгөөд анхаарал хандуулан эмчид үзүүлэх хэрэгтэй.
Өвдөлтэй байгаа үед ямар арга хэмжээ авах вэ?
- Дулаан жин тавих: Хэвлий болон нуруу хэсэгт халуун жин тавьснаар булчинг суллаж, өвдөлт намдаана.
- Хөнгөн дасгал хийх: Алхах, сунгалтын дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулна.
- Өвчин намдаах эм: Ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмүүд простагландины ялгаралтыг бууруулж, өвдөлтийг намдаана.
- Дааврын өөрчлөлтийг эмчлэх: Ургамлын гаралтай удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй ЭВЭКЕР бүтээгдэхүүнийг санал болгож байна.