Өглөө сэрэхэд хоолой хөндүүртэй байна уу?

Өглөө сэрэхэд хоолой хөндүүрлэж зовиурлаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай байдаг.

  1. Хоолой хөндүүр болох хамгийн түгээмэл шалтгаан бол хуурай, хүйтэн агаар. Манай улс хуурай сэрүүн уур амьсгалтай тул Монгол хүмүүст хоолой хөндүүрлэх зовиур элбэг байдаг.
  2. Хамраар биш амаар амьсгалах нь хоолой хөндүүрлэх бас нэгэн шалтгаан болдог. Бидний амны салст бүрхүүл, хамрын салст бүрхүүл адилхан биш ээ. Хамрын салст бүрхүүл нь орж ирж байгаа агаарыг чийгшүүлэх, бүлээцүүлэх үүргийг гүйцэтгэж чаддаг. Харин амны хөндийн салст бүрхүүл ингэж чадахгүй. Тиймээс амаар орж ирж буй хуурай, хүйтэн агаарын нөлөөнд хоолой хөндүүрлэж болдог.Тэгэхээр хоолой хөндүүрлэхээс сэргийлэх нэг арга нь хамраар амьсгалах юм.
  3. Монголчуудын дунд нилээн элбэг тохиолддог өвчлөлийн нэг бол яалтчгүй сөөргөө. Сөөргөө нь цээж гашуу оргих шинжээр илэрдэг өвчин. Ходоодны хүчиллэг агуулагдахуун улаан хоолойгоор дамжин буцаж гарч байгааг сөөргөө гэж ойлгож болно. Ходоодны хүчиллэг агуулагдахуун буцаж гарахдаа улаан хоолой, залгиур хоолойн салстыг түлж, гэмтээж, үрэвсүүлдэг. Тиймээс сөөргөө өвчтэй, цээж гашуу оргих зовиуртай хүмүүст хоолой хөндүүрлэх, хоолой дээр ямар нэг зүйл тээгэлдэж, торж байгаа мэт мэдрэмж төрөх нь элбэг байдаг. Хэрэв та сөөргөө өвчтэй бол дэрээ өндөрлөж унтах, халуун ногоотой хоолноос татгалзах зэрэг дэглэмийг зайлшгүй баримтлах шаардлагатай.
  4. Архи согтууруулах ундаа болон тамхинд агуулагдах хорт бодисууд залгиур хоолойн салстыг гэмтээснээр хоолой хөндүүрлэх зовиур үүсэж болохыг анхаараарай.
  5. Харин хоолой өвдөлт, халуурах шинжтэй хавсарч байвал нян болон вирүсийн халдвар байх магадлалтай тул эмчид хандах нь зүйтэй.

Гэрийн нөхцөлд хоолой хөндүүрлэх зовиурыг хэрхэн намдаах талаар зөвлөе.

  1. Хамгийн элбэг хэрэглэдэг уламжлалт арга бол арьсыг цочроох. Бид мэднэ дээ. Корчизтой усанд хөлөө дүрэх, давстай халуун ванн-д орох эсвэл хөлөртлөө дасгал хөдөлгөөн хийсний  дараа нээрээ л хоолой хөндүүрлэх зовиур багасдаг шүү дээ. Эдгээр арга бол бүгд адилхан арьс цочроож байгаа аргууд, корчизоор, давсаар, хөлсөөр.... Биеийн арьс цочирход залгиур хоолойн цусан хангамж нэмэгддэг. Тиймээс л дээрх аргуудыг хэрэглэсний дараа нэг хэсэгтээ л хоолой хөндүүрлэх зовиур намддаг байх нь.
  2. Бидний бас нэг сайн мэдэх арга бол давстай эсвэл содтой усаар утах. Давс нь хоолойн салстын хаванг бууруулдаг бол сод нь хоолойг чийгшүүлдэг байна.
  3. Кофлет хоолойн хүлхмэл хэрэглэх. Кофлет нь 7 төрлийн эмийн ургамал агуулсан хоолойн хүлхмэл учир хоолойн өвдөлт, хөндүүрийг намдааж, салст бүрхүүлийг хамгаалж, нөхөн төлжилтийг дэмждэг. Мөн нянгийн эсрэг үйлдэл үзүүлж амны хөндийгөөр дамждаг олон төрлийн халдвараас сэргийлдэг. Яг л чихэр шиг... Энгийн кофлет хүлхмэл нь бага зэрэг халуун амттай боловч надад бол таалагддаг. Харин сүүлд шинээр гарсан Кофлет-Н нь яг л хатуу чихэр шиг юм байна лээ. Жүрж, нимбэг, цагаан гааны амттай гэсэн 3 төрөл байдаг. Хатуу чихэр хүлхдэг хүүхдээс эхлээд бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой.