Сэтгэл гутралыг даван туулах аргууд.......

Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ?

Төрсний дараах сэтгэл гутрал нь хүүхэд төрүүлсний дараа 7 хоногоос 12 сар хүртэл хугацаанд илэрч болох сэтгэл зүйн асуудал юм. Энэ нь жирэмсний гормоны огцом өөрчлөлт, нойргүйдэл, бие махбодын ядаргаа, шинэ үүрэг хариуцлагын дарамт зэргээс үүдэлтэй. Ямар ч эмэгтэйд тохиолдож болох ч өмнө нь сэтгэл гутралтай байсан, дэмжлэг муутай орчинд амьдардаг, олон хүүхэдтэй, ганц бие эхчүүдэд илүү эрсдэлтэй.

Яагаад төрсний дараах сэтгэл гутрал үүсдэг вэ?

Төрсний дараах сэтгэл гутрал нь зөвхөн "сэтгэл санааны сул дорой байдал" биш. Үүнийг үүсгэдэг олон хүчин зүйл бий:

  1. Гормоны өөрчлөлт: Төрсний дараа эстроген, прогестерон гэх мэт дааврын түвшин огцом буурч, сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. 
  2. Стресс: Жирэмслэлт, төрөлттэй холбоотой асуудлууд нь стресст хүргэдэг. 
  3. Нойр дутуу, амралтгүй байдал: Төрсний дараа 2-3 цаг тутам хүүхдээ хөхүүлэх нь биемахбодыг архаг ядаргаанд оруулдаг.
  4. Хариуцлагын дарамт: Шинэ хүн асрах, гэр бүлийн үүрэг хариуцлага нэмэгдэх
  5. Дэмжлэггүй байдал: Нийгэм болон гэр бүлийн зүгээс дэмжлэг дутагдах 

 Илрэх шинж тэмдгүүд:

Хүүхдээ төрүүлсний дараа ядрах, сэтгэл хөдөлгөөн ихсэх нь хэвийн. Гэхдээ дараах шинжүүд удаан хугацаанд (2 долоо хоногоос дээш) үргэлжилбэл эмчид хандах зайлшгүй шаардлагатай:

  • Хэт их гуниглах, уйлах
  • Сэтгэл гутрах, найдваргүй мэт санагдах
  • Нойргүйдэх эсвэл хэт их унтах
  • Хоолны дуршил буурах эсвэл хэт их хооллох
  • Хүүхдээ асрах хүсэлгүй болох
  • Буруутай мэт санагдах
  • Амьдрал утгагүй мэт бодогдох
  • Амиа хорлох талаар бодох

Монголд нөхцөл байдал ямар байна вэ?

Монголд төрсний дараах сэтгэл гутралын талаар судалгаа цөөн хийгдсэн ч зарим эх сурвалжийн мэдээлснээр эмэгтэйчүүдийн 15–25% нь энэ асуудалтай нүүр тулдаг. Гэвч олон тохиолдолд эмчилгээ аваагүй, дотроо тээж явдаг нь нийгмийн ойлголт, шүүмжлэл, дэмжлэггүй байдлаас шалтгаалдаг.

Ямар арга хэмжээ авах вэ?

  1. Гэр бүлийн болон найз нөхдийн дэмжлэг —Ээж хүн хүүхдээ асрахаас гадна сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд гаднаас дэмжлэг авах нь зайлшгүй хэрэгтэй. Ээжийг шүүмжлэхийн оронд туслах, сонсох нь хамгийн том эмчилгээний нэг.
  2. Сэтгэл зүйн зөвлөгөө авах — Сэтгэл судлаачтай уулзаж, дотоод сэтгэлээ нээж ярилцах эмчилгээний хэлбэр юм. Сэтгэлзүйн зөвлөгөө нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах, өөртөө цаг гаргах, бодит байдлыг зөвөөр харахад тусалдаг.
  3. Эмийн эмчилгээ — Зарим шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж тохирох эмийн эмчилгээ авах хэрэгтэй
  4. Хөхүүл ээжүүдэд зориулсан витамины хэрэглэх — Хөхүүл үед тусгайлан зориулсан витамин хэрэглэснээр ядаргааг багасган сэтгэл гутралаас сэргийлдэг

Хүүхдээ хайрлахын тулд эхлээд ээж та өөрийгөө хайрлаарай- NATURE’S AID брэндийн Pregnancy & Calcium, Magnesium, D3 – Хөхүүл эхчүүдэд зориулсан төгс хослол!

✦ Хөхүүл ээжийн ядралтыг багасгана. 
✧ Хөхний сүүний гарцыг нэмэгдүүлж чанаржуулна.
✦ Төрсний дараах үс уналт багасгана.
✧ Эхийн сэтгэл зүйг тогтворжуулж, стресс багасгана.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385  

Агар фарм болон хүргэлтээр авах боломжтой.