Ханиад уу? Улаанбурхан уу? Яаж ялгах вэ?

Ханиад уу, Улаанбурхан уу?  

Хүүхэд халуурч, нус гоожин, ханиалгаж эхлэхэд мэдээж хамгийн эхэнд ханиад хүрсэн байна гэж боддог. Гэвч яг ханиадны шинж тэмдэгтэй ижил эхэлдэг, хүндрэл ихтэй аюултай халдвар нь улаанбурхан юм. Тэгвэл энэ хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?  
 

Ханиад гэж юу вэ?  

Ханиад нь вирусийн гаралтай амьсгалын замын хөнгөн халдвар юм. Илрэх шинж тэмдгүүдэд:  

  • Хамар битүүрч, нус гоожих  
  • Хөнгөн халуурах (37.5–38.4°C)  
  • Ханиалгах  
  • Хоолой өвдөж, улайх  

Ханиад нь улирлын чанартай, харьцангуй аюул багатай өвчин бөгөөд гэрийн нөхцөлд амрааж, шингэн сайн уулгах замаар эдгэрэх боломжтой. 

 

Улаанбурхан гэж юу вэ?  

Улаанбурхан нь онц халдвартай вирусээр үүсгэгддэг бөгөөд зөвхөн амьсгалын замаар дамжин халдварладаг. Ханиадтай төстэй эхлэлтэй ч дараах онцлог шинжүүдээр ялгардаг:  

  • Өндөр халууралт, гэнэт эхэлж 38.5°C хүрдэг  
  • Нүд маш хүчтэй улайж, гэрэлд дургүй болно  
  • Амны салст дээр “Копликийн толбо” буюу цагаан жижиг тууралт гарна  
  • Улаан тууралт нүүрнээс эхлэн бүх биед тархана (ихэнхдээ халуурсны 3–5 дахь өдөр)  
  • Тууралт нь хэд хоногт багасаж, арьс гуужиж үлддэг 

 

Хэзээ эмчид хандах вэ?  

Хүүхэд өндөр халуурч, нүд нь улайж, тууралт гарч эхэлсэн бол даруй эмчид хандах хэрэгтэй.  

Улаанбурхан нь хүндрэл ихтэй, зарим тохиолдолд амь насанд аюултай өвчин тул мэргэжлийн хяналт зайлшгүй шаардлагатай.  

 

Сэргийлэлт  

  • Вакцинжуулалт нь 97%-тай сэргийлдэг тул хүүхдийг 9 сар, 2 настайд заавал вакцинжуулах хэрэгтэй.  
  • Шим тэжээлтэй хооллолт, чанартай нойр  
  • Дархлаа дэмжих Септилин  

 

Септилинийг хэрхэн хэрэглэх вэ?  

Септилинийг өдөр бүр тогтмол хэрэглэснээр дархлааны системийг дэмжиж, тэнцвэржүүлснээр бие махбодыг халдварт өвчин, үрэвсэл, болон бусад эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг сайжруулдаг байгалийн гаралтай дархлаа зохицуулагч юм. 

  • Нярайд ½-1  цайны халбагаар (2.5мл-5мл)  өдөрт 2-3 удаа.  
  • Хүүхдэд нэг цайны халбагаар (5мл) өдөрт 2-3 удаа эсвэл 1 шахмалаар өдөрт 2-3 удаа. 
  • Насанд хүрэгсэд: 10 мл-р өдөрт 2-3 удаа эсвэл 2 ширхгээр өдөрт 2-3 удаа.  

Дархлаа дэмжиж  

Дахилтат халдвараас сэргийлье Септилин