ЖИРЭМСНИЙ ХОРДЛОГЫН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 70 гаруй хувьд жирэмсний эхэн үеийн хордлого буюу огиулах, дотор муухайрах, бөөлжүүлэх шинжүүд илэрдэг. Ихэнх эмэгтэйчүүдэд илэрдэг энэхүү төвөгтэй нөхцөл байдлыг хэрхэн давах аргуудыг жирэмсэн болсноо мэдээд удаагүй байгаа болон жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд болон аавуудад зориулан хүргэж байна.

Харамсалтай нь одоог хүртэл жирэмсний хордлого яг үүнээс л болоод байна шүү гэж тодорхойлж чадаагүй л байна. Гэхдээ хордлого үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс байдаг.

         

        ДААВРЫН ӨӨРЧЛӨЛТ


Эмэгтэй хүн жирэмсэн болсноор дааврын маш нарийн зохицуулгаар эхийн хэвлийд бүрэлдэж буй бяцхан хүүхдэд ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө цаг наргүй ажиллах болдог. Жирэмсний даавруудын хэмжээ өндөр байх тусам хордлого илүү илрэх магадлалтай. Ихэр ураг тээж байгаа ээжүүд жирэмсний эхэн үеийн хордлогод илүү өртөж болох юм. Мөн анх удаа жирэмсэлж байгаа эмэгтэйчүүдэд жирэмсний хордлого түгээмэл илэрдэг. Энэ нь өмнө нь жирэмсний дааврын өөрчлөлтөд бие махбод бэлтгэгдээгүй байдагтай холбоотой. Энгийнээр жирэмсний дааврын өсөлтийг урьд нь нэг ч удаа мэдэрч үзээгүй, мэдлэг, дадлага, туршлага байхгүйн улмаас илүү хариу үйлдэл үзүүлж байна гэсэн үг. Мөн илүүдэл жинтэй, олон удаа үр хөндүүлэх ажилбар хийлгэж байсан бол дааврын өөрчлөлт илүү амаргүй даваа болж хувирах ч талтай.

Хүн бүрийн мэдрэг байдал харилцан адилгүй. Зарим эмэгтэйчүүдийн тархи ямарваа нэг өөрчлөлтүүдийг мэдрэгээр хүлээн авч илүү их хариу үйлдэл үзүүлэхээр кодчилогдсон байдаг. Жишээ нь: Бидний дунд цахилгаан шатанд, онгоцонд, машинд гэх мэт олон тохиолдлуудад жирэмсэн биш байсан ч дотор муухайрдаг хүмүүс олон байдаг. Муухай зураг харах төдийд сэжиг хүрч дотор муухайрна гээд боддоо. Эдгээр хүмүүсийн тархи маш мэдрэмтгий байхаар кодчилогдсон буюу жирэмсний хордлого илрэх магадлалтай.

ЭМЗЭГ, МЭДРЭМТГИЙ БАЙДАЛ

             УУР БУХИМДАЛ              ТАВГҮЙ БАЙДАЛ

Сэтгэл зүйн тогтворгүй байдал, архаг ядаргаа, бухимдал бидний бие махбодод маш олон сөрөг үр дагавруудыг авч ирдэг. Уур бухимдал нь ходоод, хоол боловсруулах эрхтнүүдийг улам хямарч улмаар ядарч бухимдсан ээжүүдэд хордлого илүү илэрдэг. Зарим эмэгтэйчүүд хэт их хордлого өгч өдөрт 5-10 удаа бөөлжүүлснээс бие сульдаж тамир тэнхээгүй болж, өлссөндөө ууртай болох нь бий. Өлсгөлөн байхдаа жирэмсэн байтугай ямар ч хүн сайхан ааштай байхгүй нь мэдээжийн хэрэг.

Жирэмсний дааврын шалтгаант шинж тэмдгүүдийн нэг болох хэт үнэрч, амтач болох нь жирэмсний хордлогод шууд нөлөөлдөг. Өмнө нь анзаарч байсан үгүйгээ ч мэдэхэд бэрх өчүүхэн жоохон хоолны амтлагчийг нэг бүрчлэн амталж чадах гайхалтай хүмүүс бол жирэмсэн эмэгтэйчүүд юм. Магадгүй байгалиасаа жирэмсэн эмэгтэйчүүдийг хэт үнэрч, амтач болгосноор элдэв хортой, муудсан, идэж болохгүй хүнсийг идүүлэхгүй ээж хүүхэд 2-ыг хамгаалах зориулалттай ч байж болох юм. Нохой шиг л үнэрч болчихвол ямар санагдах бол төсөөлөөд үзээрэй.

ҮНЭР, АМТАНД ХЭТ МЭДРЭГ БАЙДАЛ

БУЛЧИНГИЙН СУЛРАЛ

Жирэмсэн үеийн дааврын бас нэг үр дагавар нь булчингийн сулрал юм. Ходоодны булчингийн сулрал нь хоолыг сайн боловсруулж чадахгүй байгаагаас жирэмсний хордлогод мөн л нөлөөлдөг.

Жирэмсний хордлоготой ээжүүдийн зарим нь өдөржингөө дотор муухайрах, зарим нь өдөрт хэдхэн удаа дотор муухайраад өнгөрөх, үе үе их хэмжээгээр бөөлжих, өдөржингөө бөөлжих, хоол идэж чадахгүй байх, жин хасах гээд олон зүйлтэй тулгардаг. Ээжүүд өөрт хэчнээн хэцүү байсан ч хүүхэд маань яаж байгаа бол? ингэж их бөөлжиж байгаа болохоор хүүхэд маань өлсөж байгаа байх хэмээн санаа зовдог. Аз болоход хүүхэд маш жижигхэн байдаг болохоор ээж нь хэчнээн бөөлжиж, хоол идэж чадахгүй бүүр жингээ хасаж байгаа ч хангалттай хоол тэжээлээ авсаар л байдаг. Ихэнхдээ жирэмсний хордлого 12-16 долоо хоног орчимтойгоос өөрөө аяндаа арилдаг. Хүн бүрд тохирох зөвлөгөө байхгүй ч дараах аргуудаас туршаад үзээрэй.

Ходоод хоосон үед дотор муухайрах нь илүү түгээмэл тохиолддог

Ходоодноос ялгарах хүчиллэг шүүсэнд боловсруулах хүнс байхгүй хоосон бол ходоодны ханыг цочроож дотор муухайруулдаг. Өлөн үед аманд шүлс ус шиг ялгарч дотор муухайрч огиулж эхэлнэ. Орой унтахын өмнө орныхоо дэргэд шөнө өлссөн үедээ болон өглөө сэрэнгүүтээ идэх хатаасан талх, бүхэл үрийн жигнэмэг зэрэг хуурай, үнэргүй ямар нэг зүйл бэлдэж тавиад унтвал тохиромжтой. Шөнө сэрж бие засдаг бол бэлдсэн зүйлээсээ бага зэрэг идчихвэл өглөө ходоод хонхолзохоос сэргийлнэ.

Хүйтэн зүйлсийг туршиж үзэх - Халуун хоол үнэр ихтэй байдаг, иймээс хоолыг халуунаар нь биш хөргөж хэрэглэх, зууш, салаад хийж идэх нь илүү тохиромжтой. Зайрмаг, хөлдөөсөн тараг, мөс гэх мэтийг туршиж үзээрэй.

Хүчилж биш хүсэж идэх - Биед сайн гээд хүчээр идэх нь ээжийн амтлах мэдрэхүй, хооллох хүсэл сонирхолд сөрөг нөлөөтэй. Хүчилж идээд төд удалгүй бөөлжөөд гаргачихвал ямар олигтой байхав. Зүгээр л өөрийн мэдрэмждээ итгэх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд гашуун исгэлэн амтанд дурлаж байхад зарим нь зөвхөн чихэрлэг амтанд дурлаж болно.

Шингэний хэрэглээгээ хянах - Ихээр бөөлжиж байгаа үед бие махбод шингэний дутагдалд амархан ордог. Иймээс хангалттай шингэн ууж байгаа үгүйгээ үргэлж хянах хэрэгтэй. Ууж чадаж байвал зүгээр л ус уух нь хамгийн тохиромжтой. Хүйтэн мөстэй ус, жимсний шүүс, ус ихтэй тарвас, алим, өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Цагаан гаа, нимбэгтэй цай, ус уувал дотор муухайрах нь хамаагүй дээр болдог тухай туршлагатай ээжүүд зөвлөдөг.

Бага багаар тогтмол хооллох - Хэт ихээр идэх нь мөн л дотор муухайруулдаг. Ойр ойрхон хөнгөн хооллох нь жирэмсний хордлоготой ээжүүдэд хамгийн чухал. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээг тогтмол барьж чадна. Цүнхэндээ, ажлын шүүгээндээ идэж чадаж байгаа ямар нэг зүйлийг заавал байлгах хэрэгтэй. Хоол хооронд идэх самар, жигнэмэг, жимстэй тараг, ааруул, жимс гэх мэтийг гарын дор бэлэн байлгаарай.

Өөрийнхөө идэж чадах хоол хүнсний төрлийг олох - Ямар ч төрлийн хоол хүнсийг огт идэж чадахгүй болох нь ховор. Өмнө нь хэзээ ч идэж үзээгүй, идэх дургүй хоол хүнсэндээ дурлах нь хэвийн үзэгдэл. Эсрэгээрээ өмнө нь өдөр тутам иддэг хоол хүнсний төрлийг харахаас дургүй хүрч дотор муухайруулж болдог. Зарим эмэгтэйчүүд зүгээр л хуурсан мах идэх хүсэлтэй болж байхад зарим нь дан чихэрлэг юм идэх хүсэлтэй болдог.

Гэртээ байгаа өөрийн идэх дургүй хоол хүнс, элдэв үнэртэй ахуйн хэрэглээний зүйлсийг далд хийж таатай байх орчноо бүрдүүлэх. Өмнө нь таалан хэрэглэдэг байсан үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, саван шампунь хүртэл этгээд гаж үнэртэй санагдаж болно. Гэр бүлийн бүх гишүүд ээжийг хүндхэн цаг хугацаагаа давахад нь тусалж хэсэгхэн хугацаанд элдэв үнэртэн хэрэглэхгүй байх, хоол хүнсэндээ анхаарах ээжид таагүй санагдах зүйлсийг далд хийх арга хэмжээнд бүгд гар бие оролцох хэрэгтэй.

Хангалттай сайн амрах - Сэтгэл санаа болоод бие махбод жирэмсэн болсондоо дасахаар хичээж байгаа. Жирэмсний эхэн үед ядарч сульдах нь хордлогыг нэмэгдүүлдэг тул аль болох хангалттай амрах орчин нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй. Өглөө орноосоо огцом босолгүйгээр бага зэрэг жигнэмэг (орныхоо дэргэд тавиад унтах хэрэгтэй) идсэний дараа орчиндоо дасаж аажуухан босох хэрэгтэй.

Цэвэр агаарт гарах - Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн агаарын бохирдол, тоосжилт энэ бүгд жирэмсний хордлогыг ихэсгэх хүчин зүйл байж болох юм. Орой ажил тараад ойрхон богд ууланд алхах, амралтын өдрүүдэд хотоос зайдуухан мод ихтэй ойд алхах хэрэгтэй. Хүн бүрийн боломж бололцоо харилцан адилгүй ч дотор муухайрах үед ердөө байрныхаа гадаа гарах, гэрийнхээ ойр орчимд салхилж болох газрыг олох хэрэгтэй, хамаагүй дээр байна гэдэгт итгэлтэй байна.

Дээрх зөвлөгөөнүүдийн аль нь ч үр дүнгээ өгөхгүй байвал. Та ЛИВ52 сиропийг хэрэглээд үзээрэй.

Лив52 сироп нь:

  1. Хоол боловсруулах ферментийн идэвхийг нэмэгдүүлдэг
  2. Бодисын солилцоог сайжруулдаг
  3. Хоолны дуршлыг нэмэгдүүлдэг
  4. Элэг хамгаалж, үйл ажиллагааг сайжруулдаг
  5. жирэмсний хордлогын үед хамгийн сайн үр дүнтэй бэлдмэл юм