Харшлын 60%-д нүд улайж загатнан, нулимс гоождог

 

5 сараас эхлэн нүд улайж загатнан, нулимс гоожих, хамар битүүрэх шинж илэрвэл та улирлын харшилтай болсон байна. Бид ургамлын цацсан тоосоор амьсгалахад дархлаа хэт идэвхжин, амьсгалын замын салст хавагнаж, нус цэр зэргийг ялгаруулдаг.  

 

Биднийг харшилтай болоход юу нөлөөлдөг вэ? 

Харшлын гол шалтгаан нь удамшил байдгаас гадна дараах зүйлс харшил үүсгэгч эрсдэлтэй хүчин зүйлд ордог.  

  • Хүйс: Эрчүүд харшилд өртөмтгий байдаг. 
  • Нялх үеийн болон хэт их антибиотикийн хэрэглээ 
  • Ханиад, хатгаа зэрэг амьсгалын замын өвчлөлөөр ойр ойрхон өвдөх 
  • Том машин зам, тоос ихтэй, үйлдвэртэй ойрхон орчинд амьдардаг бол  
  • Гэрт тоосны хачиг, хөгц, гэрийн тэжээмэл амьтан, хүчтэй үнэртүүлэгч зэрэг байх нь харшлыг өдөөдөг.  

 

Харшлын шинж тэмдгүүд 

  • Харшлын үндсэн шинжид найтаах, хамар битүүрэх, нус гоожих шинж тэмдэг илэрдэг.  
  • Нүд улайх, загатнах, нулимс гоожих нь харшилтай хүмүүсийн 60%-д илэрдэг. 
  • Бие цочромтгой болох, ядрах сульдах нь ихэнх харшилтай хүнд илэрдэг нийтлэг шинж  
  • Зарим хүнд тагнай, чихний дотор хэсэгт тэсэхийн аргагүй загантадаг 
  • Бага насны хүүхэд нусаа нийж чадахгүй тул хурхирах, ханиалгах, хоолой засах шинж ажиглагддаг. Энэ нь цаашлаад дутуу нойр, нойргүйдэлд хүргэдэг.  
  •  Нойргүйдэл нь цаашид анхаарал төвлөрөлтийг бууруулж, шийдвэр гаргалтыг сулруулдаг.  Зарим тохиолдолд түгшүүр, сэтгэл гутрал, ажлын бүтээмж буурах, бэлгийн чадавхи буурах шинжтэй хавсардаг.   

 

Харшил болон стрессээс сэргийлэхийн тулд Харшлаас сэргийлэх багцыг хэрэглээрэй  

Септилин – дархлааны системийг дэмжин, харшлын эсрэг биеийн хариу урвалыг тэнцвэржүүлнэ.   

Брезол нь харшлын үед ялгардаг гистаминий ялгарлыг бууруулж, үрэвслийн эсрэг дархлаа идэвхжүүлэх нөлөөтэй.   

Хослуулан хэрэглэснээр :   

  •  Харшлын зовуурийг намдаана   
  •  Дархлааг тэнцвэржүүлнэ
  • Харшлын давтамжыг багасгана

Зөвлөмж: Брезол эмийг өглөө, орой 2 ширхгээр, Септилиныг өдөрт 2 ширхгээр 3 удаа ууна. Зуны улиралд 1-3 сар хэрэглэснээр харшлаас сэргийлэх, харшлын үед зовуурь бууруулах хүндрэлийг багасгах үйлдэлтэй.