Тогтмол чанартай унтах нь цусан дахь сахарын хэмжээнээс эхлээд биеийн бүхий л үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Та бүхэнд нойрны 5 ашиг тусын талаар сонирхуулъя.
- Супер тархи
Хангалттай унтаж амрах нь анхаарал төвлөрөлт, сурах чадвар, ой тогтоолтонд эерэг нөлөө үзүүлдэг. Нойр муу байгаа тохиолдолд тархины үйл ажиллагаа алдагдаж нарийн ширийн зүйлийг санахад хэцүү болдог төдийгүй анхаарлаа төвлөрүүлж, шинэ мэдээлэл авч түүнийгээ боловсруулж санах ойдоо хадгалахад бэрхшээлтэй болдог байна.
- Эерэг сэтгэл хөдлөл
Хангалттай нойр нь эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог. Таныг унтаж байх үед таны тархи сэтгэл хөдлөлийг зохицуулдаг. Зөв сэтгэл хөдлөл гаргаж, хариу үйлдэл үзүүлэхийн тулд таны оюун ухаанд нойр зайлшгүй хэрэгтэй. Үүнийг богиносгоход та илүү сөрөг сэтгэл хөдлөл давамгайлах хандлагатай байдаг. Хангалттай нойрсоод сэрэхэд амьдралыг үзэх үзэл бодол сайжирч, сорилт, бэрхшээлийг даван туулахад илүү бэлтгэлтэй, эрч хүчтэй болдог байна.
- Эрүүл зүрх
Унтах үед цусны даралт буурч, зүрх, судас ч мөн амардаг. Удаан хугацаагаар нойхгүй байх нь зүрх судасны ачааллыг ихэсгэж, цаашлаад цусны даралт ихсэх өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг байна. Цусны даралт ихсэх өвчин нь зүрхний өвчин, түүний дотор цус харвалтыг үүсгэдэг билээ.
- Эрч хүчийг сэлбэнэ.
Хэрэв та хурд, хүч шаарддаг ажил хийдэг эсвэл спортоор хичээллэдэг бол унтаж амрах нь таныг эрч хүчээр сэлбэх гол зэвсэг юм. Нойр дутуу байх нь таны хүч чадал, булчинг нөхөн сэргээх хугацаа багасахаас гадна таны урам зоригийг бууруулдаг. Мөн аливаа юманд хариу үйлдэл үзүүлэх хугацаа удааширдаг байна.
- Жин барихад тусалдаг.
Хангалттай нойр болон дасгал хөдөлгөөн нь биеийн жин барихад тусалдаг. Харин нойр хангалтгүй тохиолдолд дасгал хөдөлгөөн хийх эрч хүч буурахаас гадна, ядралтаа хоолоор нөхөж хоолны дуршил нэмэгдэх хандлагатай болж илүүдэл жин үүсэх эрсдэлтэй болдог.
Хэт их унтах нь сайн уу?
Унтах хэрэгцээ өөр өөр байдаг ч насанд хүрэгчид дунджаар өдөрт 9-өөс дээш цаг унтах нь сайнаас илүү хор хөнөөл учруулдаг. Судалгаанаас харахад удаан унтдаг хүмүүсийн зүрхний судсанд кальцийн хуримтлал ихсэж, хөлний судаснууд нь уян хатан чанар мууддаг байна.
Шөнө бүр 7-8 цаг унтдаг байх нь эрүүл амьдралын эх үүсвэр юм. Хэрэв та нойргүйдэлтэй бол ургамлын найрлагатай зөөлөн эмийг ууж хэрэглээрэй. Эмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурган дээр дарж сонирхоорой.