Яагаад бөөр өвдөхөөр артерын даралт ихсээд байдаг вэ? 

Яагаад бөөр өвдөхөөр артерын даралт ихэсээд байдаг вэ?

Бөөрний  гаралтай артерын  даралт ихсэлтийн шалтгааны 70% хувийг  бөөрний түүдгэнцрийн цочмог, архаг үрэвсэлт өвчин, бөөрний завсрын эдийн эмгэгүүд, хоёрдогч нефропати, бөөрний амилоидоз, поликистоз, хавдар, гипоплази зэрэг цуллаг эдийн өвчнүүд эзэлдэг.  Бөөр нь хүний  биеийн артерын даралтыг зохицуулах үүрэгтэй бөгөөд бөөр өвдсөн үед бөөрнөөс ренин гэмээх бодис ялгарч, уушгинд ангиотензин 1-2 үүсгэж, энэ бодис судсыг хүчтэй агшаасны улмаас артерын даралт ихэсдэг. 

Эмнэл зүй:

Бөөрний гаралтай артерын даралт ихсэх эмгэгээр  ихэвчлэн залуу  16-40 хүртэлх насны хүмүүс өвчилдөг. Бөөрний гаралтай артерын даралт ихсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө.

Үүнд: Дороосоо даарах, хоолой өвдөх ,  шүд хорхойтох, ханиад томуу тусах үед бөөрөнд халдвар орж, бөөрний өвчнийг сэдрээн, артерын даралтыг ихэсгэдэг. Бөөрний гаралтай артерын даралт ихэсэхэд залуу хүмүүст зовуур шаналгаа харьцангуй бага байдаг учир санамсаргүй үзлэгт орох  эсвэл хүндэрсэн үедээ ихэвчлэн оношлогддог. Бөөрний гаралтай даралт ихэсдэг хүмүүсийн  нүүрний өнгө цайвардуу, зовхи нь хавантай, артерын даралт өндөр, ажлын идэвхи буурсан,  ноомойдуу харагддаг. 

Артерын даралт түр зуур ихэсэх нь: 

Бөөрний гаралтай даралт ихсэлт нь бөөрний үрэвслийн процесстэй шууд хамааралтай байдаг . Бөөрний үрэвсэл сэдрэхэд цусны даралт ихэсэж,  бөөрний үрэвсэл намжихад цусны даралт буурах хандлагатай байдаг. Артерын дээд даралт нь  100-160 мм.муб-аас хэтрэхгүй, доод даралт 90-100 мм.муб хооронд байдаг.   Артерын даралт тогтворгүй байх хүмүүст нүдний угийн дурангийн шинжилгээ хийхэд  нүдний торлог бүрхүүлийн судас хавагнаж, артерын судасны салаанууд нь бүдгэрсэн байдаг.  Өөрөөр хэлбэл артерын даралтын тогтворгүй  байдал нь нүдний хараанд нөлөөлж, хараа муудах шалтгаан болно гэсэн үг юм. Мөн зүрхний цахилгаан бичлэг хийхэд  зүрхний зүүн ховдлын томрол, булчингийн тэжээл дутмагшлын шинжүүд залуу хүмүүст илэрдэг бөгөөд 10-15 жилийн дараагаас зүрх өвдөх шалтгаан болдог. 

Артерын даралт тогтвортой ихэсэх үе:

Зарим хүмүүст бөөрний гаралтай артерын даралт тогтмол өндөр байдаг.  Артерын даралт нь  130-190 мм муб хооронд байна. Артерын даралт тогтмол өндөр байхад бие махбодь  160-170 мм муб артерын даралтанд дасан зохицож,  үүнээс доош буулгах гэж оролдвол бөөрний фильтрац буурч,  биеийн хордлогын байдал ихэсдэг. Иймд артерын даралтыг эмээр зохицуулан тохиромжтой түвшинд барина.

Артерын даралт тогтмол өндөр байвал нүдний угт өөрчлөлт гарч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдан, цусны эргэлтийн тогтолцоо өөрчлөгдөх шинжүүд илэрнэ.

Бөөрний цусан хангамж муудаж,  үйл ажиллагаа алдагдан өвчтөн шөнийн цагаар их шээж (никатурия) шээсний хувийн жин багасдаг. Зимницкийн сорил, Ребергийн сорил хийж радио-изотопын ренограмм хийж, бөөрний үйл ажиллагааны байдлыг үнэн зөв үнэлэх шаардлагатай.

Эмчилгээ

Артерын  даралт ихэсэхэд нөлөөлсөн  бөөрний үндсэн өвчнийг бүрэн гүйцэд эмчилнэ. Хэрвээ бөөрний судасны эмгэг байгаа бол мэс засал эмчилгээг хийнэ.  Артерын даралтыг бууруулах эмийг эмчийн заавраар удаан хугацаагаар хэрэглэдэг. Өвчтөний биеийн байдал, бөөрний эмгэгээс хамааран артерын даралтыг бууруулах эмийг сонгон хэрэглэнэ. 

Цэвэр эмийн ургамлын артерын даралт бууруулах, цус шингэлэх , цусан дахь холестирен бууруулах эм болох АБАНА эмийг 3-6 сарын турш уухыг эмч нар зөвлөж байна. Абана эм нь 56 төрлийн эмийн ургамал агуулсан бөгөөд 50 гаруй төрлийн клиник судалгаагаар батлагдсан байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд абана нь цусан дахь холестирены нийлэгжилтийг саатуулж, цуснаас холестирен шимэгдэлтийг бууруулж, цусыг шингэлэн, бөөрний үйл ажиллагааг дэмжих онцгой нөлөөтэй байдаг. 

Бөөрний гаралтай артерын даралт ихсэлтийн үед бөөрийг хамгаалах нь маш чухал байдаг.  Бөөр хамгаалах, бөөрний үрэвслийг дарах үйлдэлтэй эмийн ургамлын ханд болох ЦИСТОН эмийг 3-6 сарын турш ууж хэрэглэх шаардлагатай. Мөн эмчийн заавраар бөөрний сувилалд зуны улиралд явахад дахин сэдрэхээс сэргийлэх ач тустай. 

Эмээ тогтмол ууж, цусны даралтыг бууруулахын тулд зөв хооллож, дасгал хийж, тамхинаас татгалзах хэрэгтэйг санаарай.

 

Нийтлэл бичсэн : Б.Даваацэрэн Б. Оюунтуяа  Хүний их эмч 

Эх сурвалж:

https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D3%A9%D3%A9%D1%80%D0%BD%D0%B8%D0%B9_%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B9_%D1%86%D1%83%D1%81%D0%BD%D1%8B_%D0%B4%D0%B0%D1%80%D0%B0%D0%BB%D1%82_%D0%B8%D1%85%D1%81%D1%8D%D1%85_%D1%85%D0%B0%D0%BC_%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6

https://my.clevelandclinic.org/health/diseases/16459-renal-hypertension#:~:text=Renal%20hypertension%20(or%20renovascular%20hypertension,makes%20your%20blood%20pressure%20rise.

 

Бэлтгэсэн: Б.Оюунтуяа /хүний их эмч/