Уушги нь биед хамгийн чухал хүчилтөрөгчийг цус руу шимэгдүүлж, бүхэл биеэр түгээхэд оролцдог амин чухал эрхтэн юм. Тэгвэл энэ чухал эрхтэн гэмтэж, тусламж хэрэгтэй байгааг илэрхийлэх 5 шинжийг дурдъя.
1. Удаан хугацааны ханиалгах (2 долоо хоногоос дээш)
Энгийн ханиаднаас илүү удаан хугацаанд үргэлжилдэг эсвэл
Өглөөдөө ханиалгаж сэрэх, хуурай болон цэртэй ханиалгалт эсвэл ханиалгалт ихсэх нь уушги үрэвсэлтэй байгаагийн шинж юм.
2. Амьсгаадах, амьсгал давчдах
Алхах, шатаар өгсөх үед амьсгаадах, амьсгал давхцах нэмэгдэх нь уушги хангалттай агаар авч чадахгүй байгааг илэрхийлдэг.
3. Цэртэй эсвэл цустай ханиалга
Шар, ногоон өнгийн цэртэй ханиалгах нь уушгины үрэвслийн гол шинж тэмдэг юм.
Цустай цэр гарах уушгины эдийн гэмтэл, уушгины хорт хавдар, уушгины эмболи ) зэргийн шинж байдаг тул яаралтай эмчид үзүүлээрэй.
4. Цээжээр өвдөх / Чангарах мэдрэмж
Амьсгалах үед цээжээр өвдөх, булчин чангарах зэрэг нь уушгины үрэвслийн шинж, ялангуяа ханиалгах үед өвдөж байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.
5. Ядарч сульдах
Уушги нь биеийг хүчилтөрөгчөөр хангах үүргийг гүйцэтгэдэг. Харин хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг бие авч чадахгүй бол ядарч, сульдах шинж тэмдэг илэрдэг.
Дээрх шинжүүдээс 2-оос дээш нь сүүлийн хагас жилийн хугацаанд илэрч байвал та заавал эмчид үзүүлээрэй. Уушгины өвчин нь чимээгүй үргэлжилж хүндэрдэг тул шинж тэмдгийг үл тоомсорлох нь уушгины хүндрэлийг нэмэх эрсдэлтэй байдаг.
Хэрвээ дээрх шинжүүдээс 1 нь илэрч байвал Уушги цэвэрлэх багцыг хэрэглэж уушгиа цэвэрлэн, өвчлөлөөс сэргийлээрэй. Эрс тэрс хүйтэн, хуурай цаг агаартай, агаарын бохирдолтой манай улсад уушгины эд амархан гэмтдэг.
Зөгийн балтай Кофлет сироп нь уушгины эдийг хамгаалж, цэр ховхлох үйлдэлтэй. Зөгийн балтай тул 2 наснаас дээш хэрэглэнэ.
Харшлын эсрэг Брезол нь амьсгалын замын салст бүрхэвчийг тайвшруулж, хаванг бууруулж, цэр ялгаралтыг багасган ханиалга намдаах үйлдэлтэй