Иргэн таны эрүүл мэндийн мэдлэгт - 1, Шамбарам гэж юу вэ? Шамбарам өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл

 

Шамбарам өвчний талаар цуврал мэдээлэл хүргэж байна. Энэ удаадаа та бүхэнд шамбарам өвчин үүсэх шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар мэдээлэл хүргэх болно.

Шамбарам гэж юу вэ? Шамбарам өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл

Шамбарам (Hemorroids)

Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний амсрын(хоол боловсруулах замын төгсгөл буюу өтгөн хэлбэржиж гадагшлах хэсэг) судас өргөсч, цvлхэн vvссэнээр илэрдэг Ингэж vvссэн цvлхэн шулуун гэдэсний салстыг тvрж шамбарамын зангилааг бий болгож эмнэлзүйн зовуурууд илэрдэг байна.

Шалтгаан
Шамбарам нь бага аарцаг болон шулуун гэдэсний хураагуур судасны сүлжээний цусны даралт нь ихсэн, эргэлт удааширснаас болж үүсдэг. Хураагуур судасны өргөссөн хэсэг нь салаалах, шархлах, хавчигдах, бөглөрөх, өтгөн чөлөөтэй гадагшлахад саад болох, эсвэл хошногыг бүрэн таглах гээд янз бүрээр хүндрэх аюултай.

Шамбарам vvсэхэд нөлөөлөх хүчин зүйл: 

1.    Өтгөн хатах.

 

Энэ нь амьдралын хөдөлгөөн багассан хэмнэлтэй холбоотойгоос гадна гол нь буруу хооллосноос болдог. Хэрэв өдөр тутмын хоол хүнсэнд эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс дутагдвал хоол боловсруулах эрхтний илүүдэл нь шулуун гэдсэнд удаан хугацаанд оршиж өтгөн хаталтыг үүсгэнэ. Мөн өдөрт 2 л-ээс бага шингэн ууж байх нь өтгөн хаталтын бас нэг шалтгаан болдог. Аагтай цай, кофег зэрэг нь шээс хөөлгөх үйлчилгээтэй тул өтгөн хатах магадлалыг ихэсгэдэг.

2. Олон дахин гvйлгэх  

Орчин үед охид бүсгүйчүүдийн турах зорилгоор хэрэглэж буй бүтээгдэхүүн ихээр эмгэг гүйлгэлтийг үүсгэж байна. Гvйлгэлтийн улмаас боловсруулагдаагvй хоол тэжээл, ходоодны шvvс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай. Мөн клизм болон туулгах эм. Эдгээрийг тогтмол хэрэглэвэл ходоод “залхуу” болж, өтгөн хатах үндэс болдог.

 

3. Архи спиртийн төрлийн бүтээгдэхүүн

Спирт нь өөртөө их хэмжээгээр усыг татдаг байна. Тиймээс спиртийн төрлийн зүйл хэрэглэсний маргааш ихээр ам цангадаг ба гэнэт огцом ихээр шингэнээ алдсан бие шингэний дутагдалд орж цусанд шингэний дутагдал үүсч үүнээс болон бие дэх шингэнээ татан өөхний задрал багасах, булчин сулрах, дархлаа муудах шинж илэрдэг байна. Үүний хамгийн эхний жишээ бол тархины цусан хангамжийн дутагдлаас үүдэлтэй толгой өвдөх . Энэ процесс ганц өдөр үргэлжлэхгүй нэг удаагийн архины хэрэглээнээс болж таны бие 10 өдөр зовно. Үүнээс үүдэн өтгөн хатаж доод хэсгийн булчин суларч шамбарамын зангилаа гарна.

4. Ядрах, нойр муутай байх,

Шамбарам өвчин удаан явцтай архаг өвчин тул таны бие ядарч сульдах, нойр дутуу байхыг андахгүй дахилт сэдрэлтийг өгдөг. Энэ үед булчин ихээр суларч зангилаа үүснэ, дархлаа буурахад үрэвсэл гүнзгийрдэг байна


5.    Удаан хугацаагаар суух. Хvнд зvйл өргөх,

Шамбарам өвчнийг дээхэн үед түшмэлийн өвчин гэдэг байжээ. Орчин үед суудлыг ажилтай холбоотой ихээр үүсэх болсон. Суудлын ажил буюу оффист сууж ажиллах, удаан хугацаанд машин барих, оффист сууж байгаад машин барьж гэртээ харих зэрэг нь хөдөлгөөний хомсдол үүсгэдэг. Эдгээрийн улмаас хэвлийн доод даралт ихэсч   өвчин vvсэх шалтгаан болно. 


6.    Жирэмслэлт болон төрөлт

Эмэгтэйчvvдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин vvсэх шалтгааны ихэнх   хувийг эзэлдэг байна. Учир жирэмслэлттэй холбоотой бага аарцагын даралт механикаар ихэсч шамбарам үүсэхэд нөлөөлдөг.

7. Нойлд удаан хугацаагаар суух

Судалгаанаас харахад хэвийн vед 30 секундийн дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Vvнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2–3 хуваагдан гадагшилна. Нийт өтгөн гадагшлахад 3-5 минут л хангалттай гэсэн судалгаа байдаг. Энэ хугацаанаас илvv суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Мөн бие засахад хэт их ачаалал өгөх бас нөлөөлдөг.

8. Хэвлийн хэт таргалалт

Хэвлийн хэсгийн таргалалт нь бага аарцгийн цусан хангамжийг бууруулахаас гадна даралт үүсгэдэг. Ингэснээр шамбарам үүсэхэд нөлөөлдөг байна

9.  Уламжлалт бус бэлгийн харьцаа

Хошногоор бэлгийн хавьталд орох зэрэг орно.

10. Бусад эрхтэн тогтолцооны өвчлөлүүд

Чихрийн шижин

Удамшлын болон хураагуурын бүтцийн төрөлхийн дутагдал зэрэг нь хамгийн ихээр нөлөөлдөг.
Элэгний эмгэгийн үед хоёрдогчоор үүсч болно

Мөн нас ахих тусам хошногоны амсар сулардаг тул шамбарамтай болох магадлал нэмэгддэг.