Эмэгтэй хүний үтрээний шүүрэл бол бидний биеийн дотоод орчны толь юм. Энэ нь сарын тэмдгийн мөчлөг, дааврын тэнцвэр, халдвар зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг. Тэгвэл шүүрлийн өнгө ямар дохио өгдөг вэ?
1. Тунгалаг эсвэл цайвар сүүн өнгөтэй шүүрэл
- Хэвийн, эрүүл шүүрлийг илтгэнэ.
- Шүүрэл нь өндгөн эс боловсрох үед илүү зууралдсан, сунамтгай болох ба энэ үед жирэмслэх магадлал ихэснэ.
2. Шаргал эсвэл цайвар шар өнгөтэй шүүрэл
- Халдвар, үрэвслийн дохио болно.
- Эвгүй үнэртэй, загатнах шинжтэй илэрч байвал үтрээний үрэвсэл эсвэл трихомониаз гэх мэт бэлгийн замын халдварын шинж байж болно.
- Бяслаг шиг бүтэцтэй, өтгөн, загатнах, хорсох зэрэг шинж тэмдэгтэй хамт илэрч байвал мөөгөнцрийн халдвар байгааг илтгэнэ.
3. Сааралдуу эсвэл ногоон туяатай шүүрэл
- Ноцтой халдварын шинж болно.
- Ногоон, хөөсөрхөг, хүчтэй үнэртэй шүүрэл нь бэлгийн замын халдвар, тухайлбал трихомониаз, заг хүйтэн зэргийн дохио байдаг.
- Нэн даруй эмчид хандах хэрэгтэй!
4. Цусархаг буюу улаавтар, бор өнгөтэй шүүрэл
- Сарын тэмдгийн өмнө эсвэл дараах үед илэрч болох хэвийн үзэгдэл.
- Хэрвээ сарын тэмдэгтэй хамааралгүй үед эсвэл бэлгийн харьцааны дараа тогтмол гардаг бол умайн хүзүүний үрэвсэл, умайн салстын эмгэг, зарим тохиолдолд үр хөндөлт, хавдар байж болзошгүй.
Та бүтээгдэхүүнийг агар фарм болон хүргэлтээр авах боломжтой.
Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385