Жирэмсний үе бол эх, хүүхдийн хувьд хамгийн чухал үе юм. Энэ хугацаанд ураг болон эхийн биед шаардлагатай эрдэс витаминыг бүрэн хангахын тулд зөв витаминаа сонгох нь туйлын чухал. Иймд жирэмсний витамин сонгохдоо дараах 5 зүйлийг заавал анхаараарай.
1. Жирэмсэн үед шаардлагатай эрдэс витаминыг найрлагандаа агуулсан эсэхийг нягтлах
- Фолийн хүчил – Жирэмсний эхний гурван сард урагт мэдрэлийн гуурсны гажиг үүсэхээс сэргийлдэг. ДЭМБ-аас өдөрт 400–800 мкг хэрэглэхийг зөвлөдөг.
- Төмөр – Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40%-д цус багадалт илэрдэг ба энэ нь дутуу төрөх, ургийн жингийн дутагдалд хүргэх эрсдэлтэй. Төмөр нь гемоглобины бүтцэд оролцож, хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг дэмждэг.
- Иод – Иод нь бамбайн дааврын нийлэгжилтэд оролцож, ургийн танин мэдэхүй, оюуны хөгжилд шууд нөлөөлдөг. Иод дутагдсанаар ургийн сэтгэхүйн чадамж буурах эрсдэлтэй. Жирэмсний витаминд 150 мкг орчим иод агуулсан байх хэрэгтэй.
- Д амин дэм – Кальцийн шимэгдэлт, ясны хөгжилд чухал. Д аминдэм нь кальцийн шимэгдэлт, ясны бүрэлдэхүйд оролцохоос гадна жирэмсэн эхийн дархлааг дэмждэг.
- Кальци, Цайр, B бүлгийн аминдэмүүд зэрэг бусад эрдэс витаминыг агуулсан байх шаардлагатай.
2. Синтетик бус, байгалийн гаралтай найрлага
Синтетик бодисууд (зөвшөөрөгдсөн тунтай ч гэлээ) ургийн мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх эрсдэл багагүй байдаг. Харин байгалийн гаралтай витаминууд нь урагт эрсдэлгүй аюулгүй байдаг.
3. Чанарын гэрчилгээ, GMP тэмдэглэгээтэй эсэх
GMP (Good Manufacturing Practice) нь тухайн бүтээгдэхүүн эмийн чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн цэвэр нөхцөлд баталгаатай хийгдсэн болохыг нотолдог олон улсын стандарт юм. Энэ нь:
- Бүтээгдэхүүн бүр ижил найрлага, тунтай байх
- Хорт нэгдэл агуулаагүй, бусад бохирдлоос бүрэн салгасан
- Үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмж, ажиллах хүч хяналттай байх
- Түүхий эдийн эх сурвалж хянагдсан гэсэн баталгаа юм
4. Харшил үүсгэгч ба нэмэлт бодисууд
- Генийн өөрчлөлтгүй
- Синтетик аргаар гарган аваагүй, химийн амт, үнэр оруулагч агуулаагүй
- Харшил үүсгэгч глютен, лактоз зэргийг агуулаагүй байх
5. Хэрэглэхэд хялбар, сайн шимэгддэг эсэх
- Найрлага дахь витаминууд нь биед амархан шимэгддэг шингэц сайтай хэлбэртэй байх (жишээ нь: фолийн хүчил метилфолат хэлбэртэй байвал илүү биед шингэдэг)
- Уухад хялбар, нэг капсулд агуулагдах витамины тун өдөрт 1–2 ширхэг уухад хангалттай хэмжээгээр агуулсан байх нь чухал.
Эдгээр шаардлагыг бүрэн хангасан Английн хатан хааны шагналт Nature's Aid брэндийн Прегнанси жирэмсний витаминыг хэрэглэхийг зөвлөж байна.