Цэрний өнгөөр уушгиа шинжээрэй

Цэрний өнгөөр уушгиа шинжээрэй 

Хамарт орсон тоос бохирдлыг цэвэрлэхийн тулд найтааж гаргадаг. Үүнтэй ижил уушги, гуурсан хоолойд орсон нян вирусийг устгаж, цэвэрлэн гаргаж байгаа нь ЦЭР юм. Цэрний ялгарч байгаа өнгө, шинж чанараас хамааран уушгины үрэвсэл байгаа эсэхийг шинждэг.  

  • Шар, ногоон өнгийн цэр нь уушгины хатгалгаа, үрэвслийн үед ялгардаг. Нянгийн халдварын үед эхэн үед цэр шараас ногоон өнгийн болдог. Ихээр ханиалгаж байгаа үед цусны судалтай гарах тохиолдол байдаг.  
  • Улаан, хүрэн өнгийн цэр нь уушгины эдийн гэмтэл, уушгины хорт хавдар, уушгины эмболи (PE) зэргийн шинж байдаг тул яаралтай эмчид үзүүлээрэй.  
  • Тунгалаг, цагаан цайвар цэр нь харшлын ид үе, астма, вирусийн халдварыг илтгэнэ. Харшлын үед нус, цэр зэргээр салиа ихээр ялгаруулдаг тул харшлын үед тунгалаг цэр ялгарч амьсгалын замыг тослох, чийгшүүлэх зориулалттай.  
  • Саарал цэр нь архаг тамхичид болон агаар орчны бохирдлын (уурхайн ажилчид) үед ялгардаг.  
  • Бор өнгийн цэр нь архаг уушгины өвчлөл, сүрьеэгийн үед тохиолддог. Удаан хугацааны үрэвслийн дараа бор өнгийн цэр гардаг тул та заавал эмчид үзүүлж оношлуулаарай 

 

Амьсгалын замын эмгэгийн улмаас үед цэрний хэмжээ нэмэгдэх, өнгө өөрчлөгдөх шинж тэмдэг илэрдэг. Хэрэв танд доорх шинжүүд давхар илэрсэн бол заавал ЭМЧИД үзүүлэх шаардлагатай.  

  • Хүчтэй ханиалга  
  • Амьсгалахад хүндрэлтэй байх  
  • Цээжээр өвдөх  
  • Өндөр халуурах 

 

Хэрвээ нэмэлт зовуурьгүй бол цэрнээс хэрхэн салах вэ? 

Хэрвээ эмчилгээ хийлгэж байгаа ч цэр ялгарах нь хэвээр байвал доорх аргуудыг туршаад үзээрэй.  

  • Гэртээ чийгшүүлэгч ашиглах: Агаарыг чийгтэй байх нь цэрийг сулруулж, цэр гарахад хялбар болгодог. 
  • Давстай усаар хоолой зайлах: Нэг аяга бүлээн усыг 1/2-3/4 цайны халбага давстай хольж зайлж угаавал хоолойг зайлах нь харшил, синуситын халдвараас сэргийлдэг.  
  • Цэр хөөх жоргүй эм уух:  Энэ үед уушги цэвэрлэх зорилгоор цэр шингэлж, ховхлох үйлдэлтэй эм хэрэглэж, цэрийг гадагшлуулснаар дахин уушгины үрэвсэлт өвчнөөр хүндрэхээс сэргийлдэг. 

  1. Диакоф: Сахрын агууламжгүй тул сахрын харшилтай, чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой. Дархлаа дэмжих, вирусийн эсрэг, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг, харшлын эсрэг, гуурсан хоолойн шүүрлийг шингэрүүлж, цэр шингэлж, уушги цэвэрлэдэг. Уушгины өвчлөлийн үед уушгины эдийг хамгаалах нөлөө үзүүлнэ. 
  2. Брезол : Гуурсан хоолойг тэлж архаг бронхит, астмийн шинж тэмдгийг арилгана. Ингэснээр хүчилтөрөгчийн агууламжийг дэмжиж бие махбодыг сэргээнэ. 

 

Эх сурвалж:

  • Belli S, et al. (2021). Airway clearance techniques: The right choice for the right patient.   https://www.frontiersin.org/articles/10.3389/fmed.2021.544826/full 
  • Dickey BF. (2018). What it takes for a cough to expel mucus from the airway.  https://www.pnas.org/doi/10.1073/pnas.1817484115