Нойргүйдлийн цаадах нууц: GABA болон Tagara

GABA гэж юу вэ?

GABA буюу Gamma-Aminobutyric Acid нь хүний тархинд байдаг чухал нейротрансмиттер юм. Энэ бодис нь мэдрэлийн эсүүдийн хоорондох дохиог “саармагжуулж” өгдөгөөрөө онцлог. Өөрөөр хэлбэл, GABA нь таны тархины хэт идэвхжлийг дарах замаар сэтгэл санааг тайвшруулж, биеийг амрааж өгдөг.

Хэрвээ GABA хангалтгүй байвал тархи үргэлж “сэрүүн” төлөвт ажиллаж эхэлдэг. Үүний үр дүнд дараах шинжүүд илэрдэг:

Нойргүйдэл

Стресс, айдас

Амархан цочромтгой болох

Булчин чангарч хөших

Сэтгэл гутрал, мэдрэлийн ядаргаа

Эдгээр шинж тэмдгүүд нь амьдралын чанарыг доройтуулж, ажлын бүтээмж, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. GABA-ийн түвшинг дэмжих олон аргууд байдаг. Үүнд:

Сайн унтаж амрах, Бясалгал, амьсгалын дасгал, Исгэлэн жимс, самар, навчит ногоо гэх мэт хоол хүнс, Тайвшруулах үйлчилгээтэй ургамал хэрэглэх

 

Tagara гэж юу вэ?

Tagara буюу Valeriana Wallichii нь Гималайн бүсэд ургадаг эмийн ургамал бөгөөд хүний төв мэдрэлийн системд тайвшруулах нөлөө үзүүлдэг. Энэ ургамал нь GABA-ийн рецепторт нөлөөлж, тархины хэт идэвхжлийг бууруулдаг. Ингэснээр хүн аажим тайвширч, нойр ирж эхэлдэг.

Tagara нь зөвхөн сэтгэл санаа тайвшруулах биш, бас толгойн өвдөлт, ходоодны агчил, мигрень зэрэгт ч сайн нөлөөтэй.

Tagara капсулын үр нөлөө

Өдөрт 1-2 удаа Tagara капсул ууснаар:

Мэдрэлийн цочромтгой байдал буурна

Нойрны чанар сайжирна

Стресс, сэтгэл гутрал багасна

Бие тайвширч, амралтын чанар нэмэгдэнэ

Хамгийн гол нь энэ нь байгалийн гаралтай, химийн хольцгүй, сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн юм.