Хэрхэн үрийн шингэнээ их байлгах вэ?

Үрийн шингэн нь эрэгтэй хүний төмсөг, үрийн цэврүү, түрүү булчирхай,дайвар булчирхайнуудаас ялгарсан нимбэгний хүчил, аскорбины хүчил, фруктоз, сүүний хүчил, спермин, простагландин, флавин, эрготинин, холестерин, пиримидин, спермидин, фосфолипид, фибринолизин, цайр, фосфорын хүчил, фосфатаза, гиалуронидаза, Zn2+, Cl−, Ca2+, Mg2+, NO3−, PO43−, K+, Na+ ион болон эр бэлгийн эсээс тогтсон нужгай шингэн холимог юм. Эдгээр бодис нь эр бэлгийн эсийн амьдрах орчинг бүрдүүлж үр тогтооход ихээхэн нөлөөлдөг. Олон шалтгааны улмаас эр бэлгийн эсийн бүтэц, хөдөлгөөн болон үрийн шингэний хэмжээ өөрчлөгдөж үргүйдэлд хүргэдэг.

Иймээс эр бэлгийн эсийн тоо хэмжээ бүтцийн өөрчлөлт үрийн шингэний хэмжээнд нөлөөлдөг дараах шалтгааныг та мэддэг байх хэрэгтэй:

  1. Халуун уур саунд тогтмол орох үед бэлгийн эсийн тоо цөөрдөг. Энэ нь хуухнагийн халуун нэмэгдсэнтэй холбоотой.
  2. Бариу өмд, синтетик материалаар хийсэн хувцас, зузаан өмд өмсөх нь эр бэлгийн эсийн бүтэц чанарт нөлөөлдөг. Учир нь хуухнагийн хэм хүний биеийн хэмээс 4 хэм бага байх ёстой ба ийм тохиолдолд төсөг эр бэлгийн эсийг үйлдвэрлэдэг.
  3. Архи бэлгийн эсийг гэмтээж бүтцийн өөрчлөлт үүсэхэд хүргэдэг.
  4. Эмийн бодис жишээ нь стеройд цитотоксик эмийн төрлүүд нь үр тогтоолтонд сөрөг нөлөөлдөг.
  5. Төрөл бүрийн радиац туяа, мөнгөн ус, пестицид агуулсан хүнс нь бие мах бодид сөргөөр нөлөөлж эр бэлгийн эсийг гэмтээх, хордуулах бүтцийн гажиг үүсгэдэг мөн үрийн шингэний хэмжээг багасгадаг.
  6. Тамхи татах нь үр тогтоох чадварыг хоёр дахин бууруулдаг.

Үрийн шингэний орчин ба шинж чанар

Үрийн шингэний орчин нь тухайн хүний юу идэж уухаас шууд шалтгаална. Хэрэв та түүний орчин чанарыг сайжруулъя гэвэл хоолны дэглэмээ бага зэрэг өөрчлөхөд л хангалттай.

Эр хүний нэг удаагийн дур тавилтанд 2-5мл үрийн шингэн ялгарах бөгөөд үүний 1-3% бэлгийн эс үлдсэн хувь нь уураг,аминдэм, чихэр, давс, ус бүрдүүлдэг. 1мл үрийн шингэнд 20-250 сая эр бэлгийн эс байдаг.   Үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөн үед үрийн шингэн тунгалаг цайвар харагддаг. 

Үрийн шингэний PH баланс

Хүн бүрийн үрийн шингэний орчин харилцан адилгүй учир нь тухайн хүн юу идэж ууснаас ихээхэн хамаардаг дунджаар PH=7 буюу саармаг байдаг.  Үрийн шингэний хэмжээг нэмэгдүүлэх нь үр тогтолтыг сайжруулаад зогсохгүй хосын бэлгийн ханамжийг дээшлүүлдэг. Эрчүүд их хэмжээний шингэн ялгаруулах нь тэдний бахархал, хүч чадлын билэг тэмдэг хэмээн үзэх нь бий. Үрийн шингэнийг нэмэгдүүлдэг хоол хүнс гэж бий эдгээр нь эрүүл тэжээллэг, цайраар баялаг хүнс юм. Үүнд: Үхрийн мах, далайн нялцгай биет, хясаа, хонины мах, цагаан идээ, хулууны үр, наран цэцгийн үр, шош, самар зэрэг орно. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь бэлгийн сулрал, хөрлөөс сэргийлэхээс гадна эр бэлгийн дааврын боловсролтонд ч сайн нөлөөтэй юм.  Хөдөлгөөний идэвх сул, тарган, тамхи татдаг эрчүүдэд үрийн шингэн бага, эр бэлгийн эс цөөхөн байдаг. Тамхины хорын нөлөөгөөр цусны судаснууд агшиж бэлэг эрхтэн, тархины цусан хангамж муудаж бэлгийн хөвчрөл, дааврын ялгарал бүгд удааширдаг тул та бүхэн хорт зуршил болон эр бэлгийн эсийн хөдөлгөөн бүтцэд нөлөөлдөг шалтгаан дээр анхаараарай.