Өглөө бүрийг кофегоор эхлүүлдэг үү?

Кофегоор жингээ хасч чадах уу?

Өглөө бүрийг кофегоор эхлүүлдэг үү? Өдөр ядрахаараа  кофе ууж сэргэдэг үү? Чухал ажилтай байхад нойр хүрээд байвал орой ч хамаагүй кофеддог, тээ. Таатай үнэр, тааламжтай амт, сэргээх чанар нь дурдуулдаг шүү, кофены.... 

Таны дурладаг кофе ( ер нь бол кофены үр) ямар өнгөтэй вэ?  Мэдээж та хүрэн, бор гэж хариулах биз. Кофены үр ногоон өнгөтэй байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Кофены ногоон үр маш гашуун амттай байдаг тул хуурч болгоод хүрэн өнгөтэй, таатай амттай болгодог. Гэвч хуурсан кофены үрний зөвхөн өнгө, амт өөрчлөгддөггүй, доторх химийн найрлага нь маш ихээр өөрчлөгддөг. Хуураагүй, ногоон кофены үрийн ногоон өнгө, гашуун амтыг үүсгэгч нь ХОЛЕРГЕНИК хүчил гэж бодис байдаг. Кофег хуурах үед энэ хүчил ууршиж алга болдог. Тэгээд л сайхан амт үүсдэг байх нь .... Гэвч ХОЛЕРГЕНИК хүчил хүний бие махбодид маш их ач тустай. Хэдхээн ач тусыг нь тайлбарлая....

  1. Холергеник хүчил нь өөхний шаталтыг дэмжиж, энерги үүсэлтийг нэмэгдүүлж, биеийн жинг бууруулдаг.  Өөрөөр хэлбэл, танд илүүдэл жингийн асуудал байгаа бол ногоон кофе агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл жингээ эрүүлээр хасах боломжтой гэсэн үг. Эрдэмтдийн судалгааны үр дүнгээр ногоон кофены үрийг өдөр бүр хэрэглэснээр сард 2-3 кг жин хаях боломжтой болох нь нотлогджээ. Гол нь аюулгүй, гаж нөлөөгүйгээр жингээ хасаж чадна гэсэн үг. Дасгал хөдөлгөөнтэй хавсарвал мэдээж үр дүн илүү л байна. Ногоон кофе нь энерги үүсэлтийг дэмждэг тул эрч хүчийг ч танд бэлэглэнэ.
  2. Холергеник хүчил нь хоолны дуршлыг хэвийн болгодог. Ерөнхийдөө ногоон кофе нь өлсөх мэдрэмжийг дарж өгдөг. Өнөөгийн нийгэмд хүмүүс стрессийн улмаас хэтрүүлэн идэх нь ихэссэн. Их идэх нь таргалалт, хоол боловсруулах замын эмгэгийн нэг шалтгаан болж байгаа билээ.
  3. Холергеник хүчлийн бас нэгэн гайхамшигт үйлдэл нь бие махбодийг хоргүйжүүлэх. Бидний идэж ууж байгаа хүнсний зүйлс нь хичнээн ашиг тустай, сайн, эрүүл хүнс байсан ч гэсэн хоол боловсруулах замд задрахдаа биед хэрэггүй олон төрлийн хорт бодисыг үүсгэдэг. Тэр нь өтгөн, шээс болж биеэс гадагшилдаг шүү дээ. Ногоон кофе нь энэ хорт бодисуудыг биеэс хурдан гадагшлахад тусалдаг.

Ингээд дурдаад байвал ногоон кофены ач тус барагдашгүй. Цусны сахарын хэмжээг бууруулдаг, хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлдэг, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг гээд л....

Та нартаа Болгарын Витамикс үйлдвэрийн Slim Figure бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.

Slim Figure нь ногоон кофены үр, Л-карнитин, гарциния камбоджа, бөөрөлзгөнө жимсний кетон агуулдаг. Гаж нөлөөгүй тул удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй.

  • Эсийн түвшинд өөхний хүчлийн задралыг сайжруулснаар биеийн жин хасалтыг дэмждэг.
  • Ялангуяа хэвлийн таргалалтыг багасгахад үнэхээр үр дүнтэй.
  • Дасгал хөдөлгөөн хийх үед хөлрөлтийг сайжруулж, хийж байгаа хөдөлгөөний үр дүнг 2 дахин нэмэгдүүлдэг.