Шамбарам гэж юу вэ?

Шамбарам /сонирхолтой баримт/

Хүн төрөлхтөн босоо явах болсноор шамбарам үүссэн гэж үздэг

Шамбарам гэж юу вэ?

Шамбарам нь хошногоны сувганд үүссэн шулуун гэдэсний салстын өргөссөн цусны судсуудын бөөгнөрөл юм

Анагаах ухаанд шамбарам буюу геморрой гэх нэршлээр нь мэддэг. Шамбарамыг байрлалаар нь гадна болон дотор гэж ангилна.

Шамбарам өвчин хэр элбэг тохиолддог вэ?

Шамбарам бол хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэйн аль алинд нь элбэг тохиолдоно. Үүнд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал ихээр нөлөөлнө. Сүүлийн үеийн эрүүл мэндийн судалгаагаар дэлхийн хүн амын 40% нь шамбарам өвчнөөр шаналж байна. Мөн 40%-д нь амьдралд энэ өвчний шинж тэмдэг илэрч байжээ. Энэтхэгт энэ өвчнөөр өвчлөгсдийн 80% нь 21-50 насныхан байсан. Шамбарам нь мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдоно.

Шамбарам өвчин үүсэх шалтгаан

Архаг өтгөн хаталт, таргалалт, буруу хооллолт, элэгний өвчлөл нь мөн шамбарам өвчинд нөлөөлөх хүчин зүйлс болно

Удамшил, зан араншин, цаг уур, нас, хүйс, жирэмслэлт болон хэсэг газрын цус харвалт нь шамбарам үүсэхэд нөлөөлнө

Бусад нөлөөлөх хүчин зүйлд хошногоны сувгийн цоорол, хошного чангалагч булчингийн хэвийн агшилтын алдагдал, шулуун гэдэсний хавдар, лаа болон ерөндөгийг удаан хугацаагаар хэрэглэх багтана

Шамбарам өвчний шинж тэмдэг

Шамбарамын гол шинж тэмдэг нь шулуун гэдэсний дотор болон эргэн тойронд хавдаж үрэвсэх өвдөх, загатнах, хүндээр бие засах үед цус алдах юм.

Шулуун гэдэснээс цус алдах нь хүнд явцтай шамбарамын түгээмэл шинж тэмдэг. Цус нь тод улаан өнгөтэй, өтгөнтэй холилдоогүй байна. Энэ нь хошногоны өргөссөн судасны хэсгийн гэмтлийн үед тохиолдоно. Зарим өвчтөн шулуун гэдэсний дүүрэлт, салслаг ялгадас, ялгадас ихээр гарах зэргээр зовиурлаж болно.

Шамбарамыг яаж эмчлэх вэ?

Шамбарамын эмчилгээний талаар олон онол байдаг. Үүнд

  • Склеротерапи нь олон улсад түгээмэл хэрэглэддэг эмчилгээний хэлбэр юм. Энэ нь бөөгнөрсөн эдийг агшаахын тулд өргөссөн цусны судсанд химийн уусмалыг тарих арга юм. Энэ эмчилгээ хүнд хэлбэрийн шамбарам өвчинд тохиромжгүй юм
  • Хөлдөөх эмчилгээ бол шамбарамын хэмжээг хөлдөөх замаар агшаадаг гаднаас нь эмчлэх арга юм. Энэ аргын сул тал нь биед тав тухгүй байдлыг үүсгэн, шархлаж хавдахаас гадна идээлэх ч хүндрэл гардаг
  • Хүнд хэлбэрийн шамбарамыг резинэн боолт ашиглан мэс заслын аргаар эмчилж болно. Энэ арга нь эдгэрэшгүй шарх үлдээх аюултай
  • Мэс заслын аргаар шамбарамыг эмчилж болно. Гэвч эмчилгээний дараа хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Мөн мэс заслын дараа дахидаг тул амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай
  • Халуун устай ваннд 15 минут сууж өвдөлтийг намдааж болно. Хэрэв хавдсан бол хүйтэн жин тавьж болно
  • Хөнгөн хэлбэрийн шамбарамын үед крем эсвэл тосон түрхлэг хэрэглэх нь хавдалт, өвдөлтийг арилгаж, цус алдалтыг багасгаж, шамбарамын зангилааг агшаах зэргээр өвчний эдгэрэлтийг т үргэсгэнэ 

Шамбарам өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

Шамбарам өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дараах эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй

  1. Эслэг ихтэй хоол хүнс буюу ногоон навчит хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа (улаан буудай, арвайн үр, овьёос, эрдэнэшиш, будаа гэх мэт)
  2. Өдөрт 8-10 аяга ус уух
  3. Өтгөн хатахаас аль болох зайлс хийх
  4. Халуун ногоотой хоол, спиртийн төрөл болон кофе цайнаас аль болох татгалзах. Яагаад гэвэл эдгээр нь шамбарам өвчнийг улам хүндрүүлж сэдрээдэг.
  5. Хэрвээ та тарган бол хоолны дэглэм барих ба тогтмол дасгал хийж жингээ хасаарай.
  6. Удаан хугацаагаар сууж ажиллах эсвэл босоо байдалд ажиллах нь шулуун гэдэсний амсар хэсэгт ачаалал өгдөг тул зайлсхийгээрэй
  7. Даавуун материалтай дотуур хувцас болон чөлөөтэй байх ёстой.