Үтрээний шүүрэл ихсэх нь өвчний шинж тэмдэг мөн үү?

Бидний хэлж заншсанаар “цагаан юм” буюу үтрээний шүүрэл нь үтрээний дотор талын салст бүрхэвчээс ялгардаг шингэн бөгөөд үтрээг чийгшүүлж, гадны нян, бактериас хамгаалж байдаг хамгаалалтын механизм юм.

Үтрээний цагаан юм ихсэх нь олон янзын шалтгаантай байж болно. Энэ нь хэвийн физиологийн үзэгдэл болон эмгэгийн шинж тэмдэг байдлаар илэрч болно.

Үтрээний цагаан юм ихсэх хэвийн шалтгаанууд: 

  1. Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой – Өндгөн эс гадагшлах үед (овуляци) ялгаралт ихэсч, илүү шингэн, тунгалаг эсвэл цагаан болж болно. Жирэмслэх боломж хамгийн өндөр үе
  2. Жирэмслэлт – Жирэмсний үед дааврын өөрчлөлтийн улмаас ялгаралт мэдэгдэхүйц ихэсдэг, илүү цайвар, сүүн бүтэцтэй болдог.
  3. Дааврын бэлдмэл хэрэглэх - Зарим төрлийн жирэмслэлтээс хамгаалах эм, гормоны эмчилгээ нь ялгарлыг ихэсгэх магадлалтай
  4. Сэтгэл санааны болон биеийн ачаалал – Хэт их стресс, нойргүйдэл, ус бага уух, дархлаа сулрах үед мөн ялгарлын хэмжээ өөрчлөгдөж болно.

Үтрээний цагаан юм ихсэх эмгэг шалтгаанууд:

  1. Бактерийн вагиноз – Саарал, эвгүй үнэртэй ялгаралттай, загатнах, хорсох шинж дагалдана.
  2. Мөөгөнцрийн халдвар – Зуурмаг шиг өтгөн, цагаан, загатнаа ихтэй ялгаралт гарна.
  3. Бэлгийн замын халдварууд (Хламид, Трихомониаз гэх мэт) – Шаргал, ногоондуу өнгөтэй, эвгүй үнэртэй, загатнаа, өвдөлт дагалдсан ялгаралт гарна.
  4. Бага аарцгийн үрэвсэлт өвчин – Өтгөн ялгаралт, хэвлийн доод хэсэгт өвдөх, халуурах шинжүүд илэрч болно.

Үтрээний арчилгааны зөвлөмж:

Цагаан юм ихэссэн үед зарим бүсгүйчүүд үтрээг дотроос нь савандаж угаах, анхилуун үнэртэй ариун цэврийн бүтээгдэхүүн хэрэглэх хандлагатай байдаг. Гэвч энэ нь ашигтай бактериудыг устгаж, хамгаалах чадварыг нь сулруулж байдаг тиймээс

  • Зөвхөн гаднаас нь бүлээн усаар угаах
  • Анхилуун үнэргүй, эмзэг арьсанд зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх
  • Дотуур хувцсаа өдөр бүр сольж, даавуун материалаар сонгох
  • Бариу, хэт синтетик хувцсаас зайлсхийх
  • Ургамлын найрлагатай эмгэг цагаан юмны ялгаралтыг багасгаж, үрэвслийн эсрэг эмэгтэйчүүдийн багц хэрэглээрэй.

 Эмэгтэйчүүдийн үрэвслийн эсрэг багц

"Лукол шахмал"

-Нянгийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлж үтрээний үрэвслийг намдаана.

- Үтрээний хэвийн бус цагаан юмны ялгарлын багасгана.

- Үтрээний хэвийн орчинг сэргээж, ашигт бактерийн өсөлтийг дэмжинэ.

- Үтрээний үрэвсэл дахилтаас сэргийлнэ.


"В-гель"

- Загатнах, хорсох, хуурайших зэрэг таагүй мэдрэмжийг намдаана.

- Үрэвсэл болон мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

 

Та бүтээгдэхүүнийг агар фарм болон хүргэлтээр авах боломжтой.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385