Амьдралын хэв  маягаа өөрчилснөөр үений өвдөлтийг бууруулж болох уу?

Үений өвдөлт үүсэх шалтгаан маш олон байдаг. Артрит, чонон хөрвөс, тулай зэрэг өвчний  үед, шөрмөс, холбогч эд, ясны гэмтэл, үрэвслийн үед ч үеэр өвдөх шинж илэрдэг.

Бидний амьдралын хэв маяг үений өвдөлтийг нэмэгдүүлж ч болно эсрэгээрээ бууруулж ч болох юм шүү.

Үений өвдөлтийг бууруулах 5 зөв дадлыг танд санал болгоё.

  1. Биеийн жингээ хэвийн байлгах

Биеийн илүүдэл жин нь бүхий л үенд байнгын ачаалал өгдөг. Олон жилийн турш илүүдэл жинтэй байх нь аажимдаа үений бүтцийн өөрчлөлтийг үүсгэдэг. Тэгэхлээр хэвийн жинтэй байх ньих чухал юм шүү.

  1. Тохирсон дасгал хөдөлгөөн хийх

Тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр хэсэг газрын цусан хангамж сайжирч , үений өвдөлт багасдаг.

  1. Зөв хооллох

Шинэхэн жимс, ногоо, загас, самар зэргийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэснээр үений үрэвсэл болон өвдөлтийг багасгах боломжтой. Харин транс тос, сахар ихээр агуулсан хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй.

  1. Тамхинаас гарах

Тамхи татах нь цусны урсгалыг удаашруулж үрэвсэл, гэмтэл, шархны эдрэлтийг удаашруулж, бие махбодын нөхөн төлжилтийг бууруулдаг. Зарим төрлийн үений өвдөлт, тухайлбал нуруу, хүзүүний өвдөлт нь байнгын ханиалгалтаас болж нэмэгддэг. Удаан хугацаанд тамхи татсан хүмүүс архаг ханиалгалттай байх нь элбэг.

  1. Стрессийг бууруулах

Архаг стресстэй байх нь дархлаа тогтолцоог сулруулж, үрэвслийн явцыг хурцатгадаг. Тиймээс артриттай (үений үрэвсэлтэй) хүмүүс стресстэх нь үений өвдөлтийг улам нэмэгдүүлдэг. Өдөр тутмын амьдралдаа бид байнга л стресс үүсгэх зүйлстэй тааралдаж байна. Замын түгжрэл, ажлын ачаалал, гэр бүл, найз нөхөдтэйгээ үл ойлголцох гээд л... Энэ бүхнээс зугтаж чадахгүй нь мэдээжийн хэрэг. Тиймээс стрессээ зөв тайлж сурах нь их чухал. Стрессийг бууруулах олон л арга байна. Бясалгал, иог, хөгжим сонсох, дуртай зүйлээ хийх, спортоор хичээллэх нь стрессийг бууруулдаг.

БОНУС МЭДЭЭЛЭЛ: Хэрэв танд үеэр өвдөх зовиур байдаг бол өвдөлт намдаах бэлдмэл хэрэглэх шаардлагатай. Өвдөөд, гүрийгээд яваад байж болохгүй.

Дэлхий дахинд үений өвдөлтийн үед стеройд бус үрэвслийн эсрэг эмийг (ибупрофен, аспирин...) ихээр хэрэглэдэг. Эдгээр  эмийг удаан хугацаанд уух нь ходоод цочроож шархлаа үүсгэх гаж нөлөө үзүүлдэг тул сүүлийн жилүүдэд хэсэг газрын стеройд бус үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах фелбинактэй наалтыг хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Учир нь фелбинак арьсаар хурдан нэвчиж үрэвссэн, гэмтсэн үенд нөлөөлж өвдөлт болон үрэвслийг намдааж буй нь олон эрдэмтдийн судалгаагаар нотлогдож байна. Хэд хэдэн судалгааны үр дүнгээр фелбинактай наалтыг үений өвдөлтийн үед хэрэглэхэд 4 цагийн дотор өвдөлтийг намдааж байгаа үр дүн гарчээ.

Солонгосын Boryung үйлдвэрийн фелбинак агуулсан наалт