Эрүүл мэндэд тустай  инулины талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

Инулин бол хүнсний эслэгийн нэг төрөл юм. Судалгаагаар инулин нь хоол боловсруулах замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах,  жин хасах зэрэг эрүүл мэндэд олон ач тустай.

Инулин гэж юу вэ?

Инулин бол олон ургамалд байдаг уусдаг эслэгийн нэг төрөл юм. Уусдаг эслэг гэдэг нь бүдүүн гэдэсний хэвийн бактеруудын дуртай хоол бөгөөд бүдүүн гэдсэнд исэлдэж, хий болон физиологийн идэвхитэй завсрын бүтээгдэхүүнд хувирдаг. Уусдаг эслэг нь холестеролтой нарийн гэдсэнд холбогдож, цусны урсгалд орохоос  сэргийлснээр цусны холестеролын түвшинг бууруулдаг.



Эслэгийг хоол хүнсэндээ  хангалттай хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд маш хэрэгтэй. Үүнд:

  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар бүдүүн гэдсэнд агуулагддаг хорт нэгдлүүдийг цэвэрлэж гадагшлуулна. Ингэснээр бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.
  • Цадсан мэдрэмж эрт үүсгэж хэт их идэх дуршлыг бууруулж таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
  • Эслэг нь өөх тосны шимэгдэлтийг бууруулж цусан дахь тос, холестриныг багасгаснаар зүрх судасны өвчин болон тархинд цус харвах эрсдлийг бууруулна.
  • Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татаж өтгөн ялгадсыг шингэрүүлж өтгөн хатах болон шамбарам үүсэхээс сэргийлнэ.
  • Цөс хөөнө.
  • Гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмжинэ.

Эслэг ихтэй хүнс нь илчлэг чанар багатай байдаг тул биеийн жингээ тогтмол барих зорилгоор хэрэглэхэд нэн тустай.

Гэвч бид өдөр тутмын хоол хүнсээрээ хангалттай хэмжээний эслэг авч чаддаггүй.

Бүсгүйчүүд та бүгдэд Тайландийн 100% байгалийн гаралтай Hotta эслэг агуулсан цагаан гаатай цай хэрэглэж эрүүл, гоо сайхан байхыг зөвлөж байна.

Уг цайнд  биеийн эрүүл байдлыг хангах 13 төрлийн витамин, хром, цагаан гаа, эслэг агуулсан.