Гадуур алхахад найтааж, нус гоожин, хамар загтнан өөрөө ч мэдэхгүй харшилтай болсон байна уу?
Харшил гэдэг нь хүний биеийн хариу үйлдэл нь хэт мэдрэг болсноор эхэлдэг. Биеийн дархлааны урвал өөрчлөгдөж хэт мэдрэгшсэн байдаг.
Ургамлын харшлын шинж тэмдгүүдэд:
- Хамар битүүрэх, найтаах
- Нүд загатнах, улайх
- Тууралт гарах
- Хамар, хоолой загатнах,
- Ойр ойрхон хүчтэй найтаалгах зэрэг байдаг.
Харшил хүндэрсэн тохиолдолд хоолой сэрвэлзэх, ханиах, амьсгал авч чадахгүй болох шинжүүд ордог.
Харшлыг мартахад туслахад 8 арга
- Хооллолтын дэглэм
Харшил эхлэхийн өмнө болон ид үед хооллолтын дэглэм барьснаар харшлын хүндрэлээс сэргийлдэг. Харшлын үед хориглох хүнс: Өндөг, боловсруулсан хүнс, цитрусын төрлийн жимс( мандарин, апельсин, нимбэг) киви, хэт амтлагчтай хоол хүнс ордог.
2. Цонхоо хаах:
Ургамлын тоосны харшлын үед 04:00-10:00 болон 17:00-20:00 цагуудад агаарт ургамлын тоос их дэгддэг тул тухайн цагуудад цонхоо хаах, гадуур явахдаа заавал маск зүүгээрэй. Маск зүүснээр харшил хүндрэхээс сэргийлдэг.
3. Гадуур хувцсаа солих:
Тоосны харшлын үед гадуур өмссөн хувцсанд харшил үүсгэгч тоосонцор наалдсан байдаг тул гэртээ орж ирээд хувцсаа солих нь харшлын хүндрэлээс сэргийлдэг.
4. Агаар шүүгч хэрэглэх
Өдөр бүр тоосоо соруулж болон агаар шүүгч гэртээ хэрэглэснээр ам хамарт харшил үүсгэгч орж, харшлахаас сэргийлнэ.
5. Харшил үүсгэгчээ мэдэх
Арьсны сорил, цусны шинжилгээ өгч харшил үүсгэгчээ заавал тогтоолгоорой. Харшлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь тухайн харшил үүсгэгчээс зайлсхийх юм.
6. Стрессдэхгүй байх
Сэтгэлзүйн хэт ачаалаллын үед харшлын шинжүүд нэмэгддэг. Тиймээс нойроо сайжруулж, стрессээс сэргийлэхээр йог, амьсгалын дасгал зэргийг хийгээрэй.
7. Унтлагын өрөөгөө бэлдэх
Хачиг, хөгц зэргээс болж тоосны харшил сэдрэх нь бий. Тиймээс өөрийн унтлагын өрөөнд дэр, гудас, бүтээлгийг тогтмол угааж, индүүдээрэй. Мөн унтлагын өрөөнд чийгшил тохируулж, хөгцнөөс сэргийлээрэй.
8. Харшлаас сэргийлэх багцыг хэрэглэх
Септилин – дархлааны системийг дэмжин, харшлын эсрэг биеийн хариу урвалыг тэнцвэржүүлнэ.
✅ Хослуулан хэрэглэх нь:
→ Харшлын давтамж, хүчтэй илрэл багасна
→ Антибиотик хэрэглээг бууруулахад тусална
→ Дархлааг тогтвортой дэмжинэ
Зөвлөмж: Брезолыг өглөө, орой 1 ширхэгээр, Септилиныг өдөрт 2 удаа ууна. Зуны улиралд 1-3 сар хэрэглэснээр харшлаас сэргийлж, хүндрэлийг багасгана.