Стрессийн далд шалтгаан  ХАРШИЛ

Өглөө сэрэхэд л хамар битүүрч, нус гоожин, найтааж байна уу? Нүд хамар загатнаж, шөнө ч тайван унтаж чадаагүй. Гэрээс гарахад л ургамлын тоосонцор, тоос шороо, хуурай агаар бүхэн харшлыг хүндрүүлж зовоож стрессдүүлж байна уу?  

 

Харшил гэдэг нь хүний биеийн хариу үйлдэл нь хэт мэдрэг болсноор эхэлдэг. Биеийн дархлааны урвал өөрчлөгдөж хэт мэдрэгшсэн байдал юм. Хэрэв аав ээжийн хэн нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 50%, 2-уулаа харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 75% байдаг. Амьдрах орчны тоос шороо, агаарын бохирдол, антибиотикийн хэрэглээ, амтлагчтай, шим тэжээлгүй хооллолт гээд олон шалтгаанаас шалтгаалан харшлын зовуурь нэмэгддэг. 

4-9 сарыг улирлын шалтгаант ургамлын тоосны харшлын үе гэж үздэг. Ялангуяа 5-7 сард үет ургамлын тоосноос харшил нэмэгддэг. 6-8 сарын хооронд шарилж, луулийн харшил нэмэгддэг.   Та юунаас харшилж байгаагаа мэдэхийн тулд харшлын зовуурь эхлэхээс өмнө арьс болон цусаар шинжилгээ өгч харшлын сорил тавиулах хэрэгтэй. Харшил эхэлсэн үед сорил тавиулбал дархлааны урвал хэт идэвхжиснээс болоод буруу буюу хуурамч эерэг гарах тохиолдол байдаг. 

Насанд хүрэгчдийн 4 хүн тутмын нэг нь харшилтай байдаг ба тэдний 68%  шарилжийн, 30% лууль зэрэг зэрлэг ургамал буюу хогийн ургамлын харшилтай байдаг. 

Ургамлын харшлын шинж тэмдгүүдэд: 

  • Хамар битүүрэх, найтаах 
  • Нүд загатнах, улайх 
  • Тууралт гарах 
  • Хамар, хоолой загатнах, 
  • Ойр ойрхон хүчтэй найтаалгах зэрэг байдаг. 
  • Харшил хүндэрсэн тохиолдолд хоолой сэрвэлзэх, ханиах, амьсгал авч чадахгүй болох шинжүүд ордог. 

 

Судалгаагаар харшилтай хүмүүсийн дунд: 

  • Сэтгэл гутралын эрсдэл 50%-аар өндөр 
  • Нойргүйдэл, түгшүүр илүү түгээмэл 
  • Анхаарал төвлөрөл, ажлын бүтээмж мэдэгдэхүйц буурсан байдаг. 

Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Дархлаа систем хэт хариу үйлдэл үзүүлж байхад төв мэдрэлийн тогтолцоо ч мөн адил хэт идэвхжиж, сэтгэл зүйн тэнцвэр алдагддаг. 

Харшил болон стрессээс сэргийлэхийн тулд Харшлаас сэргийлэх багцыг хэрэглээрэй 

  • Септилин – дархлааны системийг дэмжин, харшлын эсрэг биеийн хариу урвалыг тэнцвэржүүлнэ.  
  • Брезол нь харшлын үед ялгардаг гистаминий ялгарлыг бууруулж, үрэвслийн эсрэг дархлаа идэвхжүүлэх нөлөөтэй.  

Хослуулан хэрэглэснээр :  

  •  Харшлын давтамж, хүчтэй илрэл багасна  
  •  Дархлааг тогтвортой дэмжинэ  
  • Антибиотик хэрэглээг бууруулахад тусална    

Зөвлөмж: Брезолыг өглөө, орой 1 ширхгээр, Септилиныг өдөрт 2 удаа ууна. Зуны улиралд 1-3 сар хэрэглэснээр харшлаас сэргийлж, хүндрэлийг багасгана.