Д витаминыг яагаад өдөр бүр уух шаардлагатай вэ?

Д витамин нь хүний биед зайлшгүй хэрэгтэй 13 витамины нэг юм. Д витамин нь яс болон шүдний эрүүл байдлыг хадгалах, дархлааны урвалын хэвийн үйл ажиллагааг хангах, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зэрэг ашиг тустай. Хэвийндээ нарны туяанаас арьсаар дамжин бидний биед үүсдэг ба хоол тэжээлээр мөн авах боломжтой. Гэвч манай орны газарзүйн байршилтай холбоотойгоор Д витамин үүсгэх хэмжээний нарны тусгал тусдаггүй бөгөөд хоол тэжээлээр авахад мөн хүндрэлтэй байдаг учир жилийн 4 улиралд Д витаминыг нэмэлтээр хэрэглэх шаардлага үүсдэг.

Манай оронд хийгдсэн судлагаагаар судлагаанд оролцогчдын 99% нь витамин Д – ийн дутагдалтай гэсэн үр дүн гарсан байна. Бидний амьдралын хэв маягаас шалтгаалан ихэнх хүмүүс энэ витамины дутагдалтай хэдий ч үүнийгээ мэддэггүй. Тэгвэл бид цусны ийлдэснээс лабораторын шинжилгээ өгөн Д витамины хэмжээгээ тодорхойлуулах боломжтой. Витамин Д дутагдсны улмаас ялангуяа бага насны хүүхдүүд рахит өвчнөөр өвддөг ингэснээр яс болон булчин нь зөөлөн сул болж, хэлбэр дүрсээ алдан өсөх явцдаа алдагдсан хэлбэрээрээ томордог. Харин насанд хүрэгчдэд энэ витамин дутагдснаар яс булчин өвдөх, яс сийрэгжих, дархлаа сулрал зэрэг үүсдэг. 

 

Д витамины дархлааны үүргийн талаар товчхон дурдая. Д витамин нь бие махбодыг халдвараас хамгаалахад чухал үүрэгтэй.

1. Д витамин нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж ажиллуулах болон дархлааг зохицуулах үүрэгтэй. Д витамины рецепторууд нь дархлааны эсүүд болох макрофаг, дендритын эсүүд, Т-лимфоцит дээр байдаг нь тогтоогдсон. Тиймээс Д витамин нь төрөлхийн олдмол гээд бүх төрлийн дархлаанд үйлчилж чаддаг. Жирийн үед дархлааны эсүүд Д витамин үүсгэхгүй халдварын үед Д витаминаа үйлдвэрлэдэг. Д витамин нь дархлааны эсүүдийг идэвхжүүлэхээс гадна бас дархлааны урвалыг удирдаж, зохицуулах үйлчилгээтэй. Дархлааны урвал идэвхтэй өрнөөд тодорхой түвшинд хүрээд зогсох ёстой байдаг үүнийг T-зохицуулагч эс хариуцдаг. Эдгээр эсүүдийн үйл ажиллагаанд Д витамин нь мөн чухал үүрэгтэй. 

Яагаад Д витамин Ковидын эмчилгээнд чухал вэ? 

Ковидын үед Цитокины шуурга үүсдэг.Цитокин гэдэг нь халдварт нян вирус устгахын тулд дархлааны эсүүдийн ялгаруулдаг үрэвслийн эсрэг бодисууд юм. Дархлааг зохицуулахгүй бол хэт их цитокин үүсч тэр нь эргээд биеийг хордуулдаг. Ковидын үед дархлааны эсүүд Корона вирусыг устгах гээд маш эрчимтэй ажиллаж цитокин ихээр ялгаруулж биеийг хордуулдаг. Энэ үед Д витамин нь дархлааны урвалыг зохицуулж хязгаарлаж өгдөг.

2. Дархлааны эсүүд нян вирустай тэмцэхэд Дефензин, Кателицидин хэмээх бодисууд чухал нөлөөтэй байдаг. Эдгээр нь биологийн антибиотикууд бөгөөд нян, вирус,мөөгөнцөр устгах чадвартай. Тэгвэл Д витамины түвшин нь Дефензин,Кателицидины хэмжээнд шууд нөлөөлдөг нь тогтоогдсон.

3.Арьс, салст нь хүний биеийг гадны халдвараас хамгаалах үүрэгтэй байдаг. Ходоод гэдэсний хана ч мөн адил халдвараас хамгаалах үүрэгтэй. Эдгээрийн хэвийн үйл ажиллагааг Д витамин хариуцдаг. Д витамины дутагдалын үед арьс салстын үрэвсэл тууралт, арьсны өвчнүүд үүсдэг. Мөн гэдэсний шархлаа үрэвсэл үүсэж гадны халдвар орох нөхцөлийг бүрдүүлдэг.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг зурган дээр дарж үзээрэй