Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд........

Үтрээний үрэвсэл нь үтрээний салст бүрхэвчийн үрэвсэл, цочрол бөгөөд загатнах, ялгадас ихсэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг нийтлэг эмэгтэйчүүдийн өвчин юм. Энэ нь бактери, мөөгөнцөр, вирус, эсвэл бэлгийн замын халдварт өвчний улмаас үүсдэг. Эрт үед илэрсэн шинж тэмдгийг анзаарч, эмчилгээ хийлгэснээр хүндрэлээс сэргийлэх боломжтой.

Үндсэн шинж тэмдгүүд:

1. Үтрээний ялгадас өөрчлөгдөх

Эрүүл үед ялгадас тунгалаг, сүүн цагаан өнгөтэй, үнэргүй эсвэл сул үнэртэй байдаг бол үтрээний үрэвслийн үед дараах өөрчлөлтүүд илэрч болно.

  • Хэт их хэмжээгээр ялгарах
  • Шар, ногоон, саарал өнгөтэй болох
  • Зузаан, хөөсөрсөн эсвэл бяслаг шиг бүтэцтэй болох
  • Эвгүй үнэртэй (загас шиг, исэлсэн мэт) 

2. Загатнах, халуу оргих 

  • Үтрээ болон гадна бэлэг эрхтэн орчим загатнах, түлэгдэж буй мэт халуу оргих мэдрэмж үүсдэг. Энэ нь ялангуяа мөөгөнцрийн гаралтай үрэвслийн үед түгээмэл илэрдэг.

3. Шээх үед хорсож өвдөх

  • Үтрээний салст цочирсноор шээс гарах үед шатах, хорсох мэдрэмж төрдөг. Энэ нь давсаг, шээсний сүвийн үрэвсэлтэй хавсарч илэрч болно.

4. Бэлгийн харьцааны үед өвдөх

  • Үтрээ хуурайшиж, мэдрэмтгий болсон үед бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэж болно.

5. Үтрээний орчмоор улайж, хавдах

  • Зарим тохиолдолд үтрээ болон гадна бэлэг эрхтэн улайж, хавдаж, мэдрэмтгий болох нь илэрнэ.

Үтрээний үрэвсэл нь олон эмэгтэйчүүдэд тохиолддог ч ичиж, нууцалж болохгүй асуудал юм. Эрүүл мэнддээ анхаарч, ямар ч шинж илэрсэн даруйд мэргэжлийн зөвлөгөө авах нь хамгийн зөв шийдвэр болно.

Хэрэв танд эдгээр зовуурийн аль нэг нь илэрсэн, хэдий эмчилгээ хийлгэсэн ч бүрэн эдгэхгүй дахин дахин сэдрээд байвал үрэвслийн эсрэг багц хэрэглэхийг санал болгож байна.

 Эмэгтэйчүүдийн үрэвслийн эсрэг багц

"Лукол шахмал"

-Нянгийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлж үтрээний үрэвслийг намдаана.

- Үтрээний хэвийн бус цагаан юмны ялгарлын багасгана.

- Үтрээний хэвийн орчинг сэргээж, ашигт бактерийн өсөлтийг дэмжинэ.

- Үтрээний үрэвсэл дахилтаас сэргийлнэ.


"В-гель"

- Загатнах, хорсох, хуурайших зэрэг таагүй мэдрэмжийг намдаана.

- Үрэвсэл болон мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

 

Та бүтээгдэхүүнийг агар фарм болон хүргэлтээр авах боломжтой.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385