Магни нь мэдрэлийн эсийн ион дамжуулалтыг зохицуулдаг. Тархинаас нойрны дохио ирэх үед их хэмжээний магни ялгарч, тархины кальцийг идэвхжүүлснээр мэдээлэл дамжуулалт саарч, тархи тайвширч унтдаг. Харин магни дутагдах үед кальци ялгарч чадахгүй болж, тархи мэдээллээ тасралтгүй дамжуулсаар байдаг. Үүний улмаас хүн унтаж байсан ч эргэн тойрноо сонсож, бодол санаа тасралтгүй эргэлддэг.
Хамгийн ноцтой нь, тархи бүрэн амарч, мэдээлэл дамжуулалт удаашрахгүй бол гүн нойрны үе эхлэхгүй. Үүний улмаас бие махбодь бүрэн амарч чаддаггүй, учир нь гүн нойрны үед л эд, эрхтэн нөхөн сэргээгддэг.
Гүн нойрны үед:
Элэгний үйл ажиллагаа 40%,
Бөөрний үйл ажиллагаа 60%,
Нойр булчирхайн үйл ажиллагаа 70%-иар буурч, бие сэргэх боломжтой болдог.
Мөн энэ үед арьс нөхөн төлжиж, бодисын солилцоо идэвхжин, бие махбодь хорт бодисоос цэвэршдэг. Харин энэ үйл явц алдагдвал хүн өглөө сэрсэн ч нозоорч, ядарсан мэдрэмжтэй байдаг.
Магни нойрт хэрхэн нөлөөлдөг вэ?
Унтах үед магни ихээр ялгарч, булчинг суллаж, биеийг тайвшруулж, энерги зарцуулалтыг бууруулан маргаашийн эрч хүчийг бэлддэг.
Тиймээс, хэрэв та нойргүйдэж, бүрэн амарч чадахгүй байгаа бол магни танд тусална.
Гэхдээ ямар магни хэрэглэх нь хамгийн тохиромжтой вэ?
Магни нэмэлтээр хэрэглэхэд ходоодны ханаар шимэгддэг. Ялангуяа, цитрусын төрлийн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхэд шимэгдэлт нь 40% өндөрсөж, илүү үр дүнтэй байдаг.