Жирэмслэхээр төлөвлөж буй бүсгүйчүүдийн заавал мэдэх 8 зүйл

Жирэмслэхээр төлөвлөж буй бүсгүйчүүдийн заавал мэдэх 8 зүйл

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсныхоо дараа эмч, эх баригчтай уулзах, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг мэддэг. Гэхдээ жирэмсэн болохоосоо өмнө өөрчлөлт хийж эхлэх нь маш чухал юм. Эдгээр алхмууд нь бие махбодоо жирэмсэн болоход бэлтгэж, эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг танд олгоно.

  1. Төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу ажиллах

Хүүхэд болох эсэхээ төлөвлөх нь маш чухал. Та болон таны хамтрагч хүүхэддээ болоход яг бэлэн болсон уу ? та хоёр өөрсдийн хувийн асуудлуудаа шийдэж чадсан уу ? хүүхэддээ байнга цаг гаргахад бэлэн байна уу ? гэдэг асуултуудыг хамгийн эхэнд өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ та бэлэн бол төлөвлөгөө гарга юу юуг хийх хэрэгтэй, юуг бэлдсэн байх ёстой гэх мэт тэгээд түүнийгээ эхнээс нь авахуулан хэрэгжүүлж эхлээрэй. Хүүхэдтэй болох нь хүний амьдралын хамгийн том чухал шийдвэрүүдийн нэг тул үүнд хөнгөн хуймгай хандаж хэрхэвч болохгүй шүү.

  1. Эмчтэйгээ уулзах

Жирэмсэн болохоосоо өмнө эмчтэйгээ уулзаарай. Та өөрийгөө эрүүл, жирэмсэн болоход бэлэн гэж бодож байсан ч эмч таныг бэлтгэл хийхэд тань туслахын тулд маш их зүйлийг хийж чадах хүн юм шүү.

• Эмч таны одоогийн эрүүл мэндийн байдал, өвчний түүх, гэр бүлийн тань өвчний түүхийн талаар ярилцана. Танай гэр бүлийн зарим эрүүл мэндийн асуудал удамшдаг тул тийм тохиолдолд магадгүй таны эмч таныг генетикийн зөвлөх эмч рүү чиглүүлж болно.

• Та цусны шинжилгээ хийлгэх эсвэл жирэмсэн болохоосоо өмнө вакцин хийлгэх шаардлагатай байж магадгүй.

• Эмч тань таны ууж байгаа эм, ургамал, нэмэлт тэжээлийн талаар тантай ярилцаж жирэмслэхэд саад болох эмүүд байгаа эсэхийг нягтлана. Хэрвээ тийм эм бэлдмэл байвал жирэмсэн болохоосоо өмнө тэдгээр эмийг хэрэглэхээ болих эсвэл жирэмсэн үед ууж болох найрлагатай эм бэлдмэлийг сонгоход эмч танд утслах болно.

• Астма, чихрийн шижин зэрэг насан туршийн эрүүл мэндийн асуудлууд жирэмсэн болохоос тань өмнө тогтворжсон буюу цочмог, хүндрэлгүй болсон байх ёстой.

• Хэрэв та хэт таргалсан бол жирэмсэн болохоосоо өмнө жингээ хасах талаар эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Жингээ зохистой хэмжээнд хассанаар жирэмсний хүндрэл гарах эрсдэлийг бууруулах болно.

  1. Шүдний эмчид үзүүл

Буйлны өвчлөл нь дутуу төрөх нэгэн шалтгаан болдог. Үрэвсэлт өвчин нь грам сөрөг бактериудаар анхлан үүсгэгддэг бөгөөд тэдгээр нь шүдний суурь холбогч эдүүд, ясыг гэмтээдэг тул жирэмсэн хүнд дутуу төрөх, бага жинтэй хүүхэд гаргах, жирэмсний хожуу үеийн хордлого өгөх зэрэг хүндрэлүүд үүсгэдэг.Тийм учраас жирэмслэхээсээ өмнө шүдний эмчид үзүүлж амны хөндийн эрүүл мэндээ шалгуулж хэрвээ ямар нэгэн үрэвсэлт өвчин байгаа бол түүнийгээ эхлээд эмчлүүлэх шаардлагатай шүү. 

  1.  Тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодисыг зогсоох. Кофейныг хязгаарлах

Хэрэв та тамхи татдаг, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг бол жирэмсэн болохоосоо өмнө зогсоох хэрэгтэй. Тэдгээр нь :

• Жирэмсэн болоход хүндрэл учруулна

• Зулбах магадлалыг нэмэгдүүлэх (хүүхдээ төрөхөөс өмнө алдах)

Хэрэв танд тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодисоос татгалзах тусламж хэрэгтэй бол эмчийн зөвлөгөө аваарай.

Архи нь бага хэмжээгээр ч уусан бойжиж буй урагт (төрөөгүй хүүхэд) хор хөнөөл учруулж болзошгүй. Жирэмсэн байхдаа согтууруулах ундаа хэрэглэснээр нялх хүүхдэд оюуны хомсдол, зан үйлийн асуудал, сурах чадвар алдагдах, нүүр, зүрхний гажиг зэрэг насан туршийн хүндрэл учруулдаг.

Тамхи татах нь урагт хор хөнөөл учруулж, хожим нь таны хүүхэд эрүүл мэндийн асуудалд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

• Жирэмсэн үедээ тамхи татдаг байсан эмэгтэйчүүд жин багатай хүүхэд төрүүлэх магадлал өндөр байдаг.

• Тамхи татах нь жирэмсний хордлогыг нэмэгдүүлж хүндрэл учруулдаг.

  1. Тэнцвэртэй хоол идээрэй

Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах эсвэл байлгахыг хичээж тэнцвэртэй эрүүл хооллох хэрэгтэй.

-Тэнцвэртэй хоол тэжээл нь таны биед үнэхээр их ашиг тустай байдаг. Жирэмсэн болохоосоо өмнө эрүүл хооллолтыг дагаж мөрдөх хэрэгтэй бөгөөд үүнд хэд хэдэн энгийн удирдамж байдаг:

-Калоригүй хүнс, хиймэл амт оруулагч, кафейныг багасгах.

-Уураг ихтэй хоол хүнс идэх хэрэгтэй.

-Жимс, хүнсний ногоо, үр тариа, сүүн бүтээгдэхүүн нь жирэмслэхээс өмнө таныг эрүүл  чийрэг байхад тус болно.

-Загасны махыг үе үе идэх нь танд болон таны хүүхдэд хэрэгцээтэй бөгөөд Америкийн хоол хүнс, эм судлалын төвөөс гаргасан мэдээллээр “загас бол эрүүл хооллох хэв маягийн нэг хэсэг" гэж мэдэгджээ. Гэхдээ зарим төрлийн далайн хоол нь мөнгөн ус агуулдаг тул их хэмжээгээр идэж болохгүй.

  1. Витамин, фолийн хүчил уух

-Дор хаяж 0.4 миллиграмм (400 микрограмм) фолийн хүчил агуулсан витамин, эрдэс нэмэлтийг ууна.

-Фолийн хүчил нь ургийн гажиг (ялангуяа ургийн нуруу нугасны гажиг) үүсэх эрсдлийг бууруулдаг.

Тиймээс жирэмсэн болохоосоо өмнө фолийн хүчил агуулсан витамин ууж эхэл. Фолийн хүчлийг сонгохдоо аль болох байгалийн ургамлын гаралтай фолийн хүчлийг сонгон хэрэглээрэй.

-А, Д, Е, К витаминыг өндөр тунгаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр витаминууд нь өдөр тутмын нормоос илүү хэмжээгээр уувал ургийн гажиг үүсгэдэг. Жирэмсний өмнөх үеийн биологийн нэмэлт бүтээгдэхүүн нь эдгээр витаминыг хэт өндөр тунгаар агуулддаггүй тул зориулалтын витаминыг уух хэрэгтэй.

Английн Nature's Aid компаний Pregnancy витамин нь найрлагандаа 23 төрлийн амин дэм эрдэс бодис агуулдаг бөгөөд цэвэр байгалийн гаралтай, жимснээс гарган авсан витаминууд байдгаараа онцлогтой. Жирэмслэхийн өмнө, жирэмсэн үед, төрсний дараа гээд бүх үед ууж болдог витамин юм. Энэхүү витамин нь цус төлжүүлэх, сэтгэл гутралын эсрэг , тархи мэдрэлийн үйл ажиллагаа дэмжин, ой тогтоолтыг сайжруулах, цусан дахь сахарыг бууруулах,  ургийн гаж хөгжил үүсэхээс сэргийлэх, дархлаа дэмжих зэрэг олон үйлдэлтэй. 

  1. Дасгал хийх

Жирэмсэн болохоосоо өмнө дасгал хийх нь жирэмслэлт, төрөх үед гарах бүх бие физиологийн өөрчлөлтийг шийдвэрлэхэд бие махбодид тусалдаг.

Угийн дасгал хийдэг байсан ихэнх эмэгтэйчүүд жирэмснийхээ туршид одоогийн дасгалын хөтөлбөрөө найдвартай хадгалж чаддаг бөгөөд жирэмсний турш болон төрөх үед янз бүрийн хүндрэл үүсдэггүй нь судалгаагаар тогтоогджээ.

Тиймээс жирэмсний өмнө болон жирэмсний туршид долоо хоногийн 5 өдөр, өдөрт ядаж 30 минутын эрчимт дасгал хийж эхлэх хэрэгэтэй.

Гэхдээ жирэмсэн үед хийх дасгалын хэмжээ нь эрүүл мэндийн байдал, жирэмслэхээс өмнө хэр идэвхтэй байдаг байснаас хамаарна. Ямар дасгал хийх, хэр удаан дасгал хийх нь танд сайн болохыг эмчтэйгээ ярилцаж шийдээрэй.

  1. Стрессээс ангижир, сайн амар

Жирэмсэн болох гэж байгаа бол аль болох тайвширч, стрессээ багасгахыг хичээгээрэй. Стрессийг бууруулах аргуудын талаар эмчээсээ зөвлөгөө аван заалгаарай. Эцэст нь хэлэхэд хангалттай амарч, тайвширч сэтгэлийн амар амгаланг мэдэр. Энэ нь таныг жирэмслэлтийг хялбар давахад тус болох болно.

Мэдээллийн эх сурвалж : https://www.cdc.gov/preconception/planning.html  

Нийтэлсэн : Их эмч Э. Мөнхтэмүүлэн