Коронавирүсийн хөнгөн хэлбэрээр өвдсөн үед гэртээ авах арга хэмжээ

Коронавируст халдвар(COVID-19) буюу Betacoronavirus –ийн төрөл, энэ төрлийн SARS, MERS вирусийн цар тахал 2003, 2017 онуудад тархаж байсан.

Коронавирус гэдэг нэр нь латин хэлний Corona буюу титэм, цагираг гэсэн утгатай үгнээс үүссэн. Электрон микроскопоор харахад вирусын халдвар нь цагирган, титэм хэлбэртэй харагддаг аж. Уг вирус нь 1960 онд анх энгийн ханиадтай хүний хамрын самсаанаас олдож байжээ. Ихэнхидээ ханиад, томуу хэлбэрээр эхэлж уушгины хатгалгаа болж хүндэрдэг байна.

Эмнэлзүйн шинж тэмдэг:

Халуурах, хуурай ханиалгах, булчин сулрах нь үндсэн шинж тэмдэг болж байна. Зарим тохиолдолд хамар битүүрэх, нус гоожих, хоолой өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрч болно. Хүнд хэлбэрийн халдвараар өвчилсөн тохиолдолд ихэвчлэн 7 хоногийн дараанаас амьсгаадах / амьсгалалт дутагдах шинж илэрч болно. Маш хүнд хэлбэрийн халдварын үед богино хугацаанд амьсгалын дутагдал илэрч улмаар үжлийн шокоор хүндэрч байгаа бөгөөд эдгээр хүнд хэлбэрийн халдварын үед халуурах шинж илрэхгүй байж болохыг анхаарах хэрэгтэй. Хөнгөн хэлбэрийн халдварын үед бүлээрэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илрэх боловч уушгины үрэвслийн шинж тэмдэг илрэхгүй. Халдварт өртөгсдийн ихэнх тохиолдол нь эмчилгээний үр дүнд эдгэрэлт сайтай бөгөөд архаг суурь өвчтэй, өндөр настай тохиолдолд эмчилгээний үр дүн тааруу тавилан муутай байна. Хүүхдийн халдварын үеийн шинж тэмдэг харьцангуй хөнгөн, эдгэрэлт сайтай байна.

Хөнгөн хэлбэрийн халдварын тохиолдол

Амьсгалын дээд замын вирусийн халдварын хөнгөн явцтай тохиолдолд халуурах, ханиалгах, хоолой торж эмзэглэх, улайж хөндүүрлэх, хамар битүүрэх, бие тавгүйтэх, толгой өвдөх, булчингаар өвдөх зэрэг өвөрмөц бус шинжүүд илэрнэ. Настай ба дархлаа суларсан хүмүүст дээрхи шинж бас байж болно. Хүндрэлгүй тохиолдолд  амьсгал давхцах, дутагдах шинж илрэхгүй.

Уушгины үрэвсэл оношлогдсон ба уушгины хөнгөн үрэвсэл:

Хүүхэд: Уушгины хүнд биш үрэвсэлтэй, ханиалгасан эсвэл амьсгалахад түвэгтэй бэрхшээлтэй хүүхэд, амьсгалын тоо олширсон:  2 сар хүртэлх хүүхэд нэг минутанд 60 түүнээс дээш, 2-11 сартай хүүхэд нэг минутанд 60 түүнээс дээш,  болох,  1 – 5 настайд 40 түүнээс удаа амьсгалж байгаа боловч уушгины хүнд үрэвслийн шинжгүй.

Уушгины хүнд үрэвсэл

Өсвөр насныхан эсвэл насанд хүрсэгсэд: Халуурсан эсвэл амьсгалын замын халдварын сэжигтэй хүнд дараах шинжүүдээс аль нэг нь илэрсэн:  Амьсгалын тоо > 30 удаа минутанд,  Амьсгал давчдах шинж илэрнэ эсвэл,  Тасалгааны агаараар амьсгалж буй хүний SpO2 < 90% болох.

Хүүхэд: Ханиалгасан эсвэл амьсгалахад бэрхшээлтэй хүүхдэд дараах шинжүүдээс аль нэг нь илэрсэн:

 Амьсгалын хүнд дистресс (ярагласан, цээж хонхолзох шинж тод илэрсэн г.м),

 Аюултай ерөнхий шинж тэмдэг болон уушгины үрэвслийн шинж (хөхөж эсвэл ууж чадахгүй, унтаарах эсвэл ухаангүй болох эсвэл татах) хавсран илэрсэн. Уушгины үрэвслийн бусад шинжүүд илрэх: цээж хонхолзох, түргэн амьсгалах (< 2 сар хүртэлх хүүхэд ≥ 60; 2 – 11 сартай ≥ 50; 1 – 5 настайд ≥ 40 амьсгал/мин болох).

Оношилгоо – Эмнэлзүй, лабораторын шинжилгээний дүнд үндэслэнэ. Цээжний дүрс оношилгооны нотолгоонд үндэслэн хүндрэлийг үгүйсгэж болно.

Коронавирүсийн эмчилгээ: 

Хөнгөн хэлбэрийн үед гэртээ авах арга хэмжээ 

1. Шингэн зүйл ойр ойрхон ууна. Үүнд : Чацарганы шүүс, аньсны шүүс,  нимбэгтэй ус гэх зэрэг орно. 

2. Илчлэг сайтай, олон төрлийн ногоогоор баялаг, шөлтэй хоолыг өдөрт 3 удаа хийж иднэ. Шарсан , хайрсан, хэт их халуун ногоотой, амтлагч ихтэй хоол хүнс, түргэн хоолыг хориглоно. Биед шингэц сайтай хоолыг түлхүү хэрэглэнэ. 

3. Өрөөнд 2-3 цаг тутам цэвэр агаар оруулж, өрөөгөө агааржуулна. Чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-3 удаа хийнэ

4. Ам, хоолой залгиураа давстай усаар өдөрт 3 удаа зайлна. 

5. Витамин С 1000мг өдөрт 1 удаа хоолны дараа , витамин Д 2000-4000 оун өдөрт 1 удаа 14 хоног тус тус ууна. 

6. Цэвэр эмийн ургамлын найрлагатай, хүний өөрийн дархлааг дэмжих үйлдэлтэй Септилин эмийг 3 сарын турш ууж хэрэглэнэ.

7. Вирүсийн эсрэг эмүүд болох интерферон агуулсан бэлдмэлүүдийг аль болох эмчийн заавраар хэрэглээрэй. Сүүлийн үед хүмүүс дур мэдэн вирүсийн эмийг их хэмжээгээр хэрэглэж, хордлогонд орох нь цөөнгүй байна.  Ихэнхи вирүсийн эм нь  вирүсийн липид бүрхүүл эсийн мембрантай нэгдэх үйлдлийг дарангуйлан, вирүс эсийн дотор нэвтрэхийг саатуулдаг үйлчилгээтэй. Хүний биеийн дархлааг сайжруулж вирүст болон бактерт халдвараас хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.Вирүст халдварын үе дэх эмчилгээний өгөөж нь цочмог хордлогын болон эмнэлзүйн бусад шинжийг намжааж, өвчлөл үргэлжлэх хугацааг богиносгодог.  Вирүсийн эм тунгийн хэтрэлт элэг, бөөрний ачааллыг нэмэгдүүлж, гэмтээх эрсдэлтэй байдаг тул эмчийн заавраар уугаарай.

8. Ковид -19 вирүс нь хүний уушгины эдэд илүүтэй холбогдож, уушигний үрэвсэл үүсгэдэг тул уушигны хатгалгаа болон хүндрэх хандлагатай. Иймээс амьсгал давчдах, амьсгал боогдох, 38,5 градус илүү халуурах, цээжээр өвдөх, ханиалгах зэрэг зовиур илэрч байгаа үед заавал эмчид хандаарай. Ковид-19 вирүсийн халдвараар өвчилж, эдгэрсэний уушгийг цэвэрлэх, үрэвслийг бүрэн гүйцэд  эмчлэх зорилгоор зөгийн балыг өндөр тунгаар агуулсан кофлет сиропыг 14-21 хоног уугаарай. Мөн хий ханиалгах, амьсгалахад төвөгтэй байх, цээжээр бага зэрэг өвдөх зэрэг зовиурууд үлдсэн үед брезол эмийг 1-3 сар ууж , уушгиа бүрэн гүйцэд эмчилээрэй. 

9. Сэтгэл зүйн эмчилгээг өөртөө хийгээрэй. 

Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайхан зүйлсийн талаар бодож, инээд хөөртэй байвал таны дархлааны эсүүд идэвхитэй байж, эдгэрэлтийг түргэсдэг гэдгийг байнга санаарай. Сэтгэл санааг тайвшруулах, урам зориг өгөх, инээдмийн төрлийн ном сонин, нэвтрүүлэг, мэдээ, мэдээллийг авч байгаарай.  Стресс багасахад туслах  иог бясалгал хийх, хөнгөн дасгал хөдөлгөөн сурч, өдөр бүр хийгээрэй. 

10. Амны хаалт тогтмол зүүх, 4 цаг тутам сольж гадна гадаргууд хүрэхгүйгээр уутанд хийж, амыг боох                                                                                                                                                                                                                            11. Гэртээ тусдаа өрөөнд байх боломжтой бол өөрийгөө тусгаарлах, 2 цаг тутам цонхоо 10-20 минут онгойлгож, агааржуулах, гэр бүлийн бусад гишүүдээсээ тусдаа хооллох, ахуйн хэрэглээний эд зүйлсээ аяга, таваг, гар нүүрний алчуур зэргийг холихгүй байх                                                                                                                                                        12. Хэрэв тусдаа өрөөнд тусгаарлагдах боломжгүй тохиолдолд амны хаалтыг тогтмол зүүж, 4 цаг тутамд сольж, гэр бүлийн гишүүдээс аль болох зайтай байх, тусдаа хооллох, ахуйн хэрэглээний эд зүйлсээ аяга, таваг , гар нүүрний алчуур зэргийг холихгүй байх                                                                                                                                                       13. Ариун цэврийн өрөө, хаалганы бариул , унтраалга, телевизийн удирдлага, компьютер цонхны тавцан, ширээ, сандал  зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн өдөр бүр 2 удаа угаах, боломжтой бол зориулалтын халдваргүйжүүлэх бодис 0,05% -ийн клорсепт /2л-1ш / эсвэл 1% -ийн белизна /600мл-ийг 9400мл усанд / шүрших аргаар халдваргүйжүүлэх                                                                                                                                                            14. Ариун цэврийн өрөө болон гэрээ цэвэрлэж дууссаны дараа гараа сайтар савандаж угаах                                          15. Ил задгай жорлон, бохирын цооног, бохир усны нүх, ил жорлонгийн хогийн савыг 1литр усанд 400г гипохлорит кальцийн болон зориулалтын нүхэн жорлон халдваргүйжүүлэх бодисоор 14 хоног тутам халдваргуүйжүүлэх,  бариулыг саван, угаалгын нунтаг хэрэглэн угаах, хаалгыг цоожлох                                                                                    16. Аяга, таваг, хоолны сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах, тусад нь байлгах          17. Хүүхдийн тоглоомыг 2% -ийн содын /1л-т 20 г/ уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах                                      18. Бага насны хүүхдийг үнсэхгүй байх, хүүхдийн эд зүйлсийг сайтар угаах, хүүхдээ хөхүүлэхээс өмнө гараа сайтар угаах                                                                                                                                                                                          19. Аль болох сайн унтаж амрах, өөрийн биед тохирсон хөнгөн дасгал хөдөлгөөн өдөр бүр 10-30 минут хийх 

Эх сурвалж:  www.moh.gov.mn mn  Ковид-19 вирүст халдварын оношилгоо, эмчилгээний түр заавар