Ковидын дараах уушги нөхөн сэргээх аргууд

COVID-19 туссан өвчтөнүүдийн хувьд вирусыг устгаж халдварыг ялсан нь тулааны зөвхөн тал хувь нь юм. Ковидоос эдгэрсэн хүмүүсийн амин чухал эрхтнүүд вирусээс болж маш их гэмтэл авсан байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн их гэмтлийг авдаг нь уушги юм. Уушигны үйл ажиллагаа сулрах, уушгины хатгалгаа, хүчилтөрөгчийн дутагдал, амьсгал давчдах, уушигны фиброз, уушгины архаг хямрал зэрэг нь COVID-19-ийн уушгинд учруулдаг хамгийн аюултай өвчлөлүүд юм. Амьсгалын замын архаг өвчтэй, дархлаа султай хүмүүст ковидын хүндрэл, нас баралтын түвшин өндөр байсаар байна. Амьсгалын замын цочмог өвчин, дархлаа буурах нь таныг бусад өвчинд өртөмтгий болгодог бөгөөд агаарын бохирдлын түвшин муу гэх мэт хүрээлэн буй орчны хүчин зүйлс нь байдлыг улам дордуулж байна. Тиймээс уушгиндаа анхаарал тавих нь ковидын халдвараас эдгэсний дараа таны жагсаалтын эхэнд байх ёстой зүйл юм. Бид танд COVID-19-ийн дараах уушгины эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээний жагсаалтыг хүргэж байна.

1. Амьсгалын дасгал тогтмол хийх

Гэдсээрээ доош харан хэвтэж байхдаа гүнзгий амьсгаа авах нь хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Пранаяма дасгал нь уушгины үйл ажиллагааг дэмжих гайхалтай дасгал гэж үнэлэгддэг. Нуруу цэх, завилж суугаад хамрын хоёр нүхээрээ зэрэг амьсгаагаа удаан авна үүнтэй зэрэгцэн гэдсээ төмбиилгөн уушгиндаа агаарыг дүүртэл оруулах хэрэгтэй, амьсгаагаа 3 секунд орчим бариад эргүүлээд хоёр хамрын нүхээрээ зэрэг хурдан, хүчтэй гадагшлуулна ингэхдээ гэдсээ хойш татан уушгинд орсон агаарыг бүрэн шахаж гаргах хэрэгтэй. Гэх мэт олон дасгалууд байдаг бөгөөд та эдгээр дасгалуудыг доод тал нь 10 минутын турш хийх ёстой гэдгийг санаарай.

2. Дархлаа дэмжих, уушгины эрүүл мэндэд тустай хоол хүнс идэх

Сайн витамин, эрдэс бодисоор баялаг хоол хүнс нь дархлааг сайжруулдаг бөгөөд хорт бодисыг гадагшлуулж, уушгины тань төлжилтийг түргэсгэдэг давуу талтай. Энэ нь гэртээ уушигны эрүүл мэндийг сайжруулах, дэмжих хялбар арга байж болох юм. Товчхондоо бол боловсруулсан хоол хүнс хэт их хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, харин хүрэн манжин, ногоон цай, нэрс, улаан лооль, самар, үр гэх мэт улирлын чанартай бүтээгдэхүүн уушгины багтаамжийг нэмэгдүүлдэг. Цитрусын төрлийн жимсийг бас сайн хэрэглэх хэрэгтэй. Сармис, түрмерик буюу шар гаа нь антиоксидантоор баялаг хүчирхэг хүнс бөгөөд вирусын эсрэг үйлчилгээтэй. Мөн Омега-3 баялаг хоол хүнс буюу далайн загас сайн идэхийг зөвлөж байгаа бөгөөд манай орны хувьд адууны маханд хамгийн ихээр омега 3 агуулагддаг тул түүнийг идэх нь тохиромжтой юм. Гэхдээ адууны мах нь халууны улиралд идэхэд тохиромжгүй халуун чанартай тул аль болох хүйтэн сэрүүний улиралд тохируулан хэрэглэх нь зүйтэй бизээ. 

3. Тамхи татахаас зайлсхий

Тамхи татах нь эмзэг болсон уушгинд хамгийн муу зүйлүүдийн нэг юм. Мөн тамхи татах нь таны ерөнхий биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, урт хугацаанд уушгины бусад өвчин, цус өтгөрөх, дархлаа суларч халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн дан тамхидалт буюу тамхи татаж буй хүний хажууд зогсох, тамхи татсан өрөөнд удаан хугацаагаар сууж болохгүй бөгөөд дан тамхидалт нь тамхи татсан хүнээс хэд дахин илүү уушгийг хордуулдаг юм.

4. Кардио дасгал хийснээр амьсгалын үйл ажиллагаа сайжирна

Амьсгал түргэсгэдэг аливаа дасгалууд нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны урсгалыг сайжруулан сэргэх замдаа байгаа уушгины багтаамж, үйл ажиллагааг сэргээх сайн арга юм. Тогтмол алхах, гэрийн дасгал хийх, амьсгалын замын эрүүл мэндэд тустай кардио дасгал, иогийн дасгал нь уушгины үйл ажиллагааг сэргээх, дархлааг нэмэгдүүлэхэд тусалдаг. Аэробик дасгалууд бас тус болно. Тиймээс дасгал сургуулилтаа тогтмол хийхээ мартуузай, гэхдээ эхлээд үгцом хийж болохгүй аажмаар дасган хийх нь чухал. 7. Бохирдол, утаанд өртөхөөс зайлсхий

5. Орчны бохирдол, агаарын бохирдлоос хол цэвэр агаарт байх хэрэгтэй.

COVID-19-ээс дөнгөж эдгэрсэн эсвэл уушгины үйл ажиллагаа суларсан хүмүүс утаа, агаарын бохирдолтой орчноос зайлсхийх ёстой. Агаарын бохирдол нь дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй уушгийг эргэн сэргэхэд ихээхэн саад болдог хүчин зүйлүүдийн нэг юм. Тиймээс та аль ч насны хүн байсан уушгаа бүрэн гүйцэт нөхөн сэргээхийг хүсэж байвал их хотын тоосжилт, утаанаас хол цэвэр агаартай газар хэсэгтээ байсан нь дээр юм. Хэрвээ тэгэх боломжгүй бол гэрээсээ гарахгүй гэртээ агааржилт, чийгшүүлэлт тогтмол хийж байх нь чухал юм.

6. Томуугийн эсрэг вакцин хийлгэх талаар бодоорой

Томуугийн эсрэг вакцин хийлгэх нь эдгэрсний дараа COVID -ийн эрсдлийг бууруулах нэг арга ба түгээмэл тохиолддог амьсгалын замын архаг хямралын асуудлыг багасгаж чадна. Ихэнх тохиолдолд томуугийн эсрэг тарилга нь эдгэрэлтийг түргэсгэж, өндөр эрсдэлтэй хүмүүсийн амьсгалын замын хүндрэлийг бууруулж, улирлын өөрчлөлт, цаг агаарын бохирдлоос шалтгаалан үүсэх нэмэлт өвчнөөс хамгаалдаг байна.

7. Байгалийн гаралтай бэлдмэлээр уушгийг нөхөн сэргээх

Ямар нэгэн химийн орцгүй, гаж нөлөө байхгүй байгалийн гаралтай эм бэлдмэлээр уушгаа төлжүүлж, үйл ажиллагааг нь сэргээх нь хугацаа алдахаас сэргийлж, түргэн хугацаанд эргэн эрүүл уушгитай болох энгийн бөгөөд оновчтой шийдэл юм. Хималай үйлдвэрийн септилин нь ерөнхий биеийн дархлааг дэмжиж, халдвар дахих болон шинэ бусад халдвараас урьдчилан сэргийлнэ. Кофлет, диакоф нь амьсгалын замыг чийглэж зөөллөн, уушгины урхагаас болсон ханиалгыг намдааж, цэр ховхлох, уушгийг төлжүүлэх үйлдэлтэй. Хөнгөн зэргийн ковидоор өвчилсөн хүмүүс хүндрэлээс сэргийлэх, эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хэрэглэхээс гадна эдгэрээд гарсан хүмүүс хоёрдогч халдвараас сэргийлэх, уушгины үйл ажиллагааг сэргээх, уушгийг төлжүүлэх зорилгоор хэрэглэхэд үр дүнтэй бүтээгдэхүүнүүд юм.