Бөөр өвчилсөн үед илрэх таны мэдэхгүй шинж тэмдгүүд

Та үргэлж ядарсан байдалтай байна

Бөөр нь цусыг шүүж илүүдэл хог хаягдлыг биеэс зайлуулах үүрэгтэй. Бөөрний үйл ажиллагаа муудсан үед хортой нэгдлүүд биеэс гадагшлахгүй цусанд эргэн эргэлтэнд ордог. Үүний нэг илрэл нь амархан ядрах бөгөөд анхаарал төвлөрөл буурах, сульдах гэсэн зовиурууд илрэнэ. Мөн бөөр нь цусны улаан эсийг үйлдвэрлэх гормоныг ялгаруулдаг ба улаан эсийн тоо буурснаар цусаар дамжуулагдан очих шим тэжээл, хүчил төрөгч хангалттай биш түвшинд хүрч булчин болон тархины үйл ажиллагаа сулардаг байна.

Арьс загатнах

Бөөрний үйл ажиллгаа муудснаас  болж биед үлдсэн хортой нэгдлүүдийн нөлөөгөөр арьс загатнах асуудал үүсч болно. Ерөнхийдөө бүх биеэр түгж загатнана. Цаг хугацаа алдах тусам бөөр биед байгаа эрдэс бодис, шим тэжээлийн тэнцвэрийг хадгалж чадахгүй болсноос ясны сийрэгжилт, арьс хуурайших, загатнах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.

Нүүр болон хөлөөр хавагнах

Бөөрний тань үйл ажиллагаа муудаж давсыг биеэс гадагшлуулж чадахгүй бол таны биед хаван үүснэ. Хаван нь гар, хөл, шагай, хөлийн сарвуу, мөн нүүрээр гарна. Хамгийн түгээмэл хаван нь хөлийн шагай болон хөлийн сарвуу юм. Шээсээр уураг алдаж байгаа тохиолдолд нүдийг тойрон хавагнадаг байна.

Булчин, шөрмөс татах

Хөл гарын шөрмөс татах нь бөөрний үйл ажиллагаа муу байгааг илтгэнэ. Давс, кальци, кали, гэх мэт электролитүүдийн тэнцвэргүй байдал нь таны булчин мэдрэлийн үйл ажиллагааг алдагдуулснаар булчин жирвэгнэх, шөрмөс татах асуудлууд үүснэ.

Амьсгал давчдах

Бөөрнөөс ялгарах улаан эсийн үүсэлтийг дэмждэг эритропоэтин даавар дутагдснаар цусны улаан эс цөөрч түүгээр тээвэрлэгдэх хүчилтөрөгч буурснаар амьсгал давчдах, амьсгал богиносох шинж тэмдгүүд илэрнэ.

Толгой дүйнгэтэх

Биеэс гадагшлаагүй хортой нэгдлүүд нь тархины үйл ажиллагаанд нөлөөлнө. Улаан эсээр тээвэрлэгдэх хүчилтөрөгч мөн дутмаг болсноор толгой эргэх, төвлөрөл муудах, богино хугацааны ой санамж муудах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энгийн зүйлүүд дээр эргэлзээ төрж төөрч будилах тохиолдлууд ч гарна.

Дуршил буурах

Бөөрний өвчлөлөөс болж огиулах, дотор муухайрснаар ходоод өвдөх, хоолны шингэц муудах шинж тэмдэг үзэгдэнэ.

Амьсгалаас зэв төмөр үнэртэх

Хортой бодис гадагшлахгүй байгаа тохиолдолд мөн амьсгал үнэртэй болдог. Энэ үнэр нь төмөрлөг, иссэн үнрээр илэрнэ.

Шээс хөөстэй, бор, цустай гарахАльбумин уураг шээсээр их хэмжээгээр алдагдахад шээс хөөстэй болдог. Бөөрний үйл ажиллагаа алдагдаж шээсэнд цус бас гардаг үүнээс болж бор, улаан өнгөтэй гардаг байна. Цустай шээх нь мөн бөөрний чулуу, хавдар, халдварын шинж тэмдэг юм.

Эцэст нь хэлэхэд танд эдгээр шинж тэмдгүүд илэрдэг бол цаг алдалгүй дотрын эмчид үзүүлэн зөвлөгөө аваарай. Хималай Цистон нь бөөрний тамирыг сайжруулж, нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, шээс хөөх, агчил тавиулах, бөөрний чулууг задлах үйлдэлтэй 100% эмийн ургамалын найрлагатай бүтээгдэхүүн юм. Хималай Риналка нь давсагны гилгэр булчингийн агчил тавиулах, халдварын эсрэг, шээсний pH орчинг хэвийн болгох, шээсний замын салстын цочролыг бууруулах үйлдэлтэй цистит буюу давсагны үрэвслийн үед илрэх шээхэд хорсох, халуу оргих, өвдөлттэй шээх зэрэг шинж тэмдгийг түргэн хугацаанд намдаан, дахилтыг бууруулдаг 100% эмийн ургамалын найрлагатай бүтээгдэхүүн бөгөөд дээрх хоёрыг тогтмол хэрэглэснээр бөөр давсагны өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжийг танд олгох юм.  

Нийтэлсэн : Их эмч Э. Мөнхтэмүүлэн         Эх сурвалж : https://www.webmd.com/a-to-z-guides/ss/slideshow-kidney-warning-signs