40 нас хүрээгүй мөртлөө цэвэршилт эхлэх гээд байна уу?  Үүний шалтгаан, шийдэл энд байна

Эрт цэвэршилт гэж юу вэ?

Эрт цэвэршилт нь эмэгтэй хүний өндгөвчний үйл ажиллагаа 40 наснаас өмнө зогсохыг хэлдэг. Энэ нь бие махбодийн олон өөрчлөлтөд хүргэж,

  • Ясны сийрэгжилт
  • Зүрх судасны өвчин
  • Эрт хөгшрөлт 
  • Сэтгэл санааны тогтворгүй байдал зэрэг эрсдэл дагуулдаг. 

Эрт цэвэршилтийн гол шалтгаанууд

Удамшил:

Хэрэв таны гэр бүлийн эмэгтэйчүүд эрт цэвэршиж байсан бол танд ч мөн энэ эрсдэл өндөр байх магадлалтай.

Дааврын тэнцвэргүй байдал:

Бамбай булчирхайн өвчин, өндгөвчний үрэвсэл зэрэг нь эрт цэвэршилтийн шалтгаан болдог.

Хими болон туяа эмчилгээ:

Эдгээр эмчилгээнүүд өндгөвчний үйл ажиллагааг бууруулж, эрт цэвэршилт үүсгэх эрсдэлтэй.

Амьдралын хэв маяг:

Тамхи татах, архины хэрэглээ, буруу хооллолт зэрэг нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг.

Эвэкер – Эрт цэвэршилтийн эсрэг байгалийн шийдэл

Эвэкер нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцооны эрүүл мэндийг дэмжих зорилгоор бүтээгдсэн, байгалийн гаралтай ургамлын ханд агуулсан нэмэлт бүтээгдэхүүн юм.

Энэхүү бүтээгдэхүүн нь сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулах, дааврын тэнцвэрийг хадгалах, үрэвслийг бууруулах зэрэг үйлдэлтэй. 

Эвэкер-ийн найрлага ба үйлчлэл

Ашока (Saraca Indica):

Өндгөвчний үйл ажиллагааг дэмжиж, сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулдаг.

Шатавари (Asparagus Racemosus):

Дааврын тэнцвэрийг хадгалж, нөхөн үржихүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.

Лодхра (Symplocos Racemosa):

Антиоксидант үйлдэлтэй бөгөөд үрэвслийг бууруулна.

Гудучи (Tinospora Cordifolia):

Дархлааг сайжруулж, бие махбодийн ерөнхий эрүүл мэндийг дэмжинэ.

Эвэкер танд  хэрхэн туслах вэ?

Судалгаануудын үр дүнгээс үзэхэд Эвэкер нь:

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоог дэмжихэд эерэг нөлөөтэй гэж үздэг.

Үүнд:

  1. Эстроген дааврын тэнцвэрийг хадгалах
  2. Өндгөвчний үйл ажиллагааг дэмжих
  3. Стрессийг бууруулах
  4. Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулах үйлдэлтэй 

Дүгнэлт

Эвэкер  нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжихэд эерэг нөлөөтэй  бөгөөд дааврын тэнцвэрийг хадгалах замаар эрт цэвэршилтийн эрсдэлийг бууруулахад туслах боломжтой.

100% ургамлын найрлагатай Himalaya эмийн үйлдвэрийн эмэгтэйчүүдэд зориулсан

шилдэг бүтэгдэхүүний нэг юм.  

Эх сурвалж: https://researchpapers.himalayawellness.in/evecare.htm