Нярайг унтуулахдаа анхаарах 5 зүйл- Нярайн асаргаа цуврал
Бяцхан нярайгаа тайван унтуулах нь ихээхэн анхаарал халамж, мэдрэмж шаардсан ажил байдаг. Анхлан ээж, аав болсон хүмүүстээ зориулаад нярайн асаргааны дараагийн цуврал мэдээллийг хүргэж байна.
Нярай үедээ хэдэн цаг унтдаг вэ?
Нярай хүүхэд (0–3 сар) өдөрт дунджаар 14–17 цаг унтдаг. Зарим хүүхэд өдөрт 18 цаг хүртэл унтдаг. Гэхдээ унтахдаа тасралтгүй 14-17 цаг унтах биш, богино циклээр (2–4 цаг) унтдаг.
Нас Дундаж нойр, өдөрт Унтах хуваарь
0–6 долоо хоног 14–17 цаг Өдөр, шөнө хольж унтана
6–12 долоо хоног 12–16 цаг Шөнө илүү урт унтдаг болно
3–6 сар 12–15 цаг Өдөр 2–3 удаа нойр авна
Яагаад тэд ингэж богинохон унтдаг вэ?
Нярай хүүхдийн төв мэдрэлийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг тул нойрны хэм (циркадиан ритм) тогтмол биш байдаг. Мөн тэдний ходоодны багтаамж бага тул, ойр ойрхон хоол идэх шаардлагатайгаар 2–3 цаг тутамд сэрдэг.
Нярайг унтуулахад анхаарах 6 зөвлөгөөг хүргэе.
1. Нойронд орчин чухал
Сайн нойр авахад тохирсон орчин бүрдүүлэх нь хамгийн чухал:
- Харанхуй, чимээгүй өрөө – Нойрыг гүнзгий болгоно
- Аюулгүй ор – Хэт зөөлөн гудас, амьсгалд саад болох чихмэл тоглоом, нэмэлт бүтээлэггүй байх
- Өрөөний температур: 20–22°C
- Цагаан чимээ (white noise) – Цагаан чимээ нь нярайг тайвшруулж, гадны дуу чимээг дардаг
2. Нойрны хуваарь
Эхний саруудад нярайд "унтах цагийн хуваарь" байдаггүй. Харин 6 долоо хоногоос эхлэн унтах дадал зуршлыг төлөвшүүлж эхлэх боломжтой. Үүнд:
Давтамжит унтахын өмнө хийдэг дадал
→ Унтуулахын өмнө хүүхэдтэй зөөлөн ярилцаж, живхийг нь сольж, зөөлөн дуу дуулах, гэрлийг бүдгэрүүлэх зэргээр дадал үүсгэх
Өдөр, шөнийн ялгаатай байдал
→ Өдөр унтахад гэрэлтэй, чимээтэй орчин. Харин шөнө харанхуй, нам гүм байлгах зэргээр ялгаатай байлгах
Унтахын өмнө тайван байдлыг алдагдуулахгүй байх
→ Чанга дуу чимээ, тоглоом, зурагт зэргийг унтахын өмнө тоглуулж, сонсуулах нь нойрыг сэргээдэг тул зөвлөдөггүй
3. Зөв хучиж, хувцаслах
Нярай хүүхэд биеийн дулаанаа зохицуулж сураагүй байдаг тул хэт халах эсвэл даарах, аль аль нь аюултай.
✅ Дулааны улиралд нимгэн хөнжилтэй эсвэл нимгэн хувцастай унтуулах
✅ Өвлийн улиралд давхар хувцаслаж, гэхдээ хэт зузаалахгүй байх
✅ Гар хөлийг хэт чангалсан даавуугаар боохгүй байх
???? Унтаж байхад хамар, толгой, хүзүү нь хөлөрч байвал халууцаж байгаагийн дохио! Биеэ хэт чангалж, хамар чихний үзүүр хүйтэн байдал даарч байгаагийн шинж байдаг.
4. Дээш харж нь унтуулах
Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг өгдөг:
➡️ Нярайг үргэлж дээш харуулж унтуулах
➡️ Цээжээр нь доош харуулж унтуулах нь Нярайн гэнэтийн үхлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг
❗️Заримдаа ээжүүд "гэдсээр унтах дуртай" гэж боддог ч – энэ нь нярай үед маш аюултай.
5. Түгээмэл алдаанууд
❌ Хүүхэд шөнө сэрэх бүрт шууд хөхүүлэх
→ Зарим үед нярай нь сэрээд дөнгөж хөдөлж эхлэхэд нь шууд тэвэрч, хөхүүлэх нь өөрөөрөө буцаж унтахад хүндрэлтэй болгодог.
❌ Хэтэрхий чимээгүй орчин
→ Хэт чимээгүй орчинд унтдаг хүүхэд гадны дуу чимээнд амархан сэрж, мэдрэг болдог тул нярай унтаж байхад бага зэргийн чимээтэй байлгахыг зөвлөдөг.
❌ Бусадтай харьцуулах
Нярай бүрийн нойр өөр. Зарим нь 2–3 цаг тутамд сэрдэг бол зарим нь илүү удаан унтдаг. Үүнд өөрийгөө битгий буруутгаарай. Та бол хамгийн сайн ээж шүү.
Ургамлын гаралтай Ментат сироп нь нойрыг хариуцдаг Мелатонин дааврыг нэмэгдүүлж, хүүхдийн гүн нойрыг дэмждэг. Мөн тархины цусан хангамжийг сайжруулдаг тул та нойрны асуудалтай нярайд эмчийн заавраар нэмэлтээр уулгаарай.