Сарын тэмдгийн өнгө юуг илтгэдэг вэ?

Нийт эмэгтэйчүүдийн 99 хувь нь сарын тэмдгийн цусны өнгөө төдийлөн анзаарч ач холбогдол өгдөггүй. Харин түүний өнгө, хэмжээ, бүтэц зэрэг нь таны нөхөн үржихүйн болон дааврын тэнцвэрийн талаарх чухал дохио өгөх боломжтой байдаг.

1. Улаан, тод улаан өнгө

Хэвийн сарын тэмдгийн цус ихэвчлэн тод улаан өнгөтэй байдаг. Энэ нь умайн ханын гуужилт хэвийн явагдаж байгаа болон дааврын түвшин тогтвортой байгааг илтгэнэ.

  • Хэрвээ сарын тэмдэг 3–7 хоног үргэлжилж, тогтвортой мөчлөгтэй бол эрүүл гэж үзнэ.

2. Цайвар ягаан өнгө

Сарын тэмдгийн үргэлжлэх хугацаанд ягаавтар цус гарвал хэвийн. Эстроген дааврын хэмжээ буурсан үед умайн дотор ханын ховхрол хангалтгүй явагдсанаар мөн ягаавтар цус гарч болно. 

  • Сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа дууссан боловч ягаавтар өнгийн цус гарсаар байвал цус алдалт болон жирэмсний эрт үеийн шинж тэмдэг байх боломжтой.

2. Бараан улаан, хүрэн өнгө

Сарын тэмдэг хамгийн их ирэхэд гүн хүрэн өнгөтэй, нөжирхөг цус гарна.  Бараан хүрэн өнгөтэй, нөжирхөг цус гарах нь фибройд хэлбэрийн хавдар, өндгөвчний үрэвсэл, наалдацтай байх, эндометриоз, аденомиоз зэрэг өвчний үед илэрдэг шинж тэмдэг байх боломжтой. 

  •  Хэрэв сарын тэмдэг үе бүрд их хэмжээтэй, бүлэнтэх, хэт их өвдөлттэй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй

3. Бараан бор, хар бор өнгө

Сарын тэмдгийн цус хар, бор өнгөтэй гарвал та айж цочирдох хэрэггүй. Өмнөх сарын тэмдгээс үлдсэн хуучин цус гарч байна. 

  • Гэхдээ мөчлөг тогтворгүй, хар бор цус нэгээс дээш хоног гарч байвал дааврын хэлбэлзэл, эсвэл умайн хүзүүний үрэвсэл зэрэг асуудлыг анхаарах хэрэгтэй учир та эмчид хандах хэрэгтэй.

4. Улаан туяатай шаргалдуу өнгө 

Шаргал өнгө холилдсон цус гарвал сайтар анхаар. Ихэнх тохиолдолд умайн хүзүүнээс ялгарч буй шингэн цустай холилдсон, ямар ч сөрөг нөлөөгүй байх нь бий. 

  • Хэрэв эвгүй үнэртэй шаргал өнгийн цус гарвал бактери, мөөгөнцрийн гаралтай халдвар байх магадлалтай тул цаг алдалгүй эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.

 "Эвэкер" - өндгөвчний үйл ажиллагааг дэмжих ургамлын гаралтай бэлдмэл

✔ Эмэгтэйчүүдийн дааврын шүүрлийг зохицуулна


✔ Сарын тэмдгийн мөчлөгийн хямралыг засна


✔ Сарын тэмдгийн үеийн зовуурийг намдаана


✔ Дааврын тэнцвэрийг хадгалж, сэтгэл санааны хямрал арилгана


✔ Үр тогтолтыг дэмжинэ

 

Агар фарм болон бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385