Хэрхэн хамраа угаах вэ? 

Хэрхэн хамраа угаах вэ? 

Цээж дүүрэн гүнзгий амьсгалах шиг сайхан зүйл байдаггүй. Гэвч харшил, ханиад эсвэл тоос шороо ихтэй орчинд байхад бидний нус гоожиж, хамар битүүрч бөглөрөн бүрэн амьсгаа авч чадахгүйд хүрдэг.  

Энэ үед цацлага, харшлын эм гээд олон эмчилгээ байдаг ч гэрийн нөхцөлд хүн бүр хийж болох хамгийн хялбар арга нь хамраа угаах юм. Хамраа угаах гэдэг нь давс болон содын уусмалаар хамрын хөндийг усаар зайлан, доторх бохирдол, нян вирус зэргийг гадагшлуулдаг. Анх удаа хамраа угаахад эвгүй мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ та битгий санаа зовоорой. Хамар угаахад ямар давуу талтайг ярилцацгаая.  
 

Хамар угаах нь ямар давуу талтай вэ?  

  • Хамрын хөндийд байгаа нус, бохирдлыг гадагшлуулна 
  • Ургамлын тоос, амьтны үс болон бусад харшил үүсгэгчийг гадагшлуулна
  • Хамрын хөндийг чийгшүүлнэ
  • Хамрын хөндийд байгаа хатсан нус, бохирдлыг зөөлрүүлж, гадагшлуулахад хялбар болгоно 

Ямар үед хамраа угааж БОЛОХГҮЙ вэ?   

  • Чихний үрэвсэлтэй байх 
  • Хамрын хөндий бүрэн бөглөрсөн үед.
  • Хамрын хөндий нусаар дүүрч битүүрсэн үед та хамрын хөндийг цэвэрлэсний дараа хамраа угаагаарай 
  • Чих, хамрын мэс засал хийлгэсэн үед эмчийн заавраар хамраа угаагаарай  
  • Хамрын салст гэмтэлтэй, шархтай үед 
  • Нярай хүүхдийн хамрыг угаахдаа заавал эмчийн зөвлөгөөний дагуу угаагаарай 

Хамраа угаах уусмалыг хэрхэн найруулах вэ?  

Хамар угаах сав:

Таны өөрт хэрэглэхэд хамгийн амар савыг сонгон аваарай. Эмийн санд олон төрлийн хамар угаагч сав, давсны хамт байдаг. Өөр өөр хэлбэр, үйлдэлтэй ч бүх л хамар угаагч савны үйлдэл нь адил. Бүгд л хамрын хөндийд ороод бохирдлыг гадагшлуулалх үүрэгтэй.  

Иригасин хамар угаах сав нь хэрэглэхэд хялбар, өөрөө барьж шахан усны даралтыг тааруулах боломжтойгоороо давуу талтай.  

Ус:  

Таны хамрын хөндийг угаахдаа бохирдол багатай, цэвэр усыг ашиглах угаах нь чухал. Тиймээс крант болон худгийн усыг шууд ашиглаж БОЛОХГҮЙ. Оронд нь та буцалгаад хөргөсөн ус, цэвэр ус, шүүсэн ус зэргийг бүлээсгэн хэрэглээрэй. Хэт хүйтэн, хэт халуун ус нь хамрын хөндийг гэмтээх аюултай тул өөрт таарсан бүлээн ус хэрэглээрэй. Бүлээн нь таарч байгаа эсэхийг мэдэхийн тулд та амсаад хэл, амны хөндийн бүлээн нь таарч байвал хамар угааж болно.  

Давс: 

Зарим тохиолдолд гэрт ашигладаг давс, сод зэргийг хийж уусмал найруулдаг. Гэвч энэ хэмжээг зөв тааруулах нь хэцүү байх талтай. Танд Иригасин далайн давс хэрэглэхийг зөвлөж байна. Нэг удаадаа хэрэглэхээр савлагдсан байдаг тул хэмжээ тааруулах гэж санаа зоволгүйгээр шууд найруулах боломжтой. Далайн давс нь хамрын салстын хөөнгийг бууруулах давуу талтай.  

 

Уусмалаа бэлдэхдээ:  

  • Эхлээд гараа савантай усаар сайтар угаагаарай.  
  • Хамар угаах савыг хэрэглэсний дараа заавал савандаж угаагаад, саванг сайтар арилгаж, хатаасан байна.  
  • Бүлээн буцалсан эсвэл цэвэр усыг савандаа хийж халуун бүлээнийг тохируулаад далайн давсаа уусмалд хийж сайтар сэгсрээрэй.  
  • Уусмалд давс бүрэн ууссаны дараа хамраа угаана.  
  • Хамраа угаахдаа угаалтуур дэр, толгой тонгойлгоно. Толгойгоо нэг тал руу эргүүлж, тэр талын хамрын нүхэнд хамар угаах саваа тулгаж хийгээд, хамар угаагч саваа гараараа шахна.  
  • Амаараа амьсгалаад, ам руу ус оруулахгүйн тулд амаа ангайж АААА, КААА зэргээр дугараарай.  

  • Савны тал хүртэл нэг талын хамраа угаагаад, хамраа нийж цэвэрлээд, нөгөө талыг давтан угаагаарай.  
  • Хамраа угааж дууссаны дараа савыг савандаж угаагаад сайтар хатаагаарай. Чийгтэй үлдвэл мөөгөнцөр, бохирдол үржих аюултай.

Танд Польш улсын Иригасин брендийн хамар угаах сав болон давсыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.
Хамар угаах сав болон 12 шир давсны хамтаар Агар фармын бүх салбараас авах боломжтой.
 

 

 

Эх сурвалж: 

  • Centers for Disease Control and Prevention. Sinus Rinsing for Health or Religious Practice (https://www.cdc.gov/parasites/naegleria/sinus-rinsing.html). Accessed 10/12/2022. 
  • Head K, Snidvongs K, Glew S, et al. Saline irrigation for allergic rhinitis (https://pubmed.ncbi.nlm.nih.gov/29932206/). Cochrane Database Syst Rev. 2018;6(6):CD012597. Accessed 10/12/2022. 
  • U.S. Food and Drug Administration. Is Rinsing Your Sinuses with Neti Pots Safe (https://www.fda.gov/consumers/consumer-updates/rinsing-your-sinuses-neti-pots-safe)? Accessed 10/12/2022.