Бүсгүйчүүд хэвийн жингээ хадгалахын тулд эсвэл хэвийн жиндээ хүрэхийн тулд хоолны дэглэм барих нь элбэг байдаг. Хэт их хоолны дэглэм барих нь биеийг ядрааж, эрч хүчгүй болгодог. Мөн богино хугацаанд хэт их жин хасах нь элэгний өөхлөлт үүсгэх аюултай.
Хэрхэн яаж хэвийн жингээ хадгалах вэ? эсвэл Хэрхэн эрүүлээр жингээ хасах вэ?
1. Хамгийн чухал нь зөв хооллолт. Хэрэв та биеийн жингээ хадгалахыг эсвэл эрүүлээр жингээ хасахыг хүсч байвал хооллолтондоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
- Таны тавган дээрх хоол яг л солонго мэт байх ёстой. Энгийнээр хэлвэл олон өнгөтэй байх ёстой. Хэдий чинээ олон төрлийн найрлагатай, олон өнгийн хоол хүнс хэрэглэнэ төдий чинээ л эрүүл байж, жингээ хадгалах боломжтой байдаг гэвэл итгэх үү? Олон төрлийн хоол хүнс нь таны биед хэрэгтэй олон төрлийн амин дэм, минерал, органик бодис агуулдаг тул өөхөн эдийн хуримтлал үүсэхээс сэргийлдэг.
- Өдөрт хэрэглэх хоол хүнсний ихэнх хувийг жимс, ногоо, бүхэл үрийн гурил, тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн байх шаардлагатай.
- Аль болох өөх тос, давс, сахар багатай хоол хүнсийг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ бидний дуртай хоол хүнс ихэнхдээ сахар, давс, өөх тос ихээр агуулсан, шарсан хуурсан байдаг шүү дээ. Тиймээс дуртай амттан, бэлэн хоол зэргийг аль болох бага хэмжээгээр (жишээ нь, өмнө нь бүтэн шоколад нэг дор иддэг байсан бол 3 нүдийг идэх), аль болох бага давтамжтайгаар (жишээ нь, өдөр бүр бургер, пизза иддэг байсан бол 7 хоногт 1 удаа болгож багасгах) идэх хэрэгтэй. Мөн илчлэг багатай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж болно (zero sugar ундаа ч юм уу).
Ийм л энгийн хоолны дэглэмийг өдөр тутамдаа хэрэгжүүлэхэд биеийн жингээ хадгалах, эрүүлээр буюу аажмаар биеийн жин хасах боломжтой.
2. Мэдээж дасгал хөдөлгөөн жингээ барихад чухал. Тогтмол дасгал хөдөлгөөн нь зөвхөн жингээ хасахад ч хэрэгтэй төдийгүй эрүүл мэндэд нэн чухал.
3. 100% ургамлын найрлагатай Slim Figure бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Slim Figure нь найрлагадаа Л-карнитин, Гарциния Камбоджа жимс, бөөрөлзгөний кетон, ногоон кофены үр, хром агуулдаг.
Slim Figure-ийн найрлага дах Л-карнитин болон ногоон кофены үр нь эсэд энерги үүсэлтийг нэмэгдүүлж, биеийн жинг бууруулж дасгал хөдөлгөөн хийх үеийн эрч хүчийг нэмэгдүүлдэг. Гарциния Камбоджа жимсэнд агуулагдах гидроксицитрик хүчил нь хоолны дуршлыг бууруулж, биеийн жинг хэвийн болгодог. Түүнчлэн Гарциния Камбоджа жимс нь хэвлийн хэсгээр тураах үйлдэл үзүүлдэг болохыг Японы судлаачид тогтоожээ. Бөөрөлзгөнө жимсэнд агуулагдах өндөр идэвхит бодис болох бөөрөлзгөний кетон нь Slim Figure-ийн найрлагад байдаг бөгөөд өөхний эдийн задралыг нэмэгдүүлдэг.