Астма уу? Харшил уу? Ханиалгасан цагаар өвчнөө шинж

Хэзээ ханиалгаж байна вэ?

Ханиад хүрээгүй, хатгаагаар өвчлөөгүй мөртлөө л ханиалгаад байна уу? Ханиалга таныг өглөө сэрэхэд, өдөр ажиллаж байх үед, орой амрах үед эсвэл шөнө унтахад зовоож байна уу?
Тэгвэл хэзээ ханиалгаж байгаагаар нь шалтгааныг тодорхойлох боломжтой гэж олон судалгаанд дурдсан байдаг. 

 

1. Өглөөний ханиалга

  • Астма: Өглөөний хуурай ханиалга нь астма өвчний эхэн үеийн шинж тэмдэг байж болно. Судалгаагаар шөнийн болон өглөөний цагаар амьсгалын зам илүү нарийсдаг тул астмын үед өглөөд сэрээд ханиалгадаг. 
  • Сөөргөө (GERD): Шөнийн турш  ходоодны хүчил улаан хоолой руу сөрж урссанаар өглөөний ханиалга үүсгэж болно.
  • Цэр хуримтлал: Шөнийн цагаар амьсгалын замд цэр хуримтлагдаж, өглөө бие цэвэрлэхээр оролддог нь ханиалга үүсгэдэг.

 

2. Өдрийн ханиалга

  • Сөөргөө: Өдрийн цагаар ханиалга үргэлжилдэг, ялангуяа хоолны дараа ханиалга нэмэгддэг бол сөөргөө байх магадлалтай. Хэрэв цэргүй ч хуурай ханиалгаж байвал дотрын эмчид үзүүлж ходоодны сөөргөө байгаа эсэхийг оношлуулаарай. Харин цэртэй ханиалгаж байвал уушгины үрэвсэлтэй байна. 

 

3. Оройн ханиалга

  • Уушгины архаг бөглөрөлт өвчин
  • Харшлын үед нус ихээр ялгарч, хамар битүүрэхээс гадна хоолой загатнаж, хуурай ханиалгадаг. 

 

4. Шөнийн ханиалга

  • Уушгины архаг бөглөрөлт өвчин: Уушгины үрэвсэл архагшсанаар тогтмол ханиалгах, цэр ялгарах шинж илэрдэг. 
  • Астма: Астмын үед шөнө ханиалгаж, амьсгал давчдах шинж илэрдэг. 

 

Оношилгоо

  • Дотрын эмчид үзүүлж сөөргөө болон уушгины үрэвслийг нарийн оношлуулах
  • Цээжний рентген
  • Астма болон бусад өвчлөлийн үед спирометр зэрэг уушгины нарийн шинжилгээ хийлгээрэй

 

Хэрвээ дээрх шинжүүдээс сөөргөөний шинжээс бусад шинж илэрч байвал Уушги цэвэрлэх багцыг хэрэглэж уушгиа цэвэрлэн, өвчлөлөөс сэргийлээрэй. Эрс тэрс хүйтэн, хуурай цаг агаартай, агаарын бохирдолтой манай улсад уушгины эд амархан гэмтдэг.  

Зөгийн балтай  Кофлет сироп нь уушгины эдийг хамгаалж, цэр ховхлох үйлдэлтэй. Зөгийн балтай тул 2 наснаас дээш хэрэглэнэ.  

Харшлын эсрэг Брезол нь амьсгалын замын салст бүрхэвчийг тайвшруулж, хаванг бууруулж, цэр ялгаралтыг багасган ханиалга намдаах үйлдэлтэй 

 

Ашигласан судалгааны эх сурвалж:

  • Irwin RS et al. "Diagnosis and management of cough", Chest, 2006.
  • Gibson PG et al. "Cough in asthma: mechanisms and management", Pulm Pharmacol Ther, 2003.
  • Mayo Clinic, NIH, American Lung Association