Архаг хууч өвчтэй хүмүүсийн дархлааны эрхтэн тогтолцооны онцлог

Архаг буюу хууч өвчин гэж 1 жил болон түүнээс удаан хугацаагаар үргэлжилж буй тодорхой зовиур шаналгаа бүхий өвчнүүдийг хэлэх бөгөөд нийт архаг өвчнүүдийн 80 орчим хувь нь үрэвсэлт өвнүүд байдаг. Үрэвсэл гэдэг нь
товчхондоо бие махбодын хэсэг газрын эсвэл тархмал гэмтэлд өгч буй судасжсан эдийн хамгаалах хариу урвалын хэтийдсэн эмгэг хэлбэрийг хэлэх бөгөөд энэ нь гэмтсэн газрын судас өргөсөх, өргөссөн судсаар цусны шингэн болон дархлааны эсүүд нэвтрэн гарч хуримтлагдсанаар тус хэсэг газар болон бие махбод бүхэлдээ өвдөх, хавдах, халуу оргих, үйл ажиллагаа нь хямрах зэрэг шинжүүдээр илрэн гардаг эмгэг үйл явц юм.


Энэхүү үйл явц нэг жилээс урт хугацаагаар үргэлжилж архагшихад өвдсөн хүний бие махбодод нэн зовиуртай байдаг ба бие махбод болон сэтгэл санааг туйлдуулдаг тул архаг үрэвслийг боломжтой бол бүрэн эмчилэх боломжгүй бол
зайлшгүй намжааж байх шаардлагатай.
Үрэвсэл үүсч эхлэх үйл явц нь бие махбодын хэсэг газар буюу нэг эрхтэнд (элэг, бөөр, зүрх гэх мэт), эсвэл биеийн энд эндгүй байдаг түгээмэл эд эрхтэнүүдэд (судас, булчин, шөрмөс гэх мэт) гадны нөлөөгөөр (нян бактер, вирус гэх мэт)
болон өөрийн уламшлын хүчин зүйлийн шалтгаанаар (удамшлын гэмтэл, дархлаа тогтолцооны гаж үйл ажиллагаа гэх мэт) эмгэг өөрчлөлт үүсч эхлэх ба гэмсэн эд эсүүдээс үрэвслийн цитокин буюу тухайн гэмтсэн газарт дархлааны эсүүдийг дуудан авчирч цэвэрлүүлэн эдгээх үүрэг бүхий биологийн дохиоллуур молекуулуудын нэг төрөл болох интерферонууд ялгарч тус хэсгийн судсыг өргөсгөснөөр цуснаас шингэн хэсэг болон дархлааны эсүүдийг нэвтрүүлэх
боломжийг олгодог.


Ингэснээр дархлааны хариу урвалын тэргүүн шугамны залгиур эсүүд болох нейтрофиль, макрофаг зэрэг эсүүд тухайн гэмтлийн голомт газар хүрэлцэн ирж гэмтсэн, үхсэн эсүүдийг залгин цэвэрлэж эхлэх бөгөөд энэ үедээ дархлааны хариу урвалыг хүчжүүлэх, бусад хүчирхэг эсүүдийг дуудан ирүүлэх зорилгоор Хавдар
Үхжлийн Хүчин Зүйл (Tumor Necrosis Factor - TNF), интерлейкин-6 (IL-6) зэрэг цитокинуудыг ихээр ялгаруулж ингэснээр эдгээр цитокинууд нь дархлааны    довтолгоог эрчимжүүлэх төдийгүй халууруулах, бие өвдөх, бие сулрах зэрэг  зовиур шаналгаа бүхий эмгэг шинжүүдийг үүсгэдэг юм. Үрэвслийн цитокинуудын үндсэн үүрэг нь бие махбодын хамгаалах хариу урвалыг зохицуулах, улмаар нөөцийг хуваарилах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг авч тэдгээрийн үйл ажиллагаа нь хямарч хяналтгүй ихээр эсвэл тогтмол ялгарсан үедээ бие махбодод гэмтээх, сулруулах сөрөг нөлөө үзүүлдэг. Дархлааны тэргүүн шугамны эсүүдээс ялгарсан эдгээр цитокинуудын нөлөөгөөр дархлааны илүү хүчирхэг боловч илүү аюултай эсүүд болох Т, В лимфоцит эсүүд идэвхждэг бөгөөд тэдгээр эсүүд идэвхсэнээр Т эс нь Т туслагч эс, Эс хордуулагч Т эс хэмээн 2 өөр чиглэлд ялгаран хөгждөг бол В эс нь эсрэгбие хэмээх дархлааны уураг ялгаруулагч сийвэнт эс хэмээх эс болж хувирдаг.Цитокины нөлөөгөөр идэвхжсэн Т туслагч эсүүдээс IL-2, 4, 8, 12, интерферон гамма (IFN-gamma) хэмээх улам хүчирхэг цитокинууд ялгарах ба ингэснээр бие махбодын ихээхэн хэмжээний нөөцийг бай дайснаа устгах үрэвслийн хариу урвалд дайчилдаг.
Тэдгээр цитокинуудын нөлөөгөөр мөн эс хордуулагч Т эсийн идэвх нэмэгдэн өвчин үүсгэгч бичил биетэнг устгадаг бол архаг үрэвслийн үед үрэвсэлд өртөн гэмтсэн өөрийн биеийн эд эрхтэнг ихээр устган гэмтээдэг. Харин В эс буюу
сийвэнт эсээс өвчин үүсгэгч бичил биетэнг холбон устгах шинжтэй эсрэгбие хэмээх дархлааны уургууд ялгарах авч архаг үрэвслийн үед цөөн зарим тохиолдолд өөрийн эд эстэй холбогдон устгах чадвар бүхий ауто-эсрэгбие хэмээх эмгэг эсрэгбиеүүд үүсдэг.
Тиймээс архаг үрэвслийн үеийн оношлогооны нэг чухал үзүүлэлтүүд нь биемахбодын зовиур шаналгаанаас гадна эдгээр дархлааны эсүүдийн тоо болон ауто-эсрэгбиеүүдийн илрэл, хэмжээ зэргийг шинжлэх лабораторийн шинжилгээ байдаг.
Ийнхүү богино хугацаанд үргэлжлэн намжих ёстой бие махбодын хамгаалах хариу урвал болох үрэвслийн хариу урвал намжилгүй удаан хугацаагаар үргэлжилснээр дархлааны эсүүд, тэдгээрээс ялгарах цитокин болон ауто-эсрэг бие хэмээх молекуулуудын тоо хэмжээ, үйл ажиллагааны өөрчлөлт зэрэг хямралууд нь байнгын шинжтэй болж бие махбод, эд эрхтэний гэмтлийг тогтвортой нэмэгдүүлэхээс гадна бие махбодод мэдрэгдэх зовиур шаналгааг удаашруулж, бие махбодыг ядраан туйлдуулдаг.
Олон жилийн турш архаг үрэвслийн эмчилгээний үндсэн зарчим нь үрэвслийн эсүүдийн нэн ялангуяа тэргүүн шугамны эсүүдийн идэвхжлийг намдаах стероид бус үрэвслийн эсрэг эмүүд (ибупрофен гэх мэт), хүчирхэг лимфоцит
эсүүдийн үйл ажиллагааг дарангуйлах стероид эмүүд (преднизолон, дексаметазон гэх мэт) байсан бол сүүлийн үед эдгээр дээр нэмэгдээд үрэвслийн хамгийн гол оньсон хүчин зүйл болсон үрэвслийн цитокинуудыг бууруулах үйлдэлтэй эмүүд болон нэмэлт бүтээгдхүүнүүдийг хэрэглэх болоод байна.


Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн 90 жилийн түүхт компани болох Хималай фарма компанийн Септилин нэмэлт бүтээгдхүүн эм нь нийт 8 эмийн ургамлын найрлагатай ба тэдгээр эмийн ургамлууд нь 3000 жилийн түүхт Энэтхэгийн алдарт Аюурведийн анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн бөгөөд сүүлийн 40 жилд хийгдсэн эрчимтэй судалгааны дүнд Септилин эмийн найрлаганд орсон эмийн ургамлууд болох Гүгэл, Лидэр, Чихэр өвс, Энэтхэг тошлой, Энэтхэг ягаандай зэрэг нь өөрсөндөө үрэвслийн цитокиныг намдаагч олон төрлийн бодис агуулдаг тодорхой болсон бөгөөд чухам энэ шинж чанарууд дээр нь үндэслэж, мөн 3000 жилийн турш хүн зоныг эмчлэхэд үр дүнтэй ашиглагдсаар ирсэн практик байдлыг нь харгалзан үзэж зохих технологийн дагуу найруулан Септилин эмийг үйлдвэрлэсэн аж.
Септилин эм нь архаг үрэвслийг өдөөгч гол хүчин зүйл болсон үрэвслийн цитокинуудыг намжаах хүчтэй үйлдэлтэйгээрээ архаг үрэвслийн үед үндсэн эмчилгээг дэмжих эмчилгээнд хэрэглэх өндөр бололцоотой бол мөн дархлааны эсүүдийг сэргээх, алдагдсан чиглэлийг нь буцаан эргүүлэх зэрэг үйлдлээрээ биеийн тамир тэнхээг сэргээж дархлааны хариу урвалыг зөв голдиолд нь оруулдаг нь олон тооны судалгаагаар батлагсдан юм.
Эмийг бүтээгч компанийн болон хөндлөнгийн эрдэмтэд Септилин эмийн Ковид-19 өвчний үед үзүүлж буй нөлөөг судалсан бөгөөд ингэхэд уг эм нь Ковид- 19 өвчний хүндрэлийн гол шинж болох уушигны эмгэг үрэвслийг бууруулж
байснаараа үндсэн эмчилгээтэй хэргэлэх зохимжтой эм гэсэн дүгнэлт авчээ.

Нийтлэл бичсэн:  Д.Мандахнаран Дархлаа судлаач, АУ-ны доктор