Ковидын Дельта вариант нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ ?

Дельта вирус 2021 оны дөрөв, тавдугаар сард Энэтхэгт олон хүнийг нас барахад хүргэж, Их Британи, АНУ, Канад, Хятад, Европт нэмж илэрсэн. Уг вирус нь өмнөх альфа болон бетта хувилбарын мутацлагдсан хэлбэр бөгөөд шинэ мутац үүсгэх боломжтой юм. “COVID-19”-ын үед үнэр, амт мэдрэх чадвараа алдах, ханиалгах, халуурах онцлогтой байсан бол энэ хувилбарт уг шинжүүд нийтлэг биш ажээ. Их Британийн Зое судалгааны хүрээлэнгийн судалгаагаар уг хувилбараар өвчилсөн хүмүүст толгой өвдөх, булчин өвдөх, найтаах, хоолой өвдөх, нус гоожих гэсэн шинж тэмдгүүд давамгай илэрч байна гэв. Мөн эдгээр шинжийг хүмүүс хүндэрсэн ханиад эсвэл дунд зэргийн түвшний томуутай андуурч байгааг дурьджээ.

Судалгаагаар SARS-COV2 өвчний дельта хувилбар нь өмнөх хувилбараас илүү хурдан тархалттай. Нарийвчилбал, Англиас гарч ирсэн бета хувилбартай харьцуулахад 60 хувиар хурдан тархаж байгаа аж. Харин хоруу чанарын хувьд, энэ нь илүү олон хүнийг эмнэлэгт хэвтэх, хүндээр өвдөхөд хүргэж байна. Гэхдээ нас баралтын тоог ихэсгэж байгаа эсэх нь тодорхойгүй учраас тооцоолоход бэрх гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Энэ бол вирусын шинэ хувилбар бөгөөд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэд судалсаар байна. Ахмад настай эсвэл суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвдөх магадлалтай боловч аль ч насны хүмүүс халдвар авч, вирус дамжуулах боломжтой гэдгийг бид бүгд мэдэж байх ёстой. Хамгийн гол нь 12 наснаас доош насны хүүхэд болон нярай вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа тул тэдгээр нь эрсдэлт бүлгийн хүмүүст орж байгаа юм. Хүүхэд, өсвөр насныханд ховор тохиолдох боловч ноцтой эмгэг болох “хүүхдийн олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж” (ХОЭТҮХШ) нь КОВИД-19, дельта вариантын халдвартай холбоотой гарч болох юм. Энэхүү хам шинжтэй хүүхдэд байнга халуурах, тууралт гарах, нүд улайх, хавдах, уруул улаан хүрэн болох, гар, хөл мөч сулрах, хоол боловсруулах эрхтний эмгэгшил үүсэх, эрхтнүүдэд цусан хангамж багасах, цусны даралт буурах болон бусад үрэвслийн шинж тэмдгүүд гардаг байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?

Хүүхдүүд ямар ч вакцинжуулалтгүй, дээрээс нь тэд нарын дархлаа тогтолцоо насанд хүрсэн хүнийг бодвол бүрэн гүйцэт хөгжиж амжаагүй эмзэг байдаг тул халдварт өртөх эрсдэл өндөр тиймээс сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хамгийн нэгдүгээрт халдвар хамгааллын дэглэмийг сайн зааж, сургаж хэвшүүлэх хэрэгтэй. Нярай болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд өөрсдөө бас сайн хамгаалалтын дэглэмээ сахиж, онцын шаардлагагүй бол олон хүнтэй, агааржилт муу, бөгчим газраар явахгүй байх, гэр орон, хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Мөн хүүхдийн дархлааг дэмжиж, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Хималай компаний чихэр агуулаагүй диакоф, брезол сиропуудыг өдөрт 2-3 удаа, нэг удаад нэг цайны халбагаар өгч байх хэрэгтэй юм.

Хэрэв таны хүүхдэд КОВИД-19, дельта хувилбарын халдварын шинж тэмдэг илэрвэл юу хийх вэ?

Эмнэлэгт хандах шаардлагатай, гэхдээ ханиалгах, халуурах зэрэг КОВИД-19-ийн шинж тэмдэг нь элбэг тохиолддог ханиад, томуутай адилхан гэдгийг санаарай. Гарын болон амьсгалын замын эрүүл ахуйн заавар, дэглэмийг мөрдөж, гараа тогтмол угааж хүүхдээ бусад вирус, бактерийн гаралтай өвчин эмгэгээс хамгаалаарай. Ханиад, томуу гэх мэт амьсгалын замын бусад халдварын нэгэн адил шинж тэмдэг танд болон таны хүүхдэд илэрвэл эртхэн эмнэлэгт хандаж, бусдад тараахаас сэргийлэхийн тулд олон нийтийн газар (ажлын байр, сургууль, нийтийн тээвэр) явахаас зайлсхийгээрэй. Халдвар туссан хүүхдэд диакоф болон брезол сиропыг өдөрт 3-4 удаа удаа бүрт нэг цайны халбагаар мөн өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн унаган дархлааг дэмжиж, уушгийг цэвэрлэн цэрийг ховхолж, салстын цочролыг бууруулан, ханиалга намдаах, цаашид уушгины талаас хүндрэл гарах эрсдлээс хамгаалж эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай байдаг.

Нийтэлсэн : Э. Мөнхтэмүүлэн                                 Эх сурвалж : https://www.healthline.com/health-news/what-does-the-delta-variant-look-like-in-kids#What-are-the-top-symptoms-of-the-Delta-variant-in-children?