Сайхан уруулын нууц

Уруул нь бүсгүй хүний янаг, ялдам байдлын илрэл, нүүр царайны хамгийн тод хэсэг билээ. Торгомсог зөөлөн уруулыг сайхан инээмсэглэл, нууцлаг төрх улам чимдэг. Гэхдээ уруулын арьс хамгийн нимгэн, эмзэг байдаг учраас эмэгтэй хүнээс байнгын анхаарал, халамж шаарддаг билээ.

Уруул будах.

Уруулаа будах нь хамгийн сайн хамгаалалт юм. Урууландаа юу ч түрхэлгүй хэзээ ч битгий гэрээсээ гараарай. Орчин үеийн бүх л уруулын будаг, өнгөлөгч, эмчилгээний өнгөлөгч, гавар бүгд уруулыг будахаас гадна гадаад орчны муу нөлөөнөөс хамгаалж, хуурайшилт, жижиг үрчлээнээс урьдчилан сэргийлж байдаг. Урууланд зориулсан бүх гоо сайхны бүтээгдхүүнүүд амин дэм, тос, чийгшүүлэгч, нарны хэт ягаан туяанаас хамгаалагч шүүлтүүрийг агуулсан байдаг. Хэрэв та уруулаа байнга буддаг бол тэжээлийн будаг хэрэглэх юм уу, эсвэл уруул чийгшүүлэгч түрхлэг болон тосон дээрээсээ 10 минутын дараа (шингэсний дараа) уруулын будгаа түрхээрэй.  Харин та өнгийн уруулын будаг хэрэглэдэггүй бол ядахдаа өнгөгүй уруулын будаг, өнгөлөгч заавал түрхэж байгаарай..

Гуужуул

Нүүрний арьстай адил уруулыг тогмол гуужуулж  үхэжсэн  арьсны эд эсийг арилгах хэрэгтэй. Ингэхийн тулд уруулаа чийглэж байгаад, сойзоор зөөлөн үрээрэй. Эсвэл бага зэрэг элсэн чихэр, вазелин тосыг хооронд нь хольж байгаад гуужуулсан ч болно.

Урууландаа тос түрх.

Уруулаа болж өгвөл А, Е аминдэм, луувангийн үрийн тос, жожобаны тос, оливийн тос болон бусад ургамлын гаралтай тос агуулсан түрхлэг, тос байнга түрхэх хэрэгтэй.

 

Уруулын амин дэм.

Уруулын зөөлөн арьс дотоод эрхтнүүдийн өвчлөлийг хамгийн их мэдэрдэг. Ийм үедээ хатаж, хагарч, уруулын завьж сэтэрдэг. Тиймээс өөрийн эрүүл мэнддээ байнгаа анхаарч, тогтмол шинжилгээ өгч хэвшээрэй. Хаврын салхи, хавсарганд уруул хамгийн мэдрэмтгий байдаг бөгөөд их гэмтдэг. Иймд та витамины найрлагатай уруул өнгөлөгч хэрэглэх хэрэгтэй. Мөн амин дэмүүд нэмэлтээр хэрэглээрэй.

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах


Нарны туяанд зөвхөн нүүрний арьс хөгширдөггүй ба уруулын арьс ч нарны туяанд өнгөө алдаж, хүрээ нь бүдэгшдэг. Мөн жижиг жижиг үрчлээнүүд ч тогтдог. Үүнээс сэргэлийлэхийн тулд нарны хамгаалалттай хэрэгслийг хэрэглэх хэрэгтэй.