Хүүхдээ хөхүүлж буй шинэхэн ээжүүдийн дийлэнх нь өөрсдийнхөө бие махбодид шаардлагатай шим тэжээл, амин дэмийн талаар анхаарах завгүй байдаг. Гэвч төрсний дараах үе буюу "postpartum" хугацаанд ээжийн эрүүл мэнд сэргэх үйл явц, мөн сүүгээр дамжих шим тэжээл нь хүүхдийн өсөлт хөгжилд шууд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.
1. Хөхний сүүний гарц нэмэгдэж, найрлага сайжирна
Хөхний сүүний найрлага нь эхийн шим тэжээлийн байдалтай шууд холбоотой. Жишээлбэл:
- Витамин Д, B12, иод зэрэг шим тэжээлүүд хөхний сүүнд хангалттай байх эсэх нь зөвхөн эхийн бие дэх нөөцөөс хамаарна. Эдгээр нь дутагдвал хүүхэд эрүүл мэндийн хүндрэлтэй нүүр тулж болзошгүй.
- Нэмэлт витамин хэрэглэснээр хөхний сүүний гарцыг нэмэгдүүлж, найрлагыг сайжруулдаг.
2. Хоол хүнснээс авах шим тэжээл дангаараа хүрэлцдэггүй
Судалгаагаар жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн 50-80% нь төмрийн болон Д амин дэмийн дутагдалтай байдаг гэж тогтоогдсон (NIH, 2022). Манай улсын хувьд ч адилхан асуудал ажиглагддаг:
- Хэт нэг төрлийн хооллолт
- Мах, ногооны дутагдалтай хоолны дэглэм
- Нийгмийн стресс, ядралт зэргээс шалтгаалан шим тэжээлийн дутагдал амархан үүсдэг.
3. Эхийн эрүүл мэндийг хамгаална
Хөхүүл үед эхчүүд дараах асуудалтай ихэвчлэн тулгардаг:
- Ядрах, сульдах
- Үс унах
- Арьс хуурайших
- Төрсний дараах сэтгэл гутрал гэх мэт төрсний дараах амин дэмүүд (жишээ нь, B бүлгийн аминдэмүүд, Д витамин, төмөр, цайр) нь эдгээр шинж тэмдгийг бууруулахад тусалдаг.
4. Сэтгэл санааны эрүүл мэндэд тустай
- Төрсний дараах сэтгэл гутралд нэрвэгдэх эрсдэл нь шим тэжээлийн дутагдалтай эмэгтэйчүүдийн дунд илүү өндөр бай
- 2021 онд хийсэн олон улсын судалгаагаар, төрсний дараах витамин хэрэглэсэн эмэгтэйчүүдийн дунд сэтгэл гутралын шинж тэмдэг 30%-иар бага илэрсэн байна.
5. Хүүхдийн өсөлт хөгжилд эерэг нөлөөтэй
- Таны хэрэглэж буй витамин сүүгээр дамжин хүүхдийн яс, тархи, дархлааны системийн хөгжилд шууд оролцдог.
Зарим эх сурвалжууд "хоол тэжээлээ зөв баримталж байвал нэмэлт витамин хэрэггүй" гэж зөвлөдөг. Гэхдээ өнөөгийн хоол хүнсний шим тэжээл хангалтгүй, хөрснөөс авдаг эрдэс бодисын агууламж буурсан
Хөхүүл эхчүүдийн витамины хэрэгцээ жирэмсэн үеэс ч илүү өндөр байдаг. Иймд зөв найрлагатай, клиник туршилтаар нотлогдсон төрсний дараах витаминуудыг сонгож хэрэглэх нь хамгийн зөв сонголт юм.