Үерийн дараа хүүхдүүд ямар халдвар тусдаг вэ?

Үерийн дараа хүүхдүүд ямар халдвар тусдаг вэ?

 

Улаанбаатар хот нь хот төлөвлөлт муу, хүн амын тоо их, дөрвөн уулын бэлд нам дор байршилтай, ус зайлуулах шугамын асуудал их байдаг. Үүнээс болж Улаанбаатар хотод зуны улиралд үерийн усанд живэх, гэмтэж бэртэх, гэр орон, өмч хөрөнгөө алдах аюултайгаас гадна хэд хэдэн халдварт өвчин дэгдэх өндөр эрсдэлтэй.
Үерийн усаар ил жорлонгийн бохир, хог хаягдал, амьтны сэг зэм урсан явган хүний зам, гудамж, тоглоомын талбай зэрэг рүү хальж бохирдуулдаг. Үерийн дараах халдварууд доорх замаар халдана. Үүнд:
1) шууд арьсанд хүрэх (ихэнхдээ хөл, шагай зэрэг биеийн ил гарсан арьсны шалбарч, гэмтсэн хэсэг);
2) агаар дуслын замаар халдах ( ялангуяа битүү орчин болох агааржуулалтгүй автобус, өрөө танхимд);
3) Шууд бусаар дамжих буюу бохирдсон гадаргуу нь (гутлын ул, машины дугуй, тоглоомын талбай, гадаах баар, хоолны газруудын эд зүйлс, подвал) зэргээр гар , эд зүйлст хүрч халдах

Амьсгалын замын халдварууд.
Амьсгалын замын халдвар нь үерийн дараа хамгийн их бүртгэгддэг халдварын нэг юм. Улирлаас шалтгаалж хавар, зуны эхэн үед аденовирусын халдвар элбэг байдаг бол, зуны сүүл, намрын улиралд бусад вирусын халдвар ихэсдэг. 1988 онд Бангладеш улсад болсон үерийн дараа нийт өвчлөлийн 17.4%-ийг амьсгалын замын өвчлөл, нийт нас баралтын 13% нь амьсгалын замын халдвартай байсан . Судалгаагаар коронавирус нь халдвартай хүний хэрэглэсэн маск бээлий болон ялгадас нь үерийн усаар урсаж, олон нийтийн дунд агаарт дэгдэн, гутал хувцас зэргээр дамжин халдварлаж байв.
 

Гэдэсний халдвар
Хүмүүс бохирдсон үерийн усыг хоол, хүнсэндээ хэрэглэснээс болж бөөлжих, гүйлгэх, халуурах шинж тэмдгээр гэдэсний халдвар тусдаг. Ариутгал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүн амын төвлөрөл их газарт бохирдсон ундны суулгалт (гастроэнтерит) үүснэ.
2005 онд Америкт Катрина хар салхины дараа норовирусын гастроэнтеритийн дэгдэлт бүртгэгдсэн. Үүнээс гадна Энэтхэг, Суданд үерийн дараа бохирдсон ус, хүнсээр дамжин элэгний А, Е халдвар нэмэгдсэн байна.

  • Гэдэсний халдварын үед илрэх шинж тэмдгээс дурдвал:
  • 38-40C хүрч халуурах
  • Бөөлжих
  • Өдөрт 3-аас дээш удаа шингэн баах, суулгах
  • Толгой, хэвлий өвдөх
  • Гэдсээр базлаж өвдөх, хий дүлэх,

Хэрвээ ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай бол цусан суулгийн шинж байдаг тул яаралтай эмнэлэгт үзүүлээрэй
Зарим 5 хүртэлх насны хүүхэд олон удаагийн суулгалт, бөөлжих, халууралтаас болж татах магадлалтай
 

Арьсны халдвар
Арьс ил гэмтэж, шархалсан бол бохирдсон үерийн ус тухайн хэсэгт хүрснээр, шархалсан хэсгийг халдварлуулах боломжтой. Ялангуяа үер, аадар борооны дараа шавжийн тоо ихэсдэг тул, шавжид ихээр хазуулдаг.
Хазсан хэсэгт

  • өвдөх
  • ихээр загатнах хазуулсан гэмтэл
  • чонон хөрвөс туурах
  • улайж, хавдах зэрэг зовуурь илэрдэг.

Хэрвээ хазуулсан хэсэг нэмж, улайж, хавдаж, өвдөлт ихэсвэл даруй эмчид хандаарай.
 

Энэ бүх халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд 
1. Хувийн ариун цэврийг сахих: Гараа тогтмол угааж, ариутгах. Хэрвээ үерийн бохирдсон усанд хүрсэн бол гарыг заавал бактерийн эсрэг савангаар угааж, ариутгах. Хүүхдийг гадаа тоглох, хоол идэхийн өмнө гараа заавал угаах хэрэгтэйг ярьж ойлгуулна.
2. Үерийн бохирдсон ус нүд рүү цацарвал цэвэр усаар, хамар ам руу цацарвал давстай усаар зайлах
3. Хүнсний ногоог содтой усаар ариутгаж хэрэглэнэ. Тухайн ногоо, жимсний гадаргуу бохирдолтой байх магадлалтай тул бүрэн болгож хэрэглэнэ.
4. Хүүхдэд гэдэсний халдвараас сэргийлэх зорилгоор Боннисан сиропыг уулгана. Боннисан нь гэдэсний ашигтай бактер амьдрах таатай орчинг нэмэгдүүлж, хоол боловсруулах эрхтний ферментийг идэвхжүүлэн ходоод, гэдсэнд хуримтлагдсан хийг гадагшлуулж хоол боловсруулах замын хямралаас урьдчилан сэргийлдэг.
5. Үерийн урсгал устай газруудаар агаарт халдварт тоосонцор тархах магадлалтай тул нэг удаагийн маск тогтмол зүүгээрэй. Ялангуяа хүүхдүүд дулааны улиралд гадаа тоглоход заавал масктай тоглуулна.
6. Үерийн ус ихээр урссан хэсгүүдэд хлорт ариутгагч бодисоор ариутгаж халдваргүйжүүлнэ. Тэгснээр үерийн усаар бохирлогдсон гэрийн ойролцоох хэсгийг ариутгаж халдвараас сэргийлж байгаа хэрэг юм.

Эх сурвалж 

  •  https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7510583/
  •  https://pubmed.ncbi.nlm.nih.gov/31341561/
  •  https://www.worksafe.qld.gov.au/.../infection-risks-from...