Өсвөр насны хүүхдийн сурах чадварыг хэрхэн сайжруулах вэ ?

Өсвөр нас нь хүний амьдралын харьцангуй эрүүл үе байдаг. Гэвч хүүхдээс том хүн болох шилжилтийн үе тул эрчимтэй өсөлт хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хангах нь чухал ач холбогдолтой байна.
Охидын хувьд 10-12 нас , хөвгүүдийн хувьд 12-14 нас нь бие махбодын хувьд өсөлт хамгийн эрчимтэй явагдах үе. Түүнчлэн бэлгийн бойжилт явагддагтай холбоотой хүүхдийн зан ааш, сэтгэл зүй, бие бялдарт их хэмжээний өөрчлөлт орж байдаг нь тэдэнд зовуурьтай мэдрэмж төрүүлэх тохиолдол цөөнгүй.

 

 

Ихэнх өсвөр насны хүүхдүүдэд
 Сурлагын дүн муудах
 Хичээлээсээ төвөгшөөх
 Анхаарал төвлөрөлт муудах
 Шинэ хэл сурахдаа удаан байх
 Уур уцаартай болох шинж тэмдэг илэрдэг . Үүнийг манай аав, ээжүүд витамин дутагдал бус хүүхдээ болохгүй байна хэмээн загнаж хүүхдээ улам түлхдэг.

Дээрх бүхий л шинжүүд витамины дутагдалтай холбоотой гэдгийг та мэдэхүү !

 

 

 А витамин дутагдал : Эсүүдийн эрчимтэй өсөлтөөс үүдэн Тархин дах ВитА хомсрол болж Шинэ зүйл сурах чадвар мууддаг , мөн хараа мууддаг байна. Вит А хоногийн хэрэгцээ 500мкг байдаг бол өсвөр насанд 800мкг болдог байна.

 Кальци болон Магни дутагдал ясны эрчимтэй өсөлтөөс үүдэн Тархинд Кальци хомсддог. Кальци нь мэдрэлийн эсийн мэдээлэл дамжуулалт болон мэдээлэл нөөцлөх үйл явцад оролцдог тул хүүхдийн анхаарал төвлөрөлт болон цээжлэх чадвар буурдаг байна.

 ВитВ дутагдал : Өсөлтийн насанд тархины үйл ажиллагаа болон булчингийн өсөлтөөс үүдэн энерги зарцуулалт маш их ихэсдэг түүнээс үүдэн Вит В1,2,3,6,12,5 болон Магни дутагдаж хүүхэд ядрах , уурлах, хичээл номоос төвөгшөөх шинж илэрдэг.
Хоногийн тун :
В1 -1,4 мг. В2 -1,6мг , В3 -18мг, В6 -2мг, В12 -1мкг, В5 -6мг Магни - 300мг байдаг.

 Иод дутагдал : Ой тогтоолд , шинэ санаачлах байдал болон анхаарал төвлөрөлт, аливааг эмх цэгцтэй хүлээн авах , дасан зохицох чадвар буурдаг. Хоногийн тун : 150 мкг