Хандивын аян

Ковид-19 –ын эсрэг хамтдаа уриалгын дор Цахиур Төмөр ХХК нэгдэж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаан бүсийн тэргүүн шугамд ажилласан, ажиллаж байгаа ХӨСҮТ –ийн нийт ажилтан, ажиллагсдадаа зориулж 29.942.500₮ үнэ бүхий Англи улсын Natures Aid үйлдвэрийн Витамин С1000 мг, Витамин Д 5000 ОУН зэрэг амин дэмийг бэлэглэлээ. Мөн цар тахлын эсрэг тэмцлийг манлайлж буй эрүүл мэндийн удирдах дээд байгууллага ЭМЯ –нд 20.057.500₮ үнэ бүхий  Himalaya Drug үйлдвэрийн  гар халдваргүйжүүлэх / Pure hands 100 мл/ бүтээгдэхүүн болон Natures Aid үйлдвэрийн С, Д амин дэмүүдийг хандивлалаа.

Хүнд бэрх энэ цаг мөчид Эзэн Чингисийн үр сад, аугаа Монгол улсынхаа эзэн охид, хөвгүүд бид бүгд нэг цул болж эвлэлдэн нэгдэж эх орноо энэ аюулт өвчнөөс авран хамгаалах учиртай. 

Аюулт өвчнийг аль болох богино хугацаанд даван гарч, Монголын сайхан орон маань мандан бадрах болтугай!

“ЦАХИУР ТӨМӨР” компани